2012/04/21

Сүдир систерийн сахил хүртсэн 25 жилийн ойн баяр

“Тэреза Эх” бүлгэмийн Урсула Сүдхир систерийн сахил хүртсэний 25 жилийн ойг тохиолдуулан баярын Миса/мөргөл/ 2012.04.19-нд “Гэгээн Эх Мариа” сүмд боллоо. Энэхүү баярын Миса/мөргөл/-д бусад сүмийн итгэгчид, санваартан, гэлэнмаа нар болон мишинерүүд/шашин дэлгэрүүлэгчид/ мөн Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж баяр хүргэн Мисаг удирдсан юм. Мисаг яармаг бүлгэмийн итгэгчид бэлтгэн зохион байгуулснаараа онцлогтой байлаа. Номлолын үеэр яармаг бүлгийн итгэгч хүүхдүүд Сүдир систер/гэлэнмаа-н амьдралаар сэдэвлэн жүжигчилсэн тоглолт үзүүлсэн нь гайхамшигтай байлаа. Сүдир систер Энэтхэгт католик гэр бүлд төржээ. Түүний итгэлийн амьдралд гэр бүл нь их нөлөөлсөн бөгөөд тэд өдөр бүр мисанд явдаг, бас гэр бүлээрээ байнга хамтдаа залбирдаг залбирлын амьдралаар өсөж том болов. Урсула өөрийн амьдралаа Тэнгэрбурханд зориулахаар шийдсэн бөгөөд түүнд урам зориг өгсөн хүн нь “Ерөөлт Эх Тэреза” байлаа. Сүдир систер Монголд ийнхүү Терэза эхтэй адил ядуус,
өвчтэй хүмүүсийг асран  туслаж тэдний төлөө залбирч амьдардаг билээ.

Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла номлолдоо: Хүн төрмөгц Тэнгэрбурхан өөрийн хүслийг өгсөн билээ. Хүн бүр өсөж томроод амьдралын жаягаа дагаж амьдралаа утга учиртай болгохын тулд ажил мэргэжил, сахилт амьдрал гээд ямар нэг зүйлд өөрсдийгөө зориулдаг байна. Тэнгэрбурханы төгс дуудлага бол онцгой юм. Сахилт амьдралын 25 жилийн хугацаанд сахилдаа үнэнч байна гэдэг гайхамшигтай билээ. Энэ бол чин үнэнч итгэлийн баяр юм. Зөвхөн систер Сүдирийн баяр бус бид бүхэнд сүсэг бишрэлээрээ түшиг болж итгэл үнэмшлээрээ өсөн бойжиж байсан юм. Тэнгэрбурхан болоод систер Сүдирийн хоорондын холбоо илүү чухал байна. Учир нь Тэнгэрбурхантай эс холбогдвол өөрийн ажлаа хийж үл чадна. Бидний бүх амьдрал Тэнгэрбурхантай холбогдох ёстой. Таны төлөө бид бүхэн залбирах болно. Тэнгэрбурхан Есүсийг илүү тодорхой, дотноор дагаарай. Тэнгэрбурхан таныг ивээг! 

No comments:

Post a Comment