2012/10/11

Лежио Мариа бүлгэмийн Их Бясалгал

"Лежио Мариа"бүлгэмийг үндэслэгч
Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн Лежио Мариа бүлгэм байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд 10 сарын 4нд их бясалгал явагдсан билээ. Энэ бясалгалын үеэр Лежио Мариа бүлгэмийн үүсэл, үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй ойлгож аван, бясалгахаас гадна бүлгэмийн хурлаар өөрсдийн санал бодлоо хуваалцан, Лежио Мариа бүлгэмийнхээ залбиралд оролцсоноор өндөрлөсөн билээ. Анхны Лежио Мариа бүлгэмийн үүсгэн байгуулагч бол Франк Дуф бөгөөд тэрээр 18 наснаас эхлээд удирдах ажил хийж ирсэн тухайн үеийн лидер залуу байсан юм. Тэрээр 1889 онд төрсөн бөгөөд 24 настайдаа Бинчэншию бүлгэмд орсноор түүний итгэлийн амьдралд ихэд нөлөөлж өнчин ядуу хүмүүст туслахаар шийдсэн байна. Франк Дуф 1921 оны 9 сарын 7 нд Майкл Тохэр санваартан болоод итгэгчдидтэй хамтран “Лежио Мариа” бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Ийнхүү Лежио Мариа бүлгэм нь өнчин ядуус, ядарсан хүмүүсийг энэрэх сэтгэл, тэдэнд тусласан сайн үйлс, хүч хөдөлмөрийн дүнд үүсгэн байгуулагдсан нь Тэнгэрбурханы хайрын гэрчлэл болсон билээ.
Лежио Мариа бүлгэмийн зорилго бол гишүүд өөрийн ариун амьдралаараа дамжуулан Тэнгэрбурханы алдрыг илэрхийлэхэд оршдог. Тиймээс ч Лежио Мариа бүлгэмийнхэн хаана залбирал хэрэгтэй байна тэнд залбирч байдаг Мариагийн Цэргүүд юм. Энэ бол залбиралын үнэ цэнийг ухаарсан бүх Хрисчин хүмүүсийн үүрэг билээ.                 



No comments:

Post a Comment