2012/12/03

Лежио Мариа бүлгэмийн семинар


Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн Лежио Мариа бүлгэм нь жил бүр өөрийн үйл ажиллагааны талаар хурал семинар зохион байгуулж томоохон баяр тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жил 11 сарын 28, 29нд хоёр өдрийн семинар зохион байгуулсан билээ. Энэхүү семинар гурван сэдэвтэй бөгөөд 1. Лежио Мариа бүлгэм, гишүүд, үйл ажиллагааны талаар Хан Буниташю ах илүү дэлгэрэнгүй, маш сонирхолтой тайлбарлаж бидний итгэлийг гүнзгийрүүлсэн юм. 2. Итгэлийн амьдрал сэдвээр Иохан ах өөрийн олон жилийн итгэлийн амьдралын туршлагаас хуваалцсан нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөн бидэнд урам зориг өгсөн юм. 3. Мариа Эхийн тухай фр.Ким зааж Тэнгэрбурханы хайр хишгийг бидэнд ойлгуулсан билээ. Манай Монгол дахь Лежио Мариа бүлгэм бол өөрсдийн ариун байдлаа эрхэмлэхээс гадна энэхүү ариун үйлсийн төлөө тангараг өргөн, хамгийн эрхэм үйл хэргээ болгосон итгэгчид юм. Тиймээс хаана залбирал хэрэгтэй байна тэнд байж, хэнд залбирал хэрэгтэй байна түүний төлөө залбирч байдаг Мариа Эхийн Цэргүүд гэсэн эрхэм нэрийг хүлээн авсан юм.  



No comments:

Post a Comment