2014/01/27

Пап лам Францисын өдөр тутмын уриалга

 01/25/2014
Тэнгэрбурханаас аливаа зүйлсийг гуйхад бид бүхэнд амархан байдаг билээ. Бид хэзээ түүнд  басхүү талархлаа өргөж, түүнийг хүндэлж сурах вэ?  
01/24/2014
Бид Христээр бүрхэгдсэн шинэ бүтээл мэт, өөрсдийн баптизмаар амьдрахад өдөр бүр дуудагддаг билээ.  
01/23/2014
Мариагийн нэгэн адил, бид Христмасаар төрсөн өөрийн дотор буй гэрлээ өсгөн хөгжүүлэх болтугай. Бид хаа ч байлаа гэсэн, үүнийг өөрсдийн өдөр тутмын амьдралдаа авч явах болтугай.   
01/22/2014
Би өөрийн залбирлаар Вашингтон дахь Амьдралын төлөөх Маршид нэгдсэн юм. Бид бүхий л амьдрал, ялангуяа хамгийн эмзэг хөндүүртэй байгаа амьдралыг хүндлэхэд маань Тэнгэрбурхан туслах болтугай.
01/21/2014
Хэрэв бид өдөр тутмынхаа амьдралаар итгэлтэй амьдарвал, тэгээд бидний ажил хөдөлмөр ч мөн адил Хрисчин хүн байхын баяр хөөрийг түгээх  боломж болж хувирдаг. 

2014/01/13

Пап лам Францис "Оны хүн"ээр тодров

Пап лам 1-р Францис бол дэлхийн Католик шашны тэргүүн, Тэнгэрбурханы сайн мэдээг дэлхий дахинд тунхаглаж, сүсэгтэн олондоо Ариун Эцэг хэмээн хүндлэгддэг санваартан хүн билээ. Түүнийг дэлхий даяар мэддэг бөгөөд энэ удаа бас нэгэн сонирхолтой мэдээ сонинд хэвлэгдсэн байхыг та бүхэндээ бүрэн эхээр нь толилуулж байгаадаа баяртай байна. 
        
          Дэлхийн хамгийн олон уншигчтай, нөлөө бүхий сэтгүүл “Time уламжлал ёсоор энэ оны онцлох хүнээ нэрлэсэн нь Ромын пап I Францис байлаа. Сүүлийн 1200 жилд цорын ганц удаа европ биш хүн Католик сүмийн папаар сонгогдсон нь Аргентин гаралтай Хорхе Марио байв. Зүсэн зүйлийн шалтгаанаар дэлхий дахинаа шашны нэр хүнд, байр суурь ганхаж буй энэ үед Католик сүмийн тэргүүн болоод есхөн сар өнгөрөхдөө пап лам I Францис зоригтойгоор олон зүйлийг шинэчилж, хүмүүсийн итгэл үнэмшлийг сэргээн, сүмийг тойрсон асуудлыг олон нийтэд зоригтой илчилсэн.  Шоронгийн хоригдлуудын хөлийг угааснаас эхлээд шуугиан тарьсан олон үйл хэргийн ард гарсан түүний тухай “Тэр өнөө цагийн чухал нэгэн дүр болж чадсан. Баян ядуу зааг, шударга ёс, ил тод байдал, өнөөгийн ертөнцөд өөрчлөгдөн буй шашны үүрэг, даяарчлал, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, ижил хүйстнүүдийн эрх гэхчлэн олон асуудалд тэр байр сууриа зоригтой илэрхийлж, өөрийн зүгээс хийж чадах бүхнээ хийж буй” хэмээн тус сэтгүүлийн эрхлэгч Нэнси Гиббс бичжээ.
Ингэснээр I Францис “Time” сэтгүүлийн “Оны хүн”-ээр тодорсон гурав дахь пап лам бож байгаа юм. Урьд Ромын пап агсан XXIII Иоанн (1962), II Иоанн Павел (1994) нар тодорч байсан. Харин НСА-ийн экс ажилтан, Цагаан ордны нууц мэдээллийг олон нийтэд илчилсэн Эдвард Сноуден, АНУ-ын ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалан тэмцэгч Эдит Уиндсор, АНУ-ын сенатор Тед Круз, Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад нар удаалжээ. Энэ онд “Оны хүн”-ээр Эдвард Сноуден тодрох болов уу хэмээн олон хүн хүлээж байсан ч 2011 онд Жулиан Ассанжийг алгассантай адил үйл явдал боллоо гэж АНУ-ын хэвлэлүүдэд бичсэн байв. “Ариун эцэг элдэв шагнал, нэр алдрын хойноос ер хөөцөлддөгүй. Гэхдээ “Оны хүн”-ээр тодорсон нь Тэнгэрбурханы хайрыг олон нийтэд түгээх үйлсэд дэм болох аваас тэр үүнд хязгааргүй баяртай байх болно” хэмээн Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Федерико Ломбарди ярьжээ.         

2014/01/08

ЭЗЭНИЙ ИЛРЭХҮЙН ИХ БАЯР

2014.01.05ны өдөр манай “Гэгээн Эх Мариа” сүмд Эзэний Илрэхүй Их Баярын мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэхүү баярын Мисаг Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла болон фр.Франциско, фр. Эрнесто нар удирдсан билээ. Хамба лам бүх итгэгч нартаа шинэ оны мэнд хүргээд Христмас баяр маань Эзэний Илрэхүйн баярын өдөр хүртэл үргэлжилдэг бөгөөд гурван мэргэн тодоос тод гэрэлтэх одыг даган Гэрлийн Хүүг олж байгаагаар илэрхийлсэн байдаг билээ. Бидний аврагч Тэнгэрлэг Эзэний Хүү маань дорд даруу байдлаар малын саравчинд төрөөд бидний дунд хаадын Хаад, Амар тайвны Хүү,  Гэрлийн Хүү болон хүндлэгдсэн юм. Харин бидний дотор Гэрлийн Хүүгээс хүлээн авсан гэрэл гэгээ болон баяр хөөр хадгалагдаж байгаа эсэхийг өөрсдөөсөө асууцгаая. Бидний зүрх сэтгэлд гэрэлтэж буй оддыг хамтдаа цуглуулж, гэрэл гэгээтэй, халуун дулаан илчийг бусдад түгээцгээе. Христмас баярын дараа бүх гоёл чимэглэлээ хураан өөр нөхцөл байдалд шилждэг хэдий ч баяр баясал бидний зүрх сэтгэлд хадгалагдсаар байдаг бөгөөд зүрх сэтгэлдээ байгаа итгэлийн гэрлээ улам дүрэлзүүлэн асаагаарай. Ирж буй 2014 ондоо Тэнгэрбурхантай ойр байж хайртай гэр бүл, найз нөхөд ба ядарсан хүмүүсийн төлөө төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэн, Есүс Христийн сайн мэдээг өөрсдийн амьдрал, үг, үйлдлээрээ тунхаглаж бусадтай хуваалцах хэрэгтэй хэмээн Хамба Лам Венсэслао Падилла номлолдоо хэлсэн билээ. Бидэнд Тэнгэрбурханы Сайн мэдээг дамжуулж байгаа Хамба ламдаа талархаж байна. Мөн итгэгч нартаа баярын мэнд хүргээд, түүний номлолыг дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл “номлол” гэсэн хуудсанд тавтай морилно уу.