Гэгээн Эх Мариа Католик Сүм
Мэдээ мэдээлэл
Pages
Гарын авлага
Мэдээ
Номлол
Залбирал
Гэгээнтэн
Сургалт
2012/07/17
Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярын Миса
Монгол дахь Католик шашны газар 20 жилийн ойн баярын хүрээнд “Намайг дага” уриан дор олон арга хэмжээ зохион байгуулсан билээ .
Түүнчлэн
20 жилийн ойн баярын арга хэмжээг хүүхэд, насанд хүрэгчид болон залуучууд гэсэн үе шаттай өргөн тэмдэглэсэн юм.
Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярын
Миса
2012 оны 7 сарын 8нд болж Монгол дахь Католик шашны тэргүүн, Хамба лам эрхэм хүндэт Венсэслао Падилла, бусад лам мишинерүүд болон бүх паришийн итгэгчид хамтдаа Катедриалд цуглан Мисанд оролцсон бөгөөд баяр хүргэхээр Ватикан улсын “Шашин дэлгэрүүлэх Яам”-ны нарийн бичгийн дарга, тэргүүн Хамба лам Савио Хон Ватикан улсаас, Солонгос улсад суугаа Ватикан улсын элчин сайд (Нүүнсио) тэргүүн Хамба лам Освалдо Падилла болон Таэжон дахь сүмийн Хамба лам Лаззаро Солонгос улсаас хүрэлцэн ирсэн билээ. Мөн 20 жилийн өмнө Монголд анх Католик шашныг дэлгэрүүлж байсан гурван
мишинер
лам бол фадер Гилберт, фадер Роберт болон одоо Монголд амьдарч ажиллаж байгаа Монгол дахь Католик шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла билээ. Энэхүү баярт оролцохоор фадер Гилберт, фадер Роберт нар Монголд хүрэлцэн ирсэн нь бас том баяр болсон юм. Тэргүүн Хамба лам Савио Хон хэлэхдээ Тэнгэрбурханы сайн мэдээ Монгол улсад ирээд 20 жил болсон ба дэлхийн Католик улс орны нэг болсон явдалд баяр хүргэсэн билээ.
No comments:
Post a Comment
Newer Post
Older Post
Home
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment