2015/01/22

Пап лам Францис мэндчилгээ дэвшүүлэв

Филиппин улсаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр FAL8010   / RPLL-LIRA / дугаартай агаарын хөлгөөр нисэн Ватикан руу буцах замдаа Ромын Пап Фрэнсис Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн агаарын холбоогоор дамжуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Уг мэндчилгээнд “Филиппин улсаас танай улсын дээгүүр нисэн Ватикан руу буцах замдаа эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж танд чин зүрхний мэндчилгээ дэвшүүлж байна.
Та болон Монголын бүх ард түмний төлөө би өөрийн залбирлаа илгээж буй бөгөөд хөгжил цэцэглэлтээр арвин, амар амгалан байхыг хүсэн ерөөе. Дээрхийн гэгээнтэн Пап Фрэнсис” гэжээ.
Тэнгэрбурханы Сайн мэдээ түгээж, дэлхийн энх тайвны төлөө ажиллаж буй Ариун Эцэг Францис Монголчууд бид бүхнийг өөрийн залбиралдаа багтааж байгаад бүх ахан дүүсийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна.  

2015/01/21

Манилад болсон Мисаны үеэр Пап лам: Бид Тэнгэрбурханы хүүхдүүд байхаар дуудагдсан


Дэлхийн Католик Шашны тэргүүн Пап лам Францисын Сайн мэдээ түгээх ажлаар Филиппин улсад айлчилсан сүүлийн үеийн мэдээллээс хүргэж байгаадаа баяртай байна. Дашрамд хэлэхэд Пап ламын удирдсан Миса, үйл ажиллагаанд оролцохоор     6 – 7 сая хүмүүс хүрэлцэн ирсэн байжээ.
Сиан-Патрик Ловэтийн мэдээллээс сонсоно уу:
Тэгэхээр, Манилагийн Лунета Паркад болсон Пап лам Францисын хаалтын Мисанд хэр олон хүмүүс байсан бэ? Манила дахь Метро Хөгжлийн Удирдлага, буюу орон нутгийн тээврийн хэлтсийн мэдээлснээр зөвхөн Нунсиачогоос ирж буй чиглэлд гэхэд л хүний тоо 2.5 саяд хүрч байжээ. Хэдийгээр өмнө нь цэцэрлэгт хүрээлэнд очсон бусад 1.5 сая гээд байсан ч нааш цааш хэдэн зуун мянга байв. Та бүхэн математик аргаар тооцоолоорой.  
Гэхдээ, үнэхээр ний нуугүй хэлэхэд –
Хэзээ ч чанар шигээ тийм их тоо хэмжээний талаар асуулт тавьж байгаагүй. Мөн чанарын хувьд тэнд элбэг арвин байлаа. Ялангуяа та бүхэн бүхэл өдрийн турш бороо орж байсан бодит үйл явдалд анхаарлаа хандуулбал, олон хүмүүс өөр өөрсдийн олсон байрандаа 24 цагийг задгай агаарт өнгөрөөсөн үйл явдал бол төдий чинээ түүхэн болоод шашинлаг үйл хэрэг байлаа. Энэ бүх сая сая хүмүүсийн сүсэг бишрэл, залбирлаар дүүрэн байдал болон үнэнч зан чанарын талаар юу гэх вэ? Эцэст нь эргэцүүлэн бясалгаж буй олон толгойнууд бөхийсөн байдалтай буюу залбирч атгасан гарнууд, эсвэл дуулж байхдаа өсөн нэмэгдэж буй олон хоолой сонсогдохыг та нар үзсэн үү?   
Пап лам Францис харсан. Бас сонссон билээ. Мөн Ариун Хүүхэд, Гэгээн Ниногийн, Филиппиний албан ёсны өдөрт, өөрт хүлээн авсан дохиог бодит үйл явдал дээр тусган, өөрийн эргэцүүллээ Номлолынхоо турш, бид бүгд Тэнгэрбурханы Хүүхдүүд, бүгд Тэнгэрбурханы Гэр бүл байхаар дуудагдсан болохыг сургасан билээ. Тэрээр итгэмжтэйгээр: “Гэм нүгэл гэдэг бол Тэнгэрбурханы хүүхдүүд гэдгээ мартах явдал” хэмээн хэлэв.  
Пап лам үргэлжлүүлэн “жинхэнэ утга учиртай зүйл дээр” анхаарлаа хандуулахыг мартах явдал, “мөрийтэй тоглоом болон архинд” мөнгөө зарцуулах буюу “шинэ зүйлст өнгөц хандах” байдлаар, Тэнгэрбурханаас бидэнд өгөгдсөн бэлэгсүүдийг үрэн таран хийх, “нэг өдрийн настай зүйлст сэтгэл хангалуун байж, утгагүй өнгөрсөн цаг хугацааг” амлах байдлаар биднийг сорьдог, Чөтгөрийн үгүйрүүлж сөнөөхөөр дуудагдсан жагсаалтыг сэрэмжлүүлэв. Мөн тэрээр завшааныг ашиглан “бидний үнэн болоод ариун байдлыг агуулсан бүхний маань эсрэг сөрөг хөтөлбөрүүд болон далд довтолгоо”-ы эсрэг өөрсдийн Гэр бүлээ хамгаалахыг уриалан дуудсан билээ.
Төгсгөлд нь, Пап лам Францис айлчлалын сүүлийн олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон бөгөөд үндэсний хөгжмийн авьяас чадвараар хамгийн шилдэг төлөөлөл бүхий 1000 гаруй хэсгүүдээс бүрэлдсэн найрал дуу болон оркесторыг бөөнд нь цуглуулсан байсан бөгөөд, хөгжмийн хувьд Филиппинчүүд төгс төгөлдөр байсан билээ. Би та нарыг чин сэтгэлээс урьж буй нэг шалтгаан бол миний үгийг авахын тулд бус – харин өөрөө өөрсөндөө зориулан сонсохын тулд билээ...  

2015/01/20

Пап лам Францисын уриалгаас



01/19/2015
Шри Ланка болон Филиппинд байгаа найз нөхөддөө хандаж байна: Тэнгэрбурхан та бүхнийг адислах болтугай! Миний төлөө залбирхыг гуйж байна.
 
01/18/2015
Бид жинхэнэ утга учиртай байхын төлөө өөрсдийгөө зориулахаа хэзээ хүртэл мартаж амьдрах вэ! Бид Тэнгэрбурханы хүүхдүүд гэдгээ мартдаг билээ.

01/17/2015
Бид бол орон гэргүй ядуус дээр очиж, тэдний төлөө үйлчлэхээр дуудагдсан Христчин хүн бөгөөд Тэнгэрбурханы гэр бүлийн гишүүн билээ.

Тэнгэрбурханы энэрэл нигүүсэл бидэнтэй хамт байгаа, Түүний зовлон шаналал нь бидний хүчин чармайлт болон зовлон шаналалд маань утга учир ба үнэ цэнийг өгдөг билээ.
 
01/16/2015
Гэр бүл бол аль ч улсын хувьд агуу үнэт эрдэнэс билээ. Нийгмийн тулгын чулуу болсон гэр бүлээ бүгдээрэй хүчирхэгжүүлж бас хамгаалцгаая.

Шашны залуу нас болон оршин буй чадварыг Филиппинчүүд өөрсдийн гэрчлэлээр төрүүлдэг.
 
01/15/2015
Тэнгэрбурхан минь Шри Ланка улсыг адислаж, хамгаалах болтугай.
 
01/14/2015
Гэгээн Иосеф Ваз минь, та бидэнд энэрэл нигүүслийн захиас болсон Айлдлаар амьдарч, цэвэр ариунаар өсөн дэвжихийг зааж сургана уу.

2015/01/13

Пап лам Францисын уриалгаас

01/12/2015
Миний аялал эхлэж байгаа тул Шри Ланк болон Флиппинд байгаа бүх хүмүүсийн төлөө залбирна уу.

01/10/2015
Бүтэн сайн өдөр бол Тэнгэрлэг Эзэний Өдөр билээ. Түүнтэй хамт байх хугацааг өөрсдөө олоорой.

01/08/2015
#Парисын төлөө залбирцгаая.

01/06/2015
Есүс биднийг аврахаар ирсэн: энэхүү гайхамшигтай бэлгээс бүү татгалзаарай!

01/05/2015
Тэнгэрлэг Эзэн минь, бид өвчтэй, ядуу болон зовлон шаналалтай үедээ Таныг санаж байхад тусална уу.


2015/01/02

АРИУН ГЭР БҮЛИЙН БАЯРЫН МИСА

Жил бүр манай Католик шашны итгэгчид “Ариун Гэр Бүлийн баяр”-ыг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тиймээс 12.28нд бүх паришууд “Гэгээн Петр ба Паул” париш дээр цуглан, хамтдаа баярын миса өргөсөн бөгөөд Мисаг хамба лам Венсэслао Падилла болон бусад санваартнууд удирдсан юм. Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирсэн бүх хүмүүст Христмасын баярын мэнд хүргээд, “Зарим хүмүүс яагаад жил бүр Христийн мэндэлсэн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг талаар гайхаж, асуудаг. Бид Гэрэл болон газар дээр мэндэлсэн бяцхан Христ, Тэнгэрбурханыг хүлээн авч, Христмас баярыг тэмдэглэж байхдаа
Түүнийг хайрлан, Түүнийг дуурайж, Түүнтэй улам бүр адилхан болж байдаг. Пап лам Францис хэлэхдээ “Гэр бүл бол үргэлж хамт байдаг” хэмээн хэлсэн билээ. Гэр бүлээсээ хол амьдардаг олон хүмүүс байдаг. Тэдний хувьд орчин үеийн техник технологи хөгжсөн нөхцөлд нүүр нүүрээ хараад холбоо барьж, харилцахад амархан болсон билээ. Гэвч гэр бүлтэйгээ нүүр тулан уулзах нь хамаагүй илүү чухал, дотно харилцааг бий болгож байдаг. Өнөөдөр бид бүхэн нэг дор хамтдаа цуглаад, Тэнгэрбурханы хаанчлалын нэгэн гэр бүл гэдэг утгаар “Ариун Гэр Бүлийн Баяр”-ын Мисаг тэмдэглэхээр нүүр тулан уулзаад байна.
Мэдээж гэр бүлд олон бэрхшээл, асуудлууд тулгарч байдаг. Тэр бүрт хамтдаа байж, Христийн авралын гэрлийг хүлээн авснаар баяр хөөртэй амьдардаг.” хэмээн Хамба лам Венсэслао Падилла номлолоо үргэлжлүүлэн, олон чухал зүйлийг сургасан юм. Мөн Мисаны үеэр 2015 онд хэрэгжүүлэх “Пасторал төлөвлөгөөг” гардуулах ёслол болсон бөгөөд Хамба лам паришийн лам нар болон төлөөлөгчдөд үүрэг болгон өгсөн билээ. Мисаны төгсгөлд олон гэр бүлүүд урагш гарч, Хамба ламаас онцгой адислал хүлээн авсандаа ихэд талархалтай буйгаа илэрхийлж байв. Мисаны дараа цай уух зуур париш бүрээс бэлтгэсэн дуу, жүжиг зэрэг урлагийн үзүүлбэр үзэж, баярын үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Энэхүү баярын өдөр биднийг сүмдээ урин, сонирхолтой тоглолт зохион байгуулж, өдрийн цай бэлтгэсэн Гэгээн Петр ба Паул паришдаа талархаж байна.