2012/12/26

Христмас баярын мэнд хүргэе

Манай Католик итгэгч нарын хувьд 12 сарын 24 буюу Христийн мэндэлсэн өдөр бол их чухал, том баяр байдаг билээ. Энэ баярт өдрийг тэмдэглэхээр дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс сэтгэл догдлон хүлээдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд манай “Гэгээн Эх Мариа” сүмийн “Хайрын сургууль”-н багш нар малын саравчийг “Гэгээн Эх Мариа” сүмийн загвараар урлаж, залуучуудын бүлгэм Христмас баярыг зохион байгуулснаар өвөрмөц байлаа. Бас манай Солонгос ахан дүүс маань баярын мисанд зориулж дуу бэлтгэсэн нь хүн бүрийг баярлуулсан юм. Монгол дахь Католик шашны бүх мишинерүүд, итгэгч нар Тэнгэрбурханы бидэнд зориулсан энэхүү гайхамшигт бэлгийг хүлээн авч буйдаа талархан, баяр хөөртэйгөөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Учир нь Тэнгэрбурхан биднийг хайрласан тэр агуу хайрын илэрхийлэл болж түүний цорын ганц Хүү энэ дэлхийд гэрэл болж ирсэн билээ. Өөрөөр хэлбэл энэ баяр бол гайхамшигт хайрын баяр юм. 




2012/12/24

Христмас баярын бэлтгэл



Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчдийн дунд Христмас баяраа угтсан нэг үйл ажиллагаа бол “Ариун гэр бүл”-н барималыг өөрсдийн гэртээ хүлээн авсан явдал билээ. Ингэснээр ойр амьдардаг бусад итгэгчид, найз нөхдөө ч бас урин хамтдаа залбирч, гэр бүлээрээ бүтэн нэг өдрийг Ариун гэр бүлтэй хамт ариунаар, баяртайгаар өнгөрөөсөн билээ.  Мөн 12 сарын 21нд “Комбинат бүлгэм” –н бясалгал болж өнгөрсөн юм. Энэхүү бясалгалаар итгэгчид маань Христмас баярын утга учир, Тэнгэрбурханы үгээр амьдрах, эвлэрэл ёслолын талаар илүү гүн ойлгож аван хоорондоо хуваалцаж, наминчилах ёслолдоо оролцлоо. Хэдийгээр гадаа хүйтэн, оройтсон байсан ч хүрэлцэн ирж Мисандаа суусны дараа ариун сүнс дуудах залбиралд  сууж бас бясалгалд оролцсон Комбинат бүлгэмийн итгэгчдийн хичээл зүтгэлд талархаж байна. Мөн бусад бүх бүлгэмийн бясалгалдаа идэвхтэй оролцсон итгэгчид болон янз бүрийн шалтгаанаар ирж чадаагүй итгэгчиддээ талархаж байна. 

2012 оны 12 сарын 23нд "Христосын Ирэлтийн Улиралын IV ням гараг"-н Номлол


1-р уншлага:Мика. 5:1-4
2-р уншлага: Еврей.10:5-10
Айлдал: Лук.1:39-45

Номлол сонсох:
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.



2012_12_23_nomlol.mp3 Listen on Posterous

2012/12/17

Угтлага улиралд зориулсан бясалгал

Манай "Гэгээн Эх Мариа" сүм итгэгчдээс бүрдсэн "Зуун мод", "Нисэх", "Яармаг", "Комбинат" ба "Солонгос итгэгчид"-н таван бүлгэмтэй билээ. 12 сарын 8нд итгэгчдийн дундах мэдээллийн сүлжээний аравт болон зуутын дарга нарт зориулан өөрсдийн хувийн итгэл бишрэлээ хөгжүүлэх болон сүлжээгээр дамжуулан итгэгчидтэйгээ итгэл бишрэлээ хуваалцах, мөн хувийн тэмдэглэл хөтлөх замаар нь ариун судраа бие даан уншиж Тэнгэрбурханы үгээр амьдрах нь нэг үр дүнтэй арга болох талаар фадер Стефано Ким танилцуулан маш сонирхолтой семинар явуулсан юм. Мөн 12 сарын 15нд манай "зуун мод" бүлгэм болон "нисэх" бүлгэмийн итгэгчдийн хүсэлтээр бясалгал зохион байгуулж, бүгд эвлэрэл сакраментэд орсон байна. Харин энэ долоо хоногт яармаг, комбинат, солонгос ахан дүүсийн хүсэлтээр тус тус бясалгал зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм. Итгэгч та бүхнийг Христмас баярыг тохиолдуулан өөрсдийгөө бэлтгэн эвлэрэл сакраментэд орохыг урьж байна.  

2012 оны 12 сарын 16нд "Христийн Ирэлтийн Улиралын III ням гараг"-н Номлол

1-р уншлага: Зефаниа 3:14-18
2-р уншлага:Филиппой 4:4-7
Айлдал: Лук 3:10-18

Номлол сонсох:
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.



2012_12_16_nomlol.mp3 Listen on Posterous

2012/12/10

2012 оны 12 сарын 9нд "Христосын Ирэлтийн Улиралын II ням гараг"-н Номлол


1-р уншлага: Барухын 5:1-9
2-р уншлага: Флиппой 1:3-6, 8-11
Айлдал: Лук 3:1-6


Номлол сонсох:
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

2012_12_09_nomlol.mp3 Listen on Posterous

2012/12/03

Лежио Мариа бүлгэмийн семинар


Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн Лежио Мариа бүлгэм нь жил бүр өөрийн үйл ажиллагааны талаар хурал семинар зохион байгуулж томоохон баяр тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жил 11 сарын 28, 29нд хоёр өдрийн семинар зохион байгуулсан билээ. Энэхүү семинар гурван сэдэвтэй бөгөөд 1. Лежио Мариа бүлгэм, гишүүд, үйл ажиллагааны талаар Хан Буниташю ах илүү дэлгэрэнгүй, маш сонирхолтой тайлбарлаж бидний итгэлийг гүнзгийрүүлсэн юм. 2. Итгэлийн амьдрал сэдвээр Иохан ах өөрийн олон жилийн итгэлийн амьдралын туршлагаас хуваалцсан нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөн бидэнд урам зориг өгсөн юм. 3. Мариа Эхийн тухай фр.Ким зааж Тэнгэрбурханы хайр хишгийг бидэнд ойлгуулсан билээ. Манай Монгол дахь Лежио Мариа бүлгэм бол өөрсдийн ариун байдлаа эрхэмлэхээс гадна энэхүү ариун үйлсийн төлөө тангараг өргөн, хамгийн эрхэм үйл хэргээ болгосон итгэгчид юм. Тиймээс хаана залбирал хэрэгтэй байна тэнд байж, хэнд залбирал хэрэгтэй байна түүний төлөө залбирч байдаг Мариа Эхийн Цэргүүд гэсэн эрхэм нэрийг хүлээн авсан юм.  



2012 оны 12 сарын 2нд "Христосын ирэлтийн улиралын 1-р ням гараг"-н Номлол


1-р уншлага: Иеремиа 33:14-16
2-р уншлага: 1 Тесалоник 3:12-4:2
Айлдал:Лук 21:25-28, 34-36

Номлол сонсох
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

2012_12_02_nomlol.mp3 Listen on Posterous

2012/11/27

“Сүнс, сүнслэг амьдралын талаар Католик итгэл бишрэл" Семинар

Манай Католик шашны хувьд энэ 11-р сар бол “Талийгаачдыг тайтгаруулах сар” тул итгэгчид бид насан эцэслэгчдийг Тэнгэрбурханы хаанчлалд хүрэхийн төлөө залбирч, тэдэнд туслах боломжтой болдог билээ. Ингэснээр бид өөрсдийн сүнслэг амьдралын талаар илүү их эргэцүүлэн бодоход хүрдэг. Ялангуяа орчин үеийн нийгэмд мухар сүсэгт авталгүй, өөрийн итгэл бишрэлээ зөв удирдах үүднээс фр.Пиер итгэгчдэд зориулан сүнсний талаар таван бүлэг сэдэв бүхий семинар явуулсан юм. Тэрээр хэлэхдээ: «Бүхнийг бүтээгч Тэнгэрбурхан хүн бүрт эрх чөлөө, сонголтыг өгсөн тул Тэнгэрбурханы хаанчлалд орох эсэх нь бидний сонголтоос хамаардаг байна. Тиймээс талийгаачдын сүнс ч мөн адил өөрсдийн сонголтоор Тэнгэрбурханы хаанчлалд орох боломжтой юм. Бид Тэнгэрбурханы хаанчлалд орох сонголт хийнэ гэдэг нь өөрсдийн өдөр тутмын амьдралдаа хэрхэн хүндэтгэлтэй, зөв шударга хандах сонголтоо хийсэн байх ёстой. Энэ нь өөрийн амьдралдаа залбирал, хичээл зүтгэл, гэмшилээр Ариун сүнсний илчлэл, Есүс Христийн авралаар төгөлдөржин Тэнгэрбурханы хаанчлалд ордог билээ» хэмээн Католик итгэл бишрэлийн талаар тодорхой олон зүйлийг дурьдсан билээ.                                            

2012/11/26

Фадер Просперийн анхны Миса

Манай Католик шашны хувьд  11 сарын 25ны Эзэний өдөр буюу Христ Хаан баярын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай билээ.  Баяр дээр давхар баяр нэмэн манай "Гэгээн Эх Мариа" сүм дээр фадер Проспер лам болоод, анхны Магтаал Талархлын Мөргөл өргөсөн юм. фр.Проспер бол энэ жил 150 жилийн ойгоо тэмдэглэж буй CICM бүлгэмийн санваартан бөгөөд өөрийн төрөлх нутаг Конгод санваартны ариун ёслолд оролцоод ирсэн юм. Тэрээр бидний төлөө өөрийн амьдралаа Тэнгэрбурханд зориулж байгаадаа баяртай байсан бөгөөд итгэгчид болон мишинерүүд ч мөн баяр хүргэж байлаа. Мисаны дараа бүх итгэгчид уламжлал ёсоор фр. Проспероос баяртайгаар адислал хүлээн авсан билээ.

2012 оны 11 сарын 25нд "Жирийн улиралын сүүлчийн ням гараг Христ Хаан баяр"-н Номлол


1-р уншлага: Даниел 7:13-14
2-р уншлага:Илчлэлт 1:5-8
Айлдал: Иохан 18:33-37

Номлол сонсох 
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

2012_11_25_nomlol.mp3 Listen on Posterous

2012/11/23

Тунгалаг Моникагийн төлөө залбирна уу.


Манай "Гэгээн Эх Мариа" сүмийн итгэгч Тунгалаг Моника тусламжаар Сөүл дэх Католик шашны харьяа, "Гэгээн Эх"-н нэрэмжит эмнэлэгт хөлөө эмчлүүлэхээр, Солонгос улсыг зорисоныг та бүхэн мэдэх билээ. Тунгалаг Моника очоод Солонгосд суугаа итгэгч ахан дүүстэйгээ уулзаж, Мисанд оролцсон бөгөөд бүгд түүний төлөө залбирцгаасан юм. Тунгалаг Моникагийн анхны мэс засал нь Тэнгэрбурханы ивээлээр, "Гэгээн Эх" эмнэлэгийн итгэгч эмч нар болон түүний төлөө зөлбирсан бүх хүмүүсийн ачаар амжилттай болсонд талархаж байна. Мөн энэ хүнд мэс заслын дараа түүний тэсвэр тэвчээр, хатуужлыг үнэлэж түүний төлөө хамтдаа залбирна уу.     

Солонгос дахь итгэгчдийн уулзалт

Манай Монгол дахь Ватиканы элчин сайд,  Хамба лам, эрхэм хүндэт Венсэслао Падилла болон  "Гэгээн Эх Мариа" сүмийн ахлах лам фадер Ким, мөн Солонгосд гадаад ажилчдын төлөө ажил эрхэлдэг фадер Жан нар хамтдаа 11 сарын 18нд Солонгосд сурч ажиллаж буй манай Католик итгэгчдэд зориулан Магтаал Талархлын Мөргөл өргөсөн билээ. Мисанд гуч орчим итгэгч оролцсоноос хорин тав нь Монгол итгэгчид бөгөөд зарим нь Солонгосд байхдаа баптизм хүртсэн байна. Манай Монгол дахь Католик шашнаас итгэгч нарынхаа боловсролыг дэмжин Солонгосд сургах болсноор олон оюутан амжилттай сурч байгаа бөгөөд үүнд Солонгос мишинерүүд, итгэгч ахан дүүсийн маань тус дэм, сэтгэл их билээ. Энэ үеэр тусламжаар "Гэгээн Эх" эмнэлэгт хөлөө эмчлүүлэхээр Солонгост ирсэн Тунгалаг Моникатай уулзан, түүний төлөө Мисанд хамтдаа залбирсан нь түүнд их сэтгэлийн дэм өгсөн байна. Мөн энэхүү уулзалтаар саяхан Солонгосд мишинерийн ажлаар явсан Жагаа Юстинаг танилцуулан, хоорондоо мэдээллээ хуваалцах үүднээс сүлжээ бий болгосон байна. Ингэснээр баяр хөөр болон зовлон бэрхшээлээ хамтдаа даван туулж, бие биенийхээ төлөө залбирах боломжтой болсондоо бүгд баяртай байлаа. Бас энэхүү сүлжээгээр дамжуулан Солонгосд нэмж очсон болон буцаж явсан итгэгч нарыг дор бүр нь мэдэгдэж байхаар болсон байна. Ингэснээр итгэгч нартайгаа байнгын холбоотой байж тэдэнд хэрэгтэй тусламжийг үзүүлэхэд илүү ойр болж байгаа юм. Солонгосд сурч, ажиллаж буй итгэгч ахан дүүс нартаа хичээл сурлага болон ажлын амжилт хүсье.            

Энгийн итгэгч нарын өдөр



Манай Католик шашны хувьд 11 сарын 18-д "Энгийн итгэгч нарын өдөр"-г тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. "Гэгээн Эх Мариа" сүмд баптизм хүртсэн итгэгчдээ төлөөлөн Нямсүрэн Терэза эгч маань өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.   
Ёс журамт гишүүд буюу чуулганаас зөвшөөрөгдөж сахил хүртсэн, паришийн гишүүдээс бусад бүх Хрисчин хүмүүсийг энгийн итгэгч хэмээн ойлгож болно. Өөрөөр хэлбэл усан баталгаа/баптизмаар Христтэй нэг бие болж Хрисчин нэгдлийн гишүүн болсноор, тахилч ба зөнч мөн хааны албанд өөрөө бие даан оролцож буй хүмүүс болсноороо Христчин нэгдлийн бүхий л бүтээн байгуулалт дундаас өөрийн хувь нэмрийг чуулган ба дэлхий дахинд хэрэгжүүлж буй Хрисчин хүмүүсийг хэлнэ.
Энгийн итгэгчдийн үүрэг нь өөрийн дуудлагын дагуу өнөөгийн нийгэмд ажил хөдөлмөр эрхлэн Тэнгэрбурханы хаанчлал өөд эрмэлзэн тэмүүлэх явдал юм. Энгийн итгэгчид нь нийтэд уламжлал болсон дэлхийн бүх үүрэг хариуцлагатай ажил хөдөлмөр дунд тус тусдаа, зөвхөн өөрсдийн амьдралтай хэлхэгдсэн гэж үзсэн нийгмийн нөхцөл байдал дотор өдөр тутмын гэр бүлийн амьдралаар амьдарч явна. Үүгээр Тэнгэрбурханы дуудлагыг хүлээн авч өөрийн гэсэн өнгө төрх бүхий үүргээ гүйцэтгэн, айлдлын оюун санааг хэрэгжүүлэн, дэлхийн хөгжил цэцэглэлтэд гичийн үр мэт дотроосоо хувь нэмрээ оруулж, мөн ингэснээр юу юунаас илүү өөрийн амьдралын баталгаа болж, итгэл ба хүсэл мөн хайраар гэрлийг олж нээн Христийг бусад хүмүүст тодорхой үзүүлж өгдөг. Тиймээс энгийн итгэгчдийн онцгойлон хийх ёстой зүйл бол өнөөгийн нийгэмд өөрсөдтэйгөө дотно хамааралтай бүх эд зүйлсийг гэрэлтүүлэн хөтөлж, ингэснээр бүх ажил хэрэг үргэлж Христийн тааллаар биелэн хөгжисний дүнд алдаршуулал нь Бүтээгч Эзэн ба Аврагч Эзэнд байх юм.

Христийн тааллаар зарим нэг нь бусдын төлөө Категизмийн багш юмуу эвхарист нэгдлийг удирдагч буюу хоньчин (дагуулагч) болсон боловч Христийн биеэр биелэж буй олны мэдэх сүр жавхлант үйл явдлаас бүх итгэгч үнэхээр бүгд адил тэгш болдог. Тэнгэрбурхан шашны ариун ажилтан ба үлдсэнийг нь Тэнгэрбурханы хүмүүс хэмээн ялгасан боловч тэрхүү зааг нь тухайн үедээ эв нэгдлийг авч ирдэг. Хоньчид болон бусад итгэгчид нийтлэг зайлшгүй харилцаагаар хоорондоо зангилагддаг учиртай. Чуулганы хоньчид нь Эзэний үлгэр жишээг дагаад өөр хоорондоо болон бусад итгэгчдэд сайн дураараа үйлчлэх ёстой бол итгэгчид ч бас хоньчид /дагуулагч/ болон /категист/сурган хүмүүжүүлэгчидтэй  баяртайгаар харилцан холбоотой байх хэрэгтэй. Энэхүү олон шинж чанараас, бүх зүйлс Христийн биеэр биелэгдэж буй гайхамшигт нэгдлийн тухай баталгааг харуулж өгч байна. Бодит байдалд хишиг ивээл бүхий сайн дурын үйлчилгээ болоод үйл ажиллагааны олон шинж чанар нь өөрөө Тэнгэрбурханы хүүхдүүдийг нэг болгон цуглуулдаг билээ.   
    

2012/11/12

фр.Петрийн анхны Миса

Манай “Гэгээн Эх Мариа” сүм дээр 11 сарын 11нд фр.Петр лам болсон анхны Магтаал Талархлын Мөргөлийг удирдсан билээ. Тэрээр Консулата бүлгэмийн мишинер бөгөөд саяхан өөрийн төрсөн нутаг болох Канадад санваартаны сахил хүртэх ариун ёслолд оролцоод ирсэн юм. Санваартнуудын хувьд анхны Магтаал Талархлын Мөргөлийг онцгойлон үзэж, итгэгчид ч ихэд бэлэгшээдэг уламжлалтай байдаг. Тэнгэрбурханд өөрийн амьдралаа зориулан, Түүний сайн мэдээг дамжуулахын төлөө фр.Петрийг санваартан болсонд бүх итгэгчид баяртай байсан бөгөөд Мисаны дараа бүгд түүнээс адислал хүлээн авсан юм.




2012 оны 11 сарын 11нд "Жирийн улиралын 32 дахь ням гараг"-н Номлол


1-р уншлага: Хаадын дээд 6:2-6
2-р уншлага: Еврей 7:23-28
Айлдал: Марк 12:28-34


Номлол сонсох
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

2012_11_11_nomlol.mp3 Listen on Posterous

2012/11/07

"Католик гэр бүл" Семинар

Манай Католик шашны байгууллагаас итгэгч нартаа зориулан олон улсын хэмжээнд олон арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Үүний нэг бол 2 жил тутамд явагддаг дэлхийн Католик шашинтан гэр бүлд зориулсан их хурал  байгаа юм. 2012 онд зохиогдсон VII хуралд Монгол Католик итгэгч гэр бүлээ төлөөлөн Сэлэнгэ ах Юдит эгч маань гурван хүүхдийнхээ хамт тавуулаа амжилттай оролцоод ирсэн билээ.  Италийн Милан хотод 3 өдөр үргэлжилсэн энэ том хуралд 5000 хосууд дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцон өөрсдийн дуу хойлоогоо өргөөд, семинар хичээл сонссон байна. Энэхүү хурал семинарын талаар болон "Католик Гэр Бүл"-н тухай "Гэгээн Эх Мариа" сүмийн итгэгч ахан дүүс нартаа зориулан Юдит эгч өөрийн бэлтгэсэн семинар хичээлээ хуваалцсан юм. Тэрээр манай Католик шашны хувьд гэр бүл салшгүй холбоотой, чухал нандин зүйл байдаг талаар тайлбарлаад, гэр бүлийг бэхжүүлэхэд нөлөөлөгч хүчин зүйлсийг хэрхэн зөв удирдахыг ойлгуулж өгсөн билээ. Түүний бэлтгэсэн семинар ердөө 30 минут орчим үргэлжилсэн боловч их сонирхолтой болж итгэгч нарын хувьд маш олон зүйлийг ухааруулж байсан тул бүгд баяр хөөртэй болж Юдит эгчид талархаж буйгаа илэрхийлсэн юм. Итгэгч бидэндээ сайн мэдээг дамжуулж өгөн, өөрсдийн амьдралаар бидэнд урам зориг өгч байдаг Юдит эгч, Сэлэнгэ ах болон түүний гэр бүлийнхэнд баярлаж байна.  

2012/11/03

Насан эцэслэгчдийн төлөө залбирах 11-p сар

Манай Католик шашны итгэгчид жил бүрийн 11-р сард бүх насан эцэслэгчдийн төлөө залбирдаг уламжлалтай билээ. Энэхүү залбиралаар дамжуулан насан эцэслэгчдэд Есүс Христийн хайрыг хүлээн авч, Тэнгэрбурханы хаанчлалд орох замыг гэрэлтүүлж өгдөг буянтай, агуу үйлс юм. Манай итгэгчид 11 сарын турш бүх талийгаачдын төлөө ялангуяа ойр дотны насан эцэслэcэн хүмүүсийн төлөө залбирдаг. "Гэгээн Эх Мариа" сүмийн итгэгчид болон мишинерүүд 11 сарын 2-нд 14 цагт сүмээс гараад Баруун Наран-д очин талийгаачдын төлөө хамтдаа залбирч байх үеэр гадаа  маш хүйтэн, бас цас орж  салхилаад тэсэх аргагүй байсан боловч итгэгчид маань тэвчээртэйгээр залбирлаа дуусгаад зогсохгүй бас ойр дотны талийгаачдынхаа газар очин орчин тойрныг нь цэвэрлэн, тусгайлан залбирч байлаа. Үргэлжлээд18 цагаас “Гэгээн Эх Мариа” сүм дээр  Магтаал талархлын мөргөлөөр энэхүү үйл ажиллагаа өндөрлөв.