2012/08/11

XIV удаагийн “Нэг сэтгэл нэг бие” хамт олондоо баярлалаа




Энэ удаагийн “Нэг сэтгэл нэг бие” хөдөлгөөний үйл ажиллагаа 7.25-аас 8.8 хүртэл 2 долоо хоног үргэлжилсэн бөгөөд 40 орчим итгэгчид хамтран оролцсон билээ. Энэ хугацаанд “Нэг сэтгэл нэг бие” хөдөлгөөний залуус маань Төв аймаг дахь “Хайрын төв”-ийн хашаа болон байшинг будаж, тохижуулах болоод худгийн урд талыг цеминтлэх гээд олон ажлыг бүтээсэн байна. Монголд зохион байгуулж буй 14 дэх “Нэг сэтгэл нэг бие” хөдөлгөөний Монгол болон Солонгос залуус маань энэ их ажлын хажуугаар өөрсдийн итгэлийн амьдралаа улам хөгжүүлэн хамтдаа залбирч бас авьяас чадвараа хуваалцаж, бие биедээ туслан нэг гэр бүл мэт болсон байлаа. Өөрсдийн итгэл бишрэл болон сайн үйлсээр Тэнгэрбурханы хайр ивээлийг үзүүлж буй “Нэг сэтгэл нэг бие” хөдөлгөөний ахан дүүс нартаа талархаж байна.  
         

2012/08/09

Зуун мод дахь “Хайрын Төв”-д урьж байна


 Төв аймгийн Зуун мод хотод байршиж буй “Хайрын Төв” нь фр. Ким болон манай итгэгч нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд анх монголчууд бид өөрсдийн хэрэглэж буй хоол хүнс, ойр зуурын хэрэгцээт бүтээгдэхүүнээ өөрсдийн гараар бүтээж сурах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслах зорилготой үүссэн билээ. Одоогоор үхрийн ферм, сүү цагаан идээ боловсруулах цех, ногооны талбай, түлш бэлтгэх цех зэргийг барьж байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай итгэгч Петр ах хариуцан ажиллаж байна.


  Үхрийн ферм:  Үхрийн ферм дээр малын саравч, өвс тэжээл хураах саравч, зойр зэргийг барьж байгуулсан бөгөөд хоёр малчин ажиллаж байна. Одоогоор нийт 12 үхэр, 5 тугалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Олон залуусыг малчдын амьдралд туслах, малчдын амьдралтай танилцах үйл ажиллагаа зохион байгуулснаар тэднийг ажил хөдөлмөрт суралцан монгол ахуй соёлоо ухамсарлан ойлгоход их тус болж байдаг билээ.


Сүү цагаан идээ боловсруулах цех:
Сүү цагаан идээ боловсруулах цехэд тараг, аарц, цөцгий, ааруул, бяслаг зэргийг боловсруулж байсан. Боловсруулсан сүү цагаан идээгээр сургууль, цэцэрлэгүүдийг хангахаас гадна хүмүүнлэгийн үйл ажилд зарцуулж ирсэн юм. 



 Тариан талбай:
Хүсний ногоогоо өөрсдөө тарьж бэлтгэх зорилготой байгуулсан билээ. Одоогийн байдлаар байгаль экологийн асуудлыг арилгах, сэргээн босгох ажлыг дэмжин, хувь нэмрээ оруулах зорилгоор 4 сард мод тарих ажлыг эхлээд байна. Үлдсэн газар нь одоогоор ашиглагдаагүй үлдсэн байгаа юм. Өөрсдийн хүсэл сонирхлоороо тариа ногоо тарьж хүмүүнлэгийн ажил үйлсэд тус нэмэр болох итгэгч нарыг хамтран үйл ажиллагаа явуулахыг урьж байна.    
  

Түлш бэлтгэх цех:
Түлш бэлтгэх цех нь энэ жил үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд түүхий эд бэлтгэх газар, түлш боловсруулах буюу үйлдвэрлэх газар болон түлш хураах газар гэсэн хэсгээс бүрдэнэ. Хаягдал материал ашиглан чанартай, хямд түлш бэлтгэж сурснаар илүү сайн арга технологи олж улмаар бусад ахан дүүстэйгээ хуваалцах зорилготой юм. Энэ түлшний цехэд сайн дураараа ажиллах итгэгчдийг урьж байна.      

2012/08/07

2012 оны 8 сарын 5 нд "Жирийн улиралын XVIII ням гараг"н номлол

1-р уншлага: Египет. 16:2-4
2-р уншлага: Ефэс. 4:17, 20-24
Айлдал: Иохан. 6:24-35
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

2010 он, 2011 оны “Их Бясалгал”


 8 сарын 4нд болсон “Их Бясалгал”-д 26 итгэгчид оролцсон бөгөөд  Кларагийн бэлтгэсэн “Наминчлал”, фр.Кимээс “Сарнайн эрх”-н залбирал, “Мисаны үнэ цэнэ”, “Ёс суртахуунт амьдрал” н талаар сонсож, итгэлийн амьдралаа хуваалцсан юм. Өнөөгийн нийгмийн болон гэр бүлийн олон асуудлууд дунд өөрсдийн итгэлийн амьдралаа хэвээр хадгалан ёс суртахуунт амьдралаар амьдрах нь амар хялбар хэрэг биш билээ. Харин Тэнгэрбурханы урилгыг хүлээн авч ирсэн итгэгчид маань өөрсдийн итгэлийн амьдралдаа үнэлж баршгүй хайр хишгийг хүлээн авсан нь лавтай.


Хээрийн Миса


 Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс 10 жилийн ойн хүрээнд “Хайрын Сургууль”-н хүүхдүүддээ зориулан хээрийн Миса зохион байгуулсан билээ. Энэ Мисаг фр. Хо удирдсан бөгөөд багш нар болон мишинерүүд, хүүхдүүд гээд 80 орчим хүн оролцсон юм. Энэ үйл ажиллагааны үеэр хүүхдүүд 10 жилийн дараа буюу 2022 он гэхэд ямар хүн болох, юу хийхийг хүсэж буйгаа бичиж бас зурж үзүүлэн өөрсдийн мөрөөдлөө хуваалцсан нь их сонирхолтой байлаа. Мөн “Хайрын сургууль”-н багш нар олон тэмцээн, уралдаан зохион байгуулсан нь хүүхдүүдэд их хөгжилтэй, баяр хөөртэй өдөр боллоо.        

2012/08/03

“Энэрэлт Мариа Эх” сүмийн баяр


Манай “Энэрэлт Мариа Эх” сүмийн баяр 6 сарын 20нд болсон бөгөөд саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Энэ баярт оролцохоор мишинерүүд болон итгэгчид  “Энэрэлт Мариа Эх” сүмд очиж Арвайхээрийн итгэгч ахан дүүстэйгээ уулзан, тэдний итгэлийн амьдралтай танилцсан билээ. Манай Арвайхээрийн итгэгчид биднийг гэртээ урьж хамт нэг өдрийг өнгөрүүлэн, өөрсдийн амьдралдаа Тэнгэрбурханы ивээлийг хэрхэн хүлээн авч, мөн бусадтайгаа хуваалцдаг тухайгаа бидэнд ярьж өгсөн нь гайхамшигтай байсан юм.  Ийнхүү Арвайхээрт буй итгэгч ахан дүүс маань Тэнгэрбурханы хайр хишгийг баяртайгаар хүлээн авч, хуваалцаж байгааг хараад бид ч мөн адил Тэнгэрбурхандаа талархаж түүний гайхамшигт хайрыг мэдэрсэн билээ. “Энэрэлт Мариа Эх” сүмийн итгэгч та бүхэндээ баярлалаа. 



2012/08/02

2012 оны 7 сарын 29нд "Жирийн улиралын XVII ням гараг"-н номлол

1 -р уншлага: 2 Хаан.4:42-44
2 -р уншлага: Еф. 4:1-6
Айлдал: Иохан. 6:1-15

Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.