Гэгээн Эх Мариа Католик Сүм
Мэдээ мэдээлэл
Pages
Гарын авлага
Мэдээ
Номлол
Залбирал
Гэгээнтэн
Сургалт
2012/07/25
Ламын сургуулийн оюутнуудад баярлалаа
Жил бүр Солонгос улсаас ламын сургуулийн оюутнууд ирж хүмүүнлэгийн үйл ажиллагаа, сүмийн ажилд тусладаг билээ. Энэ удаа Таэжон дахь манай Энхээ, Санжаа нарын сурдаг ламын сургуулийн 5-р курсын оюутнууд Баянхошуу болон Гэгээн Эх Мариа сүм дээр ирж өөрсдийн мишинерийн үйл ажиллагаа явуулсан юм. Семинаристууд манай сүмийн 10 жилийн ойг угтсан олон ажилд их идэвхитэй оролцож байлаа. Сүмийн дотоод болон гадаад цэвэрлэгээ, сүмийн компьютер засвар, гадаа хашаанд “Арван бошиг” бичих ажил гэх мэт ер нь ямарч ажлыг тэд гололгүй хийж туслаж байсан юм. Тэд Тэнгэрбурханы хайр хишиг, сайн мэдээг дэлгэрүүлэхэд өөрсдийн итгэл бишрэл болон авьяас чадвараа бүрэн зориулж байгаа нь бид бүхэнд урам зориг өгч өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн билээ. Та бүхний цаашдын ажил амьдралд тань амжилт хүсэж, их баярлаж буйгаа манай итгэгчдийн зүгээс илэрхийлж байна.
No comments:
Post a Comment
Newer Post
Older Post
Home
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment