1-р уншлага: Хаад. 19:4-82-р уншлага: Ром. 11:33-36
Айлдал: Иохан. 6:41-51
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.
Номлол сонсох
1-р уншлага: Хаад. 19:4-8



Сүү цагаан идээ боловсруулах цехэд тараг, аарц, цөцгий, ааруул, бяслаг зэргийг боловсруулж байсан. Боловсруулсан сүү цагаан идээгээр сургууль, цэцэрлэгүүдийг хангахаас гадна хүмүүнлэгийн үйл ажилд зарцуулж ирсэн юм.
Хүсний ногоогоо өөрсдөө тарьж бэлтгэх зорилготой байгуулсан билээ. Одоогийн байдлаар байгаль экологийн асуудлыг арилгах, сэргээн босгох ажлыг дэмжин, хувь нэмрээ оруулах зорилгоор 4 сард мод тарих ажлыг эхлээд байна. Үлдсэн газар нь одоогоор ашиглагдаагүй үлдсэн байгаа юм. Өөрсдийн хүсэл сонирхлоороо тариа ногоо тарьж хүмүүнлэгийн ажил үйлсэд тус нэмэр болох итгэгч нарыг хамтран үйл ажиллагаа явуулахыг урьж байна. 
Түлш бэлтгэх цех нь энэ жил үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд түүхий
эд бэлтгэх газар, түлш боловсруулах буюу үйлдвэрлэх газар болон түлш хураах
газар гэсэн хэсгээс бүрдэнэ. Хаягдал материал ашиглан чанартай, хямд түлш
бэлтгэж сурснаар илүү сайн арга технологи олж улмаар бусад ахан дүүстэйгээ
хуваалцах зорилготой юм. Энэ түлшний цехэд сайн дураараа ажиллах итгэгчдийг
урьж байна. 

Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс 10 жилийн ойн хүрээнд “Хайрын Сургууль”-н хүүхдүүддээ зориулан хээрийн Миса зохион байгуулсан билээ. Энэ Мисаг фр. Хо удирдсан бөгөөд багш нар болон мишинерүүд, хүүхдүүд гээд 80 орчим хүн оролцсон юм. Энэ үйл ажиллагааны үеэр хүүхдүүд 10 жилийн дараа буюу 2022 он гэхэд ямар хүн болох, юу хийхийг хүсэж буйгаа бичиж бас зурж үзүүлэн өөрсдийн мөрөөдлөө хуваалцсан нь их сонирхолтой байлаа. Мөн “Хайрын сургууль”-н багш нар олон тэмцээн, уралдаан зохион байгуулсан нь хүүхдүүдэд их хөгжилтэй, баяр хөөртэй өдөр боллоо.