2013/01/28

Семинар



Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчид "итгэлийн үүд хаалга" өөд хамтдаа алхах үүднээс өөрсдийн дотоод өөрчлөлт, ариун явдалт амьдралдаа анхаарч байгаа билээ. Үүний нэг нь “Библи унших эргэл мөргөл” бөгөөд итгэгчид маань хамтдаа “КАТОЛИК ШАШНЫ ИТГЭГЧДИЙН ХУВИЙН ТЭМДЭГЛЭЛ” хөтлөж эхэлсэн юм. Итгэгчдийн энэхүү үйлсд хувь нэмэр оруулах үүднээс 1 сарын 27нд Мисаны дараа их бясалгал буюу библийн тухай семинар зохион байгуулсан билээ. Семинарт фр. Франциско Хо хувийн тэмдэглэл хөтлөх талаар итгэгчдийн сэтгэгдлийг сонсон, тохиолдох саад бэрхшээл болон библийг амтархан унших талаар өөрийн туршлагаас хуваалцан, ШИНЭ ГЭРЭЭ-ний талаар богино хугацаанд маш их мэдээллийг өгсөн билээ. фр. Франциско Хо итгэгчдэд зориулан шинэ гэрээн дэх номууд болон тэдгээрийн уялдаа холбоо, ялгаа болон хэрхэн ойлгож унших арга замуудыг зааж өгсөн нь ихэд сонирхолтой байлаа. Эцэст нь тэрээр библийг өдөр бүр, тогтмол унших нь их үр дүнтэй болохыг захисан юм. Итгэгчид та бүхэн тэмдэглэлийн дэвтэр аваагүй буюу уншиж амжаагүй бол “Гэгээн Эх Мариа” сүм дээр хүрэлцэн ирж дэвтрээ аван өөрийн боломжтой өдрөө уншиж эхлэх боломжтой.

ЦАСНЫ БАЯР



Манай “Хайрын сургууль” -н хүүхдүүд жил бүр Цасны Баярыг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд Яармагт тэмдэглэхээр шийдсэн бөгөөд 1 сарын 26нд үнэхээр сайхан өдөр тохиож хүүхэд багачууд маань баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Цасны баяр бол хүүхдүүдийн хамгийн дуртай баярын нэг бөгөөд хүүхэд бүр хүсэн хүлээдэг билээ. Мөн энэ өдөр зөвхөн тоглоод зогсохгүй хамтдаа хооллож ундлан, Магтаал Талархлын Мөргөлд оролцож баяраа хуваалцсан юм. Энэхүү үйл ажиллагааг манай “Хайрын сургууль”-н багш нар болон мишинерүүд зохион байгуулан үргэлж хүүхдүүдтэй хамтдаа байж тэдэнд анхарал тавин хэрэгтэй бүхнээр нь туслаж дэмжиж байлаа.  

2013 оны 1 сарын 27нд буюу "Жирийн Улиралын III Ням гараг"-н Номлол


1-р уншлага: Нехемиа. 8:2-4, 5-6, 8-10
2-р уншлага: 1Коринт. 12:12-30/12:12-14, 17
Айлдал: Лук.1:1-4, 4:14-21

Номлол сонсох:
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.



2013_01_27_nomlol.mp3 Listen on Posterous

2013/01/14

2013 оны 1 сарын 13нд буюу Жирийн Улиралын I Ням гараг-н Номлол


1-р уншлага. Исаиа 40:1-5.9-11
2-р уншлага.Үйлс 10:34-38
Айлдал. Лук 3:15-16, 21-22

Номлол сонсох:
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

2013_01_13_nomlol.mp3 Listen on Posterous

2013/01/07

2013 оны 1 сарын 6нд "Эзэний Илрэхүй" баярын Мисаны Номлол



1-р уншлага: Исаиа.60:1-6
2-р уншлага: Ефэс. 3:2-3, 5-6
Айлдал: Матай. 2:1-12

Номлол сонсох:
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

2013_01_06_nomlol.mp3 Listen on Posterous

2013/01/02

“Ариун Гэр Бүл”-н баярын Миса



 Жил бүрийн 12 сарын 30нд манай итгэгч нар “Ариун Гэр Бүл”-н баярын өдрийг тэмдэглэн хамтдаа Магтаал Талархлын Мөргөл өргөдөг уламжлалтай билээ. Энэхүү баярын Мисанд бүх санваартнууд оролцож манай Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам эрхэм хүндэт Венсэслао Падилла хүрэлцэн ирж номлол хийсэн юм. Тэрээр номлолдоо:

Өнгөрсөн жил бид Католик Шашин Монголд оршин буйн 20 жилийн ойн баярыг ёслон тэмдэглэсэн билээ. Энэ нь ёслолыг угтан дараалал үүсгэсэн олон янзын үйл ажиллагаануудаа амжилттай явуулсан агуу их баяр хөөрөөр дүүрэн жил байсан ба бид бүгдийн хувьд хишиг ивээлээ хайрласан жил байсан. Түүний ер бусын адислал, хязгаар үгүй хайрын төлөө бид Тэнгэрбурханд талархал илэрхийлж байна.
Христ мэндэлсэн баярын энэхүү Улирлаар бид Өөрийгөө бидний сэтгэл зүрх, гэр бүл, хамт олон, бэрхшээлт дэлхий ертөнцөд оршин байлгадаг Эцэгийнхээ бидний төлөөх хайрыг дахин мэдэрдэг ба гэрчилдэг. Бидний Тэнгэрлэг Эцэг, Тэнгэрбурхан хайртай Хүү Есүсийнхээ биелэлээр уламжлан Өөрөө төгс байдгийн адил биднийг төгс төгөлдөр байдлаар дагуулахыг хүсдэг. Тэр биднийг ариун явдалт амьдралаар замнахыг үргэлж сургадаг. Ирж буй энэ жил манай Апостолик Захиргаа Ариун амьдралаар Есүсийг дагахыг Пасторал төлөвлөгөөний нэг болгон оруулж буй юм. Сүмийн эдгээр үйл ажиллагаануудад өөрсдийгөө оролцуулахын тулд дотоод өөрчлөлт, ариун явдалт амьдрал бид бүгдийн төлөө зайлшгүй шаардлагатай. Тиймд бид Ариун Сүнсний тусламжтайгаар ариун амьдралаар Есүсийг дагах хүч тэнхээг гуйн залбирдаг.” хэмээн хэлсэн билээ. Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирсэн бүх итгэгч нар ялангуяа хөдөө орон нутгаас ирсэн итгэгч нарыг онцлон тэмдэглээд бид бүхэн нэгэн том гэр бүл болон цуглаж, энэхүү “Ариун Гэр Бүл”-н баярыг тэмдэглэж буйдаа Тэнгэрбурхандаа талархсан билээ.