2012/09/26

Олон Улсын Энхтайвны Өдөр


9.21нд болдог “Олон улсын энх тайвны өдөр”-г манай Монгол улсаас жил бүр тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэхүү 11 дэх удаагийн арга хэмжээнд Хиндү шашин, Иудейн шашин, Бурханы шашин, Шинто шашин, Исламын шашин, Бахай шашны төлөөлөгчид болон манай Монгол дахь Католик шашны элч төлөөлөгч, хамба лам эрхэм хүндэт Венсэслао Падилла бусад мишинерүүдийн хамт хүрэлцэн ирсэн байлаа. Ёслолын арга хэмжээг нээж НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги мүний Энхтайвны өдөрт зориулсан "Аливаа зөрчил асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэхийг уриалж байна" Илгээлтийг Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглу уншиж танилцуулсан юм. Ийнхүү манай Монгол улс дахь шашин бүрийн төлөөлөгч нар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцанөөрийн шашны зан үйлийн дагуу залбиран зул мандааж, нэг зүрх сэтгэлтэйгээр дуу хоолойгоо өргөн "Энх тайвны хонх" цохиж буй нь үнэхээр гайхамшигтай байсан билээ. Үүний дараа төлөөлөгчид бусад шашны төвүүдэд очиж хамтдаа залбирдаг уламжлалтай бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн Гишүүн С. Цэдэндамба дарга цугласан төлөөлөгчдөд талархан үг хэлээд дараагийн арга хэмжээндээ өргөнөөр оролцохыг уриалсан юм.   



No comments:

Post a Comment