2012/10/31

2012 оны 10 сарын 28нд "Жирийн улиралын 30 дахь Ням гараг"-н Номлол



1-р уншлага: Дээд хууль 6:2-6
2-р уншлага: Еврей 7:23-28
Айлдал: Марк 12:28-34

Номлол сонсох
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

2012_10_28_nomlol.mp3 Listen on Posterous

2012/10/24

2012 оны 10 сарын 21нд "Жирийн улиралын 29 дахь Ням гараг"-н Номлол

1-р уншлага: Исаиа 53:10-11
2-р уншлага: Еврей 4:14-16
Айлдал: Марк 10:35-45, 28:16-20
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.



2012_10_21_nomlol-old1.mp3 Номлол сонсох

2012/10/23

Сайн мэдээг түгээх Эзэний өдөр



Марк 16:15  “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун”.
Манай Католик шашны хувьд 10 сарын 21 бол сайн мэдээг түгээх баярын өдөр буюу мишинерүүдийн өдөр юм. Тэнгэрбурхан хүн нэг бүрийг хайрлан, гайхамшигт хайраа зориулж Тэнгэрбурханы хаанчлалдаа урисан билээ. Тиймээс ч мишинерүүд баяртайгаар энэхүү амьдралыг сонгоод Тэнгэрбурхантай хамт байхдаа ажил үйлс, залбирал, амьдралаараа орчин тойрноо гэрэлтүүлэн, хөрслөг газар унасан гичийн үр мэт сайн мэдээг үржин дэлгэрүүлж байдаг юм. Ялангуяа манай Монгол дахь Католик шашны мишинерүүд өөрийн гэр бүл, эх нутгаа орхин Тэнгэрбурханы сайн мэдээг хүргэхэд өөрсдийгөө зориулан бидний итгэлийн амьдралд үгээр хэлшгүй хувь нэмэр оруулж байгаад талархаж байдаг билээ. Сайн мэдээг дэлгэрүүлэх энэ өдөр “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчид маань бүх мишинерүүдийн төлөө хамтдаа залбирч байлаа.

2012/10/18

Хуримын ёслол

Манай "Гэгээн Эх Мариа" сүм дээр 10 сарын 18нд Хүрэлбаатар болон Ариунтуяа Роза нарын хуримын ёслол болсон билээ. Ёслолыг паришийн ахлах лам фадер Ким удирдаж, хуримын гэрчээр Ганзаяа, Гүррагчаа нар оролцон хосуудад баяр хүргэсэн юм. Хэдийгээр хосууд удахгүй хуримын ордонд хамаатнуудын хамт хурим хийх гэж байгаа боловч өмнө нь сүм дээр "Зөвшөөрсөн Гэрлэлтийн Ёслол"-д орохоор шийдсэн байлаа. Манай Католик шашны хувьд гэрлэлт бол томоохон, чухал ёслолд тооцогддог. Тиймээс ч өөрсдийн итгэлээ гэрчлэн олон хосууд ариун гэр бүлийн үлгэр жишээг даган амьдрахаар шийдэн, Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авдаг билээ. Хүрэлбаатар, Ариунтуяа болон охин Бүжинлхам нарт итгэгчдийн зүгээс баяр хүргэе.  

2012/10/16

2012 оны 10 сарын 14нд "Жирийн улиралын 28 дахь Ням гараг"-н Номлол

1-р уншлага: Мэргэн ухаан 7:7-11
2-р уншлага: Еврей 4:12-13
Айлдал: Марк 10:17-30
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.


2012_10_14_nomlol.mp3 Номлол сонсох

2012/10/12

“Гэгээн Мариа Эх” сүмийн итэгчдийн сүлжээ

Анх манай "Гэгээн Эх Мариа" сүмийн зөвлөлийн хурлаас гэр бүлийг дэмжих үүднээс сүлжээ зохион байгуулах санаа гарсан бол одоо итгэгчдээ сүлжээнд оруулан үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон билээ.
Итгэгчид маань энэхүү сүлжээнд орсноор богино хугацаанд өөр хоорондоо мэдээллээ  хуваалцах боломжтой болж, өөрийн баяр хөөр болон зовлон бэрхшээлээ бусадтайгаа хуваалцахыг хүссэн үед бусад ахан дүүс маань хамт байж залбирч өгөх болно.                                                                          
Энэхүү сүлжээ маань  хоёр фадер, 5 зуутын үйлчлэгч, 27 аравтын үйлчлэгч нараас бүрдэж байгаа бөгөөд гол төлөв итгэгчдийг амьдардаг чиглэлээр нь бүлэглэсэн байгаа. Зуунмодны зуутын үйлчлэгч нь дөрвөн аравтын үйлчлэгчид, нисэх бүлгэмийн зуутын үйлчлэгч нь гурван аравтын үйлчдэгчид, яармаг бүлгэмийн үйлчлэгч нь зургаан аравтын үйлчлэгчид, комбинат бүлгэмийн хоёр үйлчлэгч нь тус тус долоон аравтын үйлчлэгчид үйлчлэх буюу хоёр фадераас авсан мэдээг дамжуулж өгөх үүрэгтэй юм. Харин аравтын үйлчлэгч нар нь өөрийн бүлэгт хуваагдсан итгэгчдэд үйлчлэх болно.


2012/10/11

Лежио Мариа бүлгэмийн Их Бясалгал

"Лежио Мариа"бүлгэмийг үндэслэгч
Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн Лежио Мариа бүлгэм байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд 10 сарын 4нд их бясалгал явагдсан билээ. Энэ бясалгалын үеэр Лежио Мариа бүлгэмийн үүсэл, үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй ойлгож аван, бясалгахаас гадна бүлгэмийн хурлаар өөрсдийн санал бодлоо хуваалцан, Лежио Мариа бүлгэмийнхээ залбиралд оролцсоноор өндөрлөсөн билээ. Анхны Лежио Мариа бүлгэмийн үүсгэн байгуулагч бол Франк Дуф бөгөөд тэрээр 18 наснаас эхлээд удирдах ажил хийж ирсэн тухайн үеийн лидер залуу байсан юм. Тэрээр 1889 онд төрсөн бөгөөд 24 настайдаа Бинчэншию бүлгэмд орсноор түүний итгэлийн амьдралд ихэд нөлөөлж өнчин ядуу хүмүүст туслахаар шийдсэн байна. Франк Дуф 1921 оны 9 сарын 7 нд Майкл Тохэр санваартан болоод итгэгчдидтэй хамтран “Лежио Мариа” бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Ийнхүү Лежио Мариа бүлгэм нь өнчин ядуус, ядарсан хүмүүсийг энэрэх сэтгэл, тэдэнд тусласан сайн үйлс, хүч хөдөлмөрийн дүнд үүсгэн байгуулагдсан нь Тэнгэрбурханы хайрын гэрчлэл болсон билээ.
Лежио Мариа бүлгэмийн зорилго бол гишүүд өөрийн ариун амьдралаараа дамжуулан Тэнгэрбурханы алдрыг илэрхийлэхэд оршдог. Тиймээс ч Лежио Мариа бүлгэмийнхэн хаана залбирал хэрэгтэй байна тэнд залбирч байдаг Мариагийн Цэргүүд юм. Энэ бол залбиралын үнэ цэнийг ухаарсан бүх Хрисчин хүмүүсийн үүрэг билээ.                 


2012/10/10

2012 оны 10 сарын 7нд "Жирийн улиралын 27 дахь Ням гараг"-н Номлол

1-р уншлага: Эхлэл 2:18-24
2-р уншлага: Еврей 2: 9-11
Айлдал: Марк 10:2-16


Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.


2012_10_07_nomlol.mp3 Номлол сонсох

2012/10/06

“Ариун Сарнайн Эрхин” залбиралын сар

Манай Католик шашны хувьд 10-р сар бол Мариагийн буюу “Ариун Сарнайн Эрхин” залбиралын сар билээ. Өөрөөр хэлбэл Тэнгэрбурхан Мариа Эхээр дамжуулан бидэнд “Ариун Сарнайн Эрхин” залбиралын ивээл хишгээ хайрладаг сар юм. Манай “Гэгээн Мариа Эх” сүм дээр 9 сарын 30нд итгэгчиддээ зориулан “Ариун Сарнайн Эрхин” залбиралын Их Бясалгал зохион явагдсан юм. Их  бясалгалд оролцсоноор Мариа Эхийн талаар илүү их ойлголттой болж, Тэнгэрбурхан Мариа Эхээр дамжуулан ямар ивээл болон тэмдгүүдийг хүмүүст үзүүлдэг болох, мөн Сарнайн Эрхин залбиралыг хэрхэн үр дүнтэй залбирч болох гээд олон зүйлсийг мэдэж авсан юм. Тиймээс итгэгчид маань “Ариун Сарнайн Эрхин” сарын утга учрыг илүү ойлгон Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авч, 10-р сарыг баяр хөөртэйгөөр залбиран өнгөрүүлэх болсон билээ.

2012/10/02

2012 оны 9-р сарын 30нд "Жирийн үеийн 26 дахь Ням гараг"-н Номлол

1-р уншлага: Тооллого 11:25-29
2-р уншлага: Иаков 5:1-6
Айлдал: Марк 9:38-43. 45.47-48
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.


2012_09_30_nomlol.mp3 Номлол сонсох