“Turris Eburnea” буюу “Туррис Эбурнэа” гэдэг бол “Хаш Цагаан Цамхаг” гэсэн утгатай юм. “Туррис” гэж Латин хэлээр цамхаг гэсэн үг бөгөөд сэтгэлийн хүчний бэлэг тэмдгийг илэрхийлж байгаа юм. “Эбурнэа” гэж зааны яс гэсэн утгатай бөгөөд цагаан өнгөөрөө цэвэр ариун байдлын бэлэгдсэн тэмдэг билээ. Хүн амьдралдаа урам хугарах, уруу таталтанд орох, эрээ цээргүй байдалтай тулгарах тохиолдолд ялан дийлэх сэтгэлийн хүч зайлшгүй хэрэгтэй. "Сэтгэлийн хүч ба Цэвэр ариун байдал" – энэ хоёр чанар бол залуу бүсгүйчүүдэд ирээдүйдээ аз жаргалтай амьдрах түлхүүр нь болдог. “ТУРРИС ЭБУРНЭА”-н гишүүд 8 .31 – 9.10 хооронд Итали улсаас Монголд ирж Катедраль, Арвайхээр болон Дуурь бүжгийн театрт үйл ажиллагаа явуулсан бөгөөд манай “Гэгээн Эх Мариа” сүмийн залуучуудтай биечлэн ирж ярилцсан билээ. Энэхүү үйл ажиллагааг олон хүн дэмжсэний дотор манай Хамба лам Венсэслао Падилла өөрийн зүгээс ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Ромын Пап Лам VI Паул “Туррис Эбурнэа”-гийн гишүүдэд хандан “Чамин тансаг байдал ба зэрэг зиндаа, гоо үзэсгэлэн ба даруу зан, өөртөө итгэлтэй байдал болон цэвэр ариун чанар, гадны гоо үзэсгэлэн ба тэнгэрийн хишиг бие биетэй хослон, үнэ цэнэтэй үнэн чанарыг бий болгож байдаг билээ. Өнөө үед бид үүнийг үнэлж, сонор соргогоор хамгаалж, түгээн дэлгэрүүлцгээе” хэмээн айлдсан байна.
“ТУРРИС ЭБУРНЭА” гишүүд болох загвар өмсөгч Итали бүсгүйчүүд манай "Гэгээн Эх Мариа" сүмд ирэн мисанд сууж, итгэгч залуустай уулзаж ярилцсан билээ. Бид тэдний тухай сонсож танилцан, өөрсдийн санаа бодлоо хуваалцах үед үнэхээр сэтгэл хөдлөж байсан бөгөөд бид дотоод гоо үзэмжээрээ бүгд гэрэлтэж байлаа.
“Туррис
Эбурнэа” нийгэмлэгийн гишүүд өөрийн Тэнгэрбурханаас авсан хоёр бэлэг болох
“Туррис
Эбурнэа” бүх дэлхий даяар, бүх улсын залуу эмэгтэйчүүдэд өөрийн дуу хоолойг соёл уламжлал, шашин шүтлэг үл харгалзан
хүргэх хүсэлтэй байдаг. Бүх хүнд эерэгээр нөлөөлөх зорилготой. Тийм учраас
загварын шоу зохион байгуулах боломжтой бүх газарт “Туррис Эбурнэа” очиход
бэлэн байна.
Загвар өмсөгч бүсгүйчүүд өөрсдийн үзэл бодлоо ийнхүү хуваалцсан юм:
Өөрийгөө хянах, сэтгэл хөдлөлөө удирдах хэцүү ч гэсэн, энэхүү
чадварууд насанд хүрсэн, хариуцлагатай хүнд маш хэрэгтэй.
Залүү охидууд хайр дурлалтай маш эрт учрахыг хүсдэг. Энэ нь
тэд хайрлахад бэлэн байгаа бус, харин хайрлахад бэлтгэж байгаа гэсэн үг юм.
- Өдөр тутам босгон барих шаардлагатай хайрын бэлэг
- Амьдралын сонголт
- Дээд зэргийн, онцгой итгэл найдварын алхам
- Хамтын хариуцлаганд суурилсан амлалт
- Насан туршийн “ТИЙМ”
- Хайр бол тоглоом биш, тоглоом шоглоом болгож буй зүйл нь хайр биш юм!
Хайр бол:
- Хайр эхлээд сэтгэл хөдлөл, дурлалаас үүсч, хүндэтгэлээр бэхжиж, золиос түүнийг илэрхийлнэ.
- Загвар бол тэнцвэр, хэмжүүр гэсэн утгатай. Эмэгтэй хүн хүвцаслалтаараа үг яриагүй боловч маш ойлгомжтой хэлээр хүмүүсийн мэдрэхүй болон зүрх сэтгэлд хүрч чадна.
Орчин үеийн техник, хотын хөгжил дээд цэгтээ хүрч буй нийгэмд хүмүүс зөвхөн гадаад гоо үзэмж бус дотоод гоо үзэмжээ хөгжүүлэн хадгалж, бусадтай хуваалцаж буй явдал нь өнөөгийн ухамсарт хүний өнгө төрхийг тодорхойлж байна.
No comments:
Post a Comment