2013/03/20

"Хайрын Сургууль"-н багш нарын бясалгал


Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн “Хайрын Сургууль” -н багш нар болон баптизм хүртэх гэж буй залуус хамтран  МС систерүүдийн байранд  наминчлалын улиралд зориулан бясалгал зохион байгуулсан билээ. Энэхүү арга хэмжээнд 20 орчим залуучууд оролцсон бөгөөд 15 ны орой нь фр.Франциско Хо ирж энэхүү бясалгалын утга учир болоод ач холбогдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлан, нээлтийн үйл ажиллагааг удирдсан бол 16нд  фр.Проспер ирж семинар, эвлэрэх сакрамент, Миса болон 14 зогсоолыг удирдсан юм. Түүний явуулсан семинар залуучуудад маш их таалагдан олон зүйлийг ухаарч ойлгон, өөрийн үйлдсэн гэм бурууг гэмшин, дахин давтахгүй байж бусдын гэм бурууг ч мөн адил уучилж сурахын төлөө хичээхийн тулд Тэнгэрбурхантай хамт байхыг хүсэж буйгаа хүн бүр илэрхийлж байв. Мөн систер Шиханна болон бусад систерүүд энэхүү бясалгалд хэрэгтэй бүхнээр хангаж тусласан юм. Залуучууд богино хугацаанд маш их зүйлийг сурч, бясалган залбирч,  өөрсдийн сэтгэл санаагаа хуваалцаж, хамтдаа хооллон бас чөлөөт цагаараа тоглож наадан  бүгд сэтгэл хангалуун, баяр хөөртэй байлаа. Манай “Хайрын Сургууль”-н багш нар болон удахгүй баптизм хүртэх гэж буй залуучууд энэ бясалгалаар дамжуулан Тэнгэрбурханы хайр ивээлийг хүлээн авч амилалтын баяраа угтаж буй сайн мэдээг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна.                



No comments:

Post a Comment