2014/11/18

Пап лам Францисын уриалгаас

11/15/2014 
Христчин хүмүүс бусдад энх тайвныг авч ирдэг. Зөвхөн энх тайван бус бас хайр энэрэл, нинжин сэтгэл, итгэл найвдар болон баяр баяслыг ч мөн адил авч ирдэг.  

11/13/2014

Дайн бол эдвэж сүйтгэн, алж, хоосруулж гуйлгачин болгодог. Тэнгэрлэг Эзэн бидэнд энх тайвныг өгдөг!

11/11/2014
Ажил хөдөлмөр гэдэг бол хүмүүний сүр хүч, гэр бүлээ бүтээн босгох, энх тайван байхад зориулагдсан билээ.   

11/09/2014

Бүхий л хүмүүсийн сайн сайхны төлөө соёлын уулзалт хийж, эв нэгдэл ба энх тайвныг босгон байгуулахыг би та бүхнээс гуйж байна.

11/08/2014

Сүм бол хэзээд аян замдаа яваа бөгөөд Айлдлаа зарлан сонсордуулах шинэ арга замыг эрэлхийлсээр байна.

11/06/2014
Гачигдсан хүмүүст хайхрамжгүй хандах нь Христчин хүний хувьд байж боломгүй зүйл.

11/04/2014
Номхон дөлгөөн байдал нь бидэнд бусдын саад бэрхшээлийг хуваалцахад тусладаг юм.

11/01/2014
Сайн үлгэр жишээ нь маш их сайн зүйлийг бий болгодог, харин бялдууч ба хоёр нүүр үзүүлэх нь улам бүр хорон мууг бий болгож байдаг.   

10/30/2014
Сүмийн нэн тэргүүний үүрэг бол хүн бүрт Сайн Мэдээг хүргэж  тунхаглах явдал билээ.