2013/05/27

“Ариун Сүнсийг дагахаас бүү ай” хэмээн Пап лам Пентекостын баярын Мисан дээр хэлжээ.



Бүх Католикчууд сүмийн сургаалийг ухамсарлан, дагах үед л зөвхөн олон талт байдал нь  ивээж байна хэмээн Пап лам Францис хэлсэн билээ.
“Энэ нь Христийг надруу, намайг Христ руу хүргэж өгдөг сүм юм; зэрэгцээ аялалууд бол аюултай,” хэмээн тэрээр Пентекостын баярын Мисаны үеэр Гэгээн Петрийн талбайд 200,000 Католик энгийн итгэгч бүлгүүд болон хөдөлгөөнийхөнд хэлсэн юм.
“Хэрэв бид Сүмийн сургааль юмуу хамт олноос гадуур эрсдэлд орвол, Есүс Христ Тэнгэрбурхантай байж, нэг биш байгаа тэдэнтэй бүү үлд,” хэмээн хөдөлгөөнийхөнд, түүнчлэн бүхнийг Татагч Сэргэн Мандалтыг оролцуулан, Фокуларэ хөдөлгөөнийхөн, Шинэ сонсох /ариун угаалын Зам, Христийн Хаанчлал, Нийгэмлэг ба Тэгш эрх болон бусдад зориулан долоо хоногийн сүүлийн Мисанд номлол хийх үедээ хэллээ.
Пап лам Францис хэлэхдээ: Сүмийн удирдагч болон гишүүд Сүм доторх бэлгүүд болон олон төрлийн хөдөлгөөнд урам зориг өгч Ариун Сүнсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, гэхдээ өөрсдийн хоньчны захиргаан дор нэг Сүм дотор тэднийг бүгдийг нь нэгтгэх Ариун Сүнсийг ч бас зөвшөөрөх хэрэгтэй.
“Эв нэгдлийг босгоход ялгаатай байдал, олонхыг хамарсан байдал ба төрөл янзаар хуваагдах байдлыг зөвхөн Ариун Сүнс л сэрээж чадна,” хэмээн Пап лам хэлсэн юм.
“Биднийг юу бусдаас ялгаатай бөгөөд онцгой болгож байгаа талаар бид өөрсдийгөө нягтлан үзэж, ялгарах байдлыг бий болгохыг хичээж байх үедээ бид зааг ангилалыг авч ирдэг юм.”
Нөгөөтэйгүүр бид манай хүн төрөлхтний төлөвлөгөөнд нийцсэн эв нэгдлийг босгохыг хүссэн үедээ бид стандартчилсан ба нэг хэвийн байдлыг эцэс болгодог.
Ариун Сүнс тийм өөр өөр бэлгийг гишүүддээ авч ирснээр “Сүмд эмх замбараагүй явдал бий болох байдал” үзэгдэж магадгүй юм. Гэвч хүн бүр өөрсдийгөө Ариун Сүнсээр удирдуулахыг хүсэх үед энэ нь зөрчилдөөний эх үүсвэр болдог хэдий ч, тэд олон зүйлийг эрхэмлэн нандигнаж сурдаг юм хэмээн Пап лам хэлэв.
Ариун Сүнс хүнийг тавгүй болгох явдал ч байдаг гэж Пап лам хэлсэн билээ. “Шинэлэг зүйл бол үргэлж биднийг бага зэрэг айдастай болгодог. Учир нь бид өөрийн амьдралын хөтөлбөр ба төлөвлөгөөг зохиохдоо өөрийн үзэл санаа, өөрийн ая тухтай байдал, өөрийн давуу талдаа нийцүүлсэн тохиолдолд сая бид илүү аюулгүй байдлыг мэдэрдэг.”
Сүнслэг оюун санааны аялал бол ялгаагүй байдаг гэж тэрээр хэлэв. “Тэнгэрбурхан биднийг өөртөө нээлттэй болгохын тулд биднээс өөрсийн дэндүү хавчигдмал, хувиа бодсон болон хязгаарлагдмал байдлаа ардаа үлдээхийг хүчлэн, үүнд чиглүүлэх вий гэдгээс бид айдаг.”
“Энэ бол бидний үед үргэлж тохиолддог тэрхүү уйтгар гунигаас чөлөөлөх ямар нэг шинэ зүйлийн төлөөх эрэл хайгуул, шинэчлэлийн төлөөх шинэлэг асуулттай адилхан зүйл биш юм.” Тэнгэрбурхан бидэнд Ариун Сүнсээр дамжуулан шинэ зүйлд тэмүүлж эрэлхийлэхийг санал болгодог гэж тэрээр хэлэв. “Тэнгэрбурхан зөвхөн бидний сайн сайхны төлөө биднийг хайрлаж бас хүсэл эрмэлзлийг маань биелүүлэхийн тулд жинхэнэ амар тайван, жинхэнэ баяр хөөрийг амьдралд маань өгдөг бөгөөд Тэнгэрбурхан бидэнд үнэхээр биелэгдэх тэр шинэ зүйлийг авч ирдэг юм.”

Семинар


Энэ жил манай “Гэгээн Эх Мариа” сүмийн баптизм хүртсэн итгэгч нар 6.2нд бататгах сакраментэд орох ёслол болохоор бэлтгэж байна. Бататгах сакраментэд зөвхөн ариун угаалыг хүртсэн хүмүүс орох боломжтой бөгөөд Ариун Сүнсний онцгой оргилолт нь тухайн итгэгчийг “Ариун Сүнсний билигт хишгээр тамгалдаг” юм. Тиймээс итгэгчид маань энэхүү ёслолд өөрсдийгөө бэлтгэх зорилгоор сүмээс семинар, бясалгал зохион байгуулахаар шийдсэн билээ. Өнгөрсөн баасан гарагт 05.17нд бататгал сакраментэд оролцох итгэгчдэд зориулан Ариун Сүнс буюу Сүм, Гэрчлэл, Үйлчлэл гэсэн сэдвээр семинар зохион байгууллаа. Энэ удаагийн семинарт бататгах сакраментэд орох итгэгчдээс гадна сонсохыг хүссэн итгэгч нар хүрэлцэн ирж  сонсож өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Хэдийгээр оройн 20 цагт эхэлсэн боловч итгэгчид маань цаг зав гарган, өөрийн итгэлийн амьдралдаа үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ талархаж байна.



Пентекостын баяр


Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчид 5 сарын 19нд Пентекостын баярыг тэмдэглэн Магтаал Талархлын Мөргөлөө хамтдаа өргөсөн билээ. Ариун Сүнсний тусламжтайгаар Тэнгэрбурханы амьд сүм хийд бий болсон тул манай Католик сүмийн хувьд томоохон баярын өдөр юм. Баярын Мисаг фр. Франциско Хо болон фр. Чарлиз нар удирдаж ёслол үйлдэн, итгэгчдэд баяр хүргэн Ариун Сүнсний билиг хишгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн билээ. Энэхүү мисанд нисэх, яармаг, зуун мод болон комбинат бүлгэмийн итгэгчид хүрэлцэн ирж хамтдаа тэмдэглэсэн билээ. Пентекостын баярын өдрөөр итгэгч бид бүхэн өөрсдийн сүнсэн дэх Ариун Сүнсний билигт хишгийг улам батжуулж, Христийн итгэл бишрэлийг гэрчлэхэд онцгой хүч нөлөөг хүлээн авдаг юм. Тиймээс Тэнгэрбурханы амьд сүмд энэхүү гайхамшигт мөчийг итгэгчид маань зүрх сэтгэлээ нээн хүлээн авдаг билээ. Та бүхний хүлээн авсан Ариун Сүнсний үр шим, хайр хишиг тань таны гэр бүл, хамт олон, орчин тойронд тань улам хөгжин дэлгэрэх болтугай.

2013/05/09

Пап Лам ажилгүйдлийн талаар


 Пап лам Францис өнгөрсөн Лхагва гарагт ажилгүйдлийн эсрэг тэмцэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахыг уриалан, Гэгээн Иосэфийн Ажилчны баярын өдрийг тэмдэглэсэн юм.
Пап лам Гэгээн Петрийн нэрэмжит Талбайд болсон долоо хоног бүрийн ердийн уулзалтаар 70,000 гаруй хүмүүст хандаж хэлсэн үгэндээ, ажилгүйдлийн асуудал нь “нийгмийн  шударга ёсыг хязгаарлахаас гадна, ихэнх тохиолдолд амин хувийн ашиг тусыг эрэлхийлсэн, нийгмийн эдийн засгийн байдлаас цэвэр шалтгаалдаг юм”.“Ажилгүйдэлд шинээр хөдөлгөх хүч өгөх ямар ч оролдлогогүй хэвээр байгаа, тэдгээр төрийн албан газруудыг дэмжсэн энэхүү нийтлэг эрх ашгийн төлөө би хүн бүрт урилга түгээхийг хүсэж байна. Энэ бол хувь хүний эрх ашигт анхаарал тавиж буйн илэрхийлэл.” хэмээн тайлбарлав. Пап лам урд нь “Гэгээн Мартагийн Гэр” жижиг залбиралын өрөөнд болсон Мисан дээр өсвөр насны гэрлээгүй ээж нарын цуглаан болон тэдний хүүхдүүдийн өмнө номлол хийж байхдаа үүнтэй ижил сэдвээр товч тэмдэглэж байжээ. Пап лам номлолдоо: ажилгүйдэл бол “бидний дотоод сэтгэлийн дарамт юм” учир нь нийгэм өөрөө хүмүүст ажиллах боломжийг санал болгох чадваргүй тийм арга замаар зохион байгуулагдсан тохиолдолд “тухайн нийгэмд ямар нэг буруу зүйл байна: Энэ бол зөв биш. Энэ нь өөрийн эрх мэдлээ ажил хөдөлмөрөөр эхлүүлэхийг хүссэн хүний хувьд Тэнгэрбурханы эсрэг өөрийг нь чиглүүлж байгаа хэрэг.”
Пап лам саяхан Бангладешд, барьж байсан барилга нурсны улмаас 400 гаруй ажилчид алагдсан “эмгэнэлт явдал”-г дурссан юм. Мэдээллийн дагуу ажилчид сард ердөө $38 олсон байна. Тэрээр “Энэ бол та  бүхний нэрлэдэг боолын хөдөлмөр” хэмээн хэлсэн юм. “Бид Гэгээн Паулын хэлснийг богино үгээр 'ажил хийгээгүй хүн идэх ёсгүй,' хэлдэг, харин бид 'Хэн ажиллахгүй байна тэр өөрийн эрх мэдлээ алддаг' гэж хэлэх хэрэгтэй, яагаад гэвэл тэд ямар ч ажиллах боломжийг олохгүй байна.”
Мөн Пап лам энэхүү ердийн уулзалтынхаа үеэр боолын хөдөлмөр болон хүний наймааны эсрэг онцгой уриалга гаргажээ. Тэрээр “дэлхий дахинд өөрийн ажилдаа үйлчлэх замаар, хэр олон хүн иймэрхүү боолчлолын хэлбэрт өртөгдөж байна,” хэмээн хэллээ. “Ажил хөдөлмөр нь хүмүүст үйлчлэхийг санал болгодог, ингэснээр тэднийг эрх мэдэлтэй болгодог байх.”
Нам гүм байдалд Тэнгэрбурхантай ярилцах буюу Есүсийг бодон бясалгах залбиралын ач холбогдлыг Пап лам сонсогчиддоо сануулахыг хүссэн билээ.
Тавдугаар сар бол Есүсийг “өөрсийн бодол, өөрсдийн анхаарал халамж ба өөрсдийн үйл хэргийнхээ гол цөм” нь болгон хадгалахад тусладаг сарнайн эрхин залбиралын гоо сайхныг  сэргээж өгдөг юм хэмээн Пап лам хэлэв. “Ялангуяа энэхүү тавдугаар сард, гэр бүлээрээ, найз нөхдийн хамт, сүмдээ сарнайн эрхин залбирлыг уншиж залбирвал гайхалтай байх болно.” хэмээн тэрээр нэмж хэллээ.
Пап лам Францис Польшоос ирсэн мөргөлчидтэй мэндчилсний дараа Пап лам Ерөөлт II Иохан Паул хутагтын хоёр  дахь удаагийн 5 сарын 1ний тэмдэглэлт өдрийг сануулсан юм. Тэр санваартны сургуулийн Польш оюутнууд болон багш нарт хандан “II Иохан Паулын апостолик  буяны үйл болон урам зориг, итгэл бишрэлийг шингээн” өөрсдийн амьдралдаа үзүүлэхийг асууж хүссэн юм.      

Семинар


Сар бүр манай “Гэгээн Эх Мариа” сүм дээр итгэгчиддээ зориулан семинар болон бясалгал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ таван сард Доминик буюу Ууганбаяр өөрийн итгэлийн амьдралаас, ялангуяа Ариун хот хэмээн нэрлэгддэг Израйлийг зорисон тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Ууганбаяр Доминик нийгмийн ажил ба сүмийн ажилд их идэвхтэй оролцдог, манай сүмийн ууган итгэгч юм. Түүний гэр бүлийхэн Католик итгэгчид бөгөөд дүү Санжаажав нь санваартан болохоор Солонгос улсад сурч байгаа билээ. 2 сарын 21 Израйлийг зорисон манай сүмийн 11 эргэл мөргөлчдөөс Ганэрдэнэ Иосэф ба Ууганбаяр Доминик хоёр Монгол итгэгч нараа төлөөлөн оролцоод ирсэн юм. Ууганбаяр явсан өдөр бүрийн түүхэн газар болоод энэ хугацаанд өөрийн итгэлийн амьдралдаа хуримтлуулсан туршлагын талаар маш дэлгэрэнгүй ярисан билээ. Семинар 1 цаг 30 минут үргэлжилж, богино хугацаанд маш их зүйлийг багтаан ярьж өгсөн бөгөөд олон итгэгч нар түүний яриагаар хамтдаа Израйлаар аялсан мэт боллоо хэмээн хэлэлцэж байлаа. Ууганбаяр Доминикд бүх итгэгч нарын зүгээс сайн мэдээ дуулгасанд талархаж буйгаа илэрхийлж байна.

2013/05/07

Мариа Эхийн сар



Манай Католик шашинд таван сарыг Мариагийн сар гэдэг бөгөөд Тэнгэрбурханаас бидэнд хайрласан том бэлэг хэмээн үзэж, дэлхийн бүх итгэгч нар уламжлал болгон тэмдэглэдэг  билээ. Ялангуяа манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчид, Лежио Мариа залбиралын бүлгэмийн гишүүдийн хувьд өөрсдийн залбиралт амьдралыг хөгжүүлэн, бусдад Мариа Эхийн залбиралын гайхамшгийг хуваалцдаг баяртай мөч байдаг юм. Уламжлал ёсоор 05.13-нд Фатимагийн Бидний Хатагтай”н баярын өдөр буюу 1917 онд Мариа Эх Португалын Фатимад гурван хоньчин хүүхдэд үзэгдсэн бөгөөд хожим тэрхүү гурван хүүхэд гэгээнтэн болцгоосон  билээ. Мөн 05.31-нд Төгс Жаргалант Адислагдсан Цэвэр Охин Мариагийн Зочлолт буюу Мариагийн шөнийг тэмдэглэн ёслодог. Тиймээс таван сарын турш Залбирлын Хатан, Гэгээн Эхийн бидэнд заасан сарнайн эрхин залбиралаар дамжуулан Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авах
 тул итгэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.