2014/09/30

Мэдээллийн булан

  Миса бэлтгэх хуваарь
    2014.09.28нд  /10:30/   “Зуун мод бүлгэм                                   
    2014.10.05нд  /10:30/   Яармаг бүлгэм”

Эзэний өдрийн Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгчиддээ баярлалаа.
  • Өнөөдөр 9.28нд Хамба лам Венсэслао Падиллагийн төрсөн өдөр тул та бүхэн түүнд залбирал болон мэндчилгээ дэвшүүлнэ үү. 
  • Арван сарын гурав дахь ням гариг буюу 19нд хүүхдийн баптизмын ёслол болох тул та бүхэн бүртгүүлнэ үү..
  • Ирэх долоо хоногт Яармагт Миса байхгүй
  •       Өнөөдөр багш нарын хуралтай тул та бүхэн бясалгалын дараа оффист цуглана уу.
  • Өнөөдөр Мисаны дараа их бясалгалтай тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.Анх удаа сүм дээр ирж буй ахан дүүсээ тавтай морилно уу хэмээн урьж байна.
  • Ирэх долоо хоногийн Миса бэлтгэх хариуцлагатай,  “Яармаг бүлгэм” болон ахан дүүс та бүхэндээ амжилт хүсэж байна.

Мисаны уншлага болон айлдалууд /2014.09.29-2014.10.05/  

1-р уншлага
Дуулал
Айлдал
Даваа
Даниел 7:9-10, 13-14/       Илч 12:7-13
Дуулал 138:1-2, 2-3,4-5
Иохан 1:47-51
Мягмар
Иов 3:1-3, 11-17, 20-23
Дуулал 88:2-3, 4-5, 6, 7-8
Лук 9:51-56 /             2Тимот 3:14-17
Лхагва
Иов 9:1-12, 14-16
Дуулал 88:10-11, 12-13, 14-15
Лук 9:57-62
Пүрэв
Египетээс гарсан нь 23:20-23
Дуулал 91:1-2, 3-4, 5-6, 10-11
Матай 18:1-5, 10
Баасан
Иов 38:1, 12-21;40:3-5
Дуулал 139:1-3, 7-8, 9-10, 13-14
Лук 10:13-16
Бямба
Иов 42:1-3, 5-6, 12-16
Дуулал 119:66, 71, 75, 91, 125, 130
Лук 10:17-24
Ням
Исаиа 5:1-7
Дуулал 80:9, 12, 13-14, 15-16, 19-20
Матай 21:33-43

Та бүхэн "Гэгээн Мариа Сүм"-н цахим хуудстай танилцаж, мэдээлэл болон номлол сонсоно уу.
http://gegeenmariasum.wix.com/gegeenmariasum
http://gegeenmariasum.blogspot.com/

Пап ламын уриалгаас

09/27/2014
Бид нэр төрийн хойноос хөөцөлдөж, өөрөө өөрийгөө амьдралынхаа төвд байлгах хүсэл эрмэлзэлтэй байдаг билээ. Энэ бол хүмүүний үнэн төрх бөгөөд, харин Христчин хүн ийм байдаггүй юм.  

09/25/2014
Есүс бидний сул дорой байдал болон гэм нүглийг ойлгодог; хэрэв бид өөрсдөө уучлагдахыг зөвшөөрвөл  тэр биднийг уучилдаг билээ.  

09/23/2014
Нийгэм нь хэдийгээр аймшигтай доройтолд орсон оюун санааны оролцоотой  хөгжин цэцэглэсэн байлаа ч, Тэнгэрбурханаар дутагдаж байдаг юм.    

09/20/2014
Эрхэм хүндэт залуус аа, та бүхэн өөрийн дотооддоо чагнаарай: Христ зүрх сэтгэлийн чинь хаалгыг тогшиж байна.


2014/09/19

Пап лам Францисын уриалгаас

09/18/2014
Мариа минь, Тэнгэрбурханы хүүхдүүд эрх чөлөөтэй алхаж байхдаа, баяр хөөртэй байх ивээл хишгийг бидэнд хайрлана уу.  

09/16/2014
Бидэнд өөрийн хайраа өгөхөөр Тэнгэрлэг Эзэн маань үргэлж хүлээж байдаг: энэ бол гайхамшигтай бөгөөд тэрээр биднийг гайхашруулах байдлаа хэзээ ч зогсоохгүй!

09/13/2014
Бид гэм нүгэлтэй хэдий ч, Петрийн хамтаар: Тэнгэрлэг Эзэн минь та бүх зүйлийг мэддэг, би танд хайртай гэдгийг мэддэг хэмээн хэлэх боломжтой билээ.   

09/11/2014
Бид өөрөө өөрсдийн хүч чадалд найдах ёсгүй, харин Есүс ба түүний ивээлд л зөвхөн найдаж болно. 

09/09/2014

Тэнгэрбурханы үнэнч шударга байдал бол бидний шударга бус болон үл итгэх байдлаас илүү хүчтэй билээ. 

2014/09/16

Пап лам Францис:Гэрлэлт бол хуурамч биш, хосуудад Христийн хайр тусладаг

Ятгын аялгуунд хорин сүйт залуус ээж нарынхаа хамт Гэгээн Петрийн Ордны гол тулгуурын чимэг болон зогсож, цагаан даашинзтай сүйт бүсгүйчүүд  аав нарынхаа хамт дагалдан явж байлаа. Эдгээр бүх хосууд Ром дахь шашны хүрээнийх бөгөөд энэхүү Ариун Нандин Загалмайг Алдаршуулах Баярын өдөр хурим хийхээр, Пап лам дээр биечлэн хүрэлцэн ирсэн юм.  
Ариун Эцэг маань Гэрлэлтийн Ёслолд ач холбогдол өгөн, өөрийн Айлдалдаа, гэрлэлтийн амьдралын дүр зураг бол жинхэнэ бөгөөд хуурамч биш хэмээн өглөөний уншлагаас иш татаж сануулсан билээ.
Тооллого Номноос авсан эхний уншлагаас, бид элсэн цөлөөр уламжлан Мосегээр удирдуулсан гэр бүлүүдийг төсөөлөн бодож болно. Гэр бүл бол “биднийг хүнийх нь хувьд бүрэлдэн бий болгодог анхдагч газар бөгөөд мөн тэр үедээ “нийгмийг босгон байгуулахад зориулагдсан “тоосго” болдог хэмээн тэрээр тэмдэглэн хэлсэн билээ. 
Гэр бүлүүд ба гэрлэгсэд маань өөрсдийн гэр бүлийн амьдрал буюу гэрлэлтийн аян замдаа тэвчээр алдрах явдал тохиолдож болдог.                                                         “Тэрээр нэмж, аян замын хүнд харилцаа нь” дотоод ертөнцдөө эцэж туйлдахыг биеэр амсаж туулсан тэдгээр хүмүүсээс шалтгаалдаг; тэд гэрлэлтийн амтыг алдаж, Ариун Ёслолын худгаас ус татахаа зогсоодог. Өдөр бүрийн амьдрал нь гай зовлонтой, цаашлаад бүр “огиудас хүргэм” болно.
Урам хугарах, урвалт, муу зуршил болон хаягдах зэрэг сорилтын аюулаас болж бууж өгсөн тэдгээр хосуудад зориулагдсан эмчилгээ бол Христийн хайр юм гэдгийг Пап лам Францис тайлбарласан билээ.
Ариун Эцэг санаа зовинон, энэ нь “ерөөж адислагдсан эхнэр ба нөхрийн нэгдэлд, хүний ёсоор үг хэлэх явдал алдагдаж, шархалж ядарсан үед нь тэдний хайранд туслаж, шинэчлэх боломжтой тийм хайр юм.
Пап лам үргэлжлүүлэн, Христийн Хайр бол эхнэр нөхөр хоёр хамтдаа аян замд явахад нь баяр хөөрийг нь сэргээж өгч чаддаг юм.” Гэрлэлт гэдэг нь бүхэлдээ, “эрэгтэй эмэгтэй хоёр хамт алхахыг хэлдэг бөгөөд, нөхөр нь эхнэртээ илүү сайн эмэгтэй болоход нь үргэлж тусладаг, эхнэр нь нөхөртөө илүү сайн залуу болоход нь үргэлж туслах үүрэгтэй байх явдал хэмээн тэрээр хэлэв.”
Мөн гэрлэлт бол шаардлага тавьж байдаг аялал бөгөөд “хуурамч” биш хэмээн тэмдэглэн хэлсэн юм!  Энэ бол Шашин ба Христийн хайрын Ариун Ёслол бөгөөд Загалмайгаар олж авч байдаг хамгаалалт буюу баталгааны хайр билээ.
Тэрээр номлолоо дүгнэж, хэрэв хосууд маргалдвал тэд бие биедээ амар тайванг бий болголгүйгээр тухайн өдрийг хэзээ ч дуусгахгүй байсан хэмээн хосуудад зориулан олон дахин зөвлөв.
Пап ламын өмнө суугаад тангарга өргөж буй сүйт бүсгүй ба сүйт залуу бүр дээр олны анхаарал туссан байлаа. Тэдний олонхийн сэтгэлийг хөдөлгөж байсан мөч бол Пап лам Францисын сүлд тэмдгийг сийлсэн зөөлөн дэрэн дээрээс хуримын бөгжөө авч хоорондоо солилцох мөч байсан билээ.
Баярын ёслол өндөрлөж, тэднийг орган хөгжмийн аянд Ордноос гарахаар алхаж явахад, шинэхэн хосуудад зориулан эргэн тойронд нь дүүрэн алга ташиж байлаа. Тэгээд хосууд Ватиканы Цэцэрлэгт хүрээлэнгүүдээр явж, өөрсдийн мартагдашгүй өдөрт зориулан зураг дарсан бөгөөд бүхий л чухал гэсэн эдгээр зургуудаа өөрсдийн үр ач нартаа үзүүлэн, Пап ламаар уламжлан гэрлэсэн болохоо хэлэх боломжтой болсон билээ.      

2014/09/09

БАЯРЫН МИСА

9 сарын 8нд Төгс Жаргалант Цэвэр Охин Мариагийн мэндэлсэн баярын өдрөөр ургацын баяр таарсан бөгөөд манай “Гэгээн Мариа Сүм” дээр баярын Мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Мисаг фр.Франциско удирдан явуулсан бөгөөд Солонгос ахан дүүс бэлтгэн явуулж байлаа.   Цэвэр Охин Мариа бол манай Шашны эх буюу бидний үлгэр дууриал, халамжлан хүмүүжүүлэгч юм. Тиймээс энэ баярын өдөр Тэнгэрбурхандаа талархал өргөхөөр олон хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд ургацын баяр тохиосон давхар баярын өдөр болсон билээ. Ургацын баяр бол Тэнгэрбурханы хайрласан арвин их ургац болон хишиг ивээлд талархаж буйгаа илэрхийлэн баяр хөөрөө хуваалцдаг том баярын өдөр билээ. Мөн энэ өдөр Солонгос ахан дүүс маань өвөг дээдэстээ мөргөн, тэдний ач буяныг дурсан санаж хүндэтгэн, сургааль үгсийг нь даган нэр төртэй амьдрахыг эрхэмлэн дээдэлдэг уламжлалтай. Тиймээс Мисаны үеэр тахилын ширээний өмнө ширээ засан, идээ будааныхаа дээжийг Тэнгэрбурхан, өвөг дээдэсдээ өргөн барьж байлаа. Солонгос хүмүүс энэ баярын өдрүүдэд бүгд өөр өөрсдийн нутаг усандаа цуглан, ах дүүстэйгээ хамтдаа энэхүү ургацын баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Монголд амьдарч буй Солонгос итгэгч ахан дүүс маань хэдийгээр төрсөн нутгаасаа хол байгаа ч гэсэн баярын Мисагаар дамжуулан өвөг дээдэстээ зориулан мөргөж, Тэнгэрбурхандаа талархаж байлаа. Энэ баярын өдөр хүрэлцэн ирж өөрсдийн баяр хөөрөө хуваалцсан бүх хүмүүст талархаж байна.         

Пап лам Францис: Шашин бол бидний ээж, бид өнчин биш.

Энэхүү цэлмэг нартай өдөр, Гэгээн Петрийн талбайд Шашны эхийн үндсэн шинж төрхийн тухай Пап лам Францисын эргэцүүллийг сонсохоор долоо хоног бүр хүрэлцэн ирдэг Нийт Сонсогчид олон арван мянгаар цугласан байлаа. Пап лам түүнийг “Христ дэх амьдралыг” бидэнд өгсөн “ээж” хэмээн дуудаж, тэрээр хэзээ ч “өнчрүүлэн” орхихгүй гэсэн итгэл бишрэлийг сануулсан. Ямар учраас хүн өөрөө бие даан Христчин болдоггүй талаар  Пап лам Францис эргэцүүллээ үргэлжлүүлж байлаа. “Шашин хэмээх агуу биеийн” дотор бид итгэлээр бүтээгдэж, өсөн торинодог хэмээн тэр хэлэв.      
Эрхэм хүндэт Ах Эгч Дүүс нараа: манай шашны сургалтанд бид өөрөө өөрсдөө Христчин болдоггүй хэмээн байнга мэдээллэдэг, харин Тэнгэрбурханы Хүмүүсийн дунд итгэлээр төрж, өсч хүмүүжиж байгаа бол Шашин мөн юм. Тэр бидэнд Христ дэх, Ариун Сүнсний нэгдэл дотор амьдралыг өгч, биднийг энгийн амьдралд дахь ах эгч дүүс дээр маань авчирж өгдөг жинхэнэ ээж билээ. Цаг нь ирэхэд Ариун Сүнсээр уламжлан ухаарал авч, Тэнгэрбурханы Хүүг төрүүлсэн Ерөөлт Цэвэр Онгон Мариа бол Шашны төлөө эх болсон үлгэр дууриал болдог.    
Цаашид тэрээр ариун угаалаар дамжуулан охид хөвгүүдээ авч ирэн, Тэнгэрбурханы Үгээр уламжлан хооллож тэжээдэг, Шашнаар дамжуулан өөрийн эхийн үүргээ үргэжлүүлдэг билээ. Үнэн хэрэгтээ, Есүс Айлдлаа Шашинд өгөхдөө өөрийн үгээ өгөөмрөөр тунхаглаж, Тэнгэрбурхан бидний Эцэгийн тулд ялалт байгуулж буй бусад охид хөвгүүдэд цаашдын шинэ амьдралыг авч ирэх явдал юм.      
Эх хүний хувьд, Шашин нь Айлдлын гэрлээр бидний замыг бүхий л амьдралын маань турш гэрэлтүүлэн, Ариун ёслол ялангуяа Нэгдлийн ёслолоор биднийг тэтгэн хүмүүжүүлдэг. Энэхүү тэжээлээр бид сайныг сонгож, хорон муу ба заль мэхийн эсрэг сонор соргог байж, мөн урам зориг ба итгэл найдвараар амьдралын хүнд хэцүү мөчийг даван туулах боломжтой билээ. Энэ бол Шашин: зүрх сэтгэлдээ өөрийн хүүхдүүдэд сайныг хүсэж байдаг ээж юм. Харин бид Шашин болсноос хойш, ах эгч дүүс нараа угтан авч, уучилж өршөөх ба итгэл найдвараар урам зориг өгөхөд чиглэдэг эх хүний хандлагатай адилхан тийм  оюун санаагаар амьдрахад дуудагдсан билээ.     
        

2014/09/04

Пап лам Францисын уриалгаас

09/02/2014
Цэвэр Онгон Мариаг өөрийн ээжээ гэж мэдэрдэггүй Хрисчин хүн бол өнчин билээ.

08/30/2014
Тэнгэрлэг Эзэн үргэлж биднийг уучилж, бидний талд алхаж байдаг билээ. Харин бид түүний энэхүү үйлдлийг хийлгэх ёстой.  

08/28/2014
Биднийг хайрладаггүй байлаа ч тэдгээр хүмүүсийг хайрлаарай хэмээн Христ загалмай дээрээс бидэнд заадаг билээ.   

08/26/2014
Тэнгэрбурханы хайр юунд ч хүлэгддэггүй: үүнд ямар ч хязгаар үгүй!


08/23/2014
Христчин хүмүүс хэрхэн өгөхөө мэддэг. Тэдний амьдрал өгөөмөр үйлсээр дүүрэн –далдуур байнга л – өөрийн хөрш рүү чиглэгдсэн байдаг.  

08/21/2014
Бидний зүрх сэтгэл чөлөөлөгдөж гэрэл гэгээгээр дүүрэх болтугай хэмээн Тэнгэрлэг Эзэнээс хишиг ивээл гуйцгаая, тэгснээр бид Тэнгэрбурханы хүүхдүүд адил баяр хөөртэй байх болно.  

08/19/2014
Солонгос дахь анд нөхөд минь, та бүхэндээ баяраллаа. Тэнгэрбурханы тааллаар би удахгүй Азид буцаж ирэх болно.

08/18/2014
Иракад маш олон гэм буруугүй хүмүүс өөрийн гэр орноосоо хөөгдчихсөн байгаа билээ. Тэнгэрлэг Эзэн минь, тэд түргэн буцах болтугай хэмээн залбирч байна.  

08/18/2014
Христийн Загалмайн хүч чадалд итгэгтүн! Түүний эвлэрэн зохицох ивээл хишгийг хүлээн авч, түүнийгээ хуваалцагтун!

08/17/2014

Тэнгэрлэг Эзэн минь, Иракад маш их хүчирхийлэлтэй байгаа билээ. Бид өөрсдийн залбирал болон өгөөмөр сэтгэлээр цөхрөлтгүй хүрэх болтугай.