2014/05/06

Пап лам Францисын өдөр тутмын уриалгаас

2014.04.29
Бидний дундаас гэм нүглээс чөлөөлөгдөхөөр зориглож чадах хэн нэгэн байна уу? Тэнгэрбурханаас бидний гэм нүглийг өршөөж өгнө үү хэмээн гуйцгаая.

2014.04.30
"Христийн Сайн мэдээг тунхаглагч Од, Мариа маань Шашныг удирдан хөтөлж, бүх үндэстэнд Христийн сайн мэдээг тунхаглах болтугай".

2014.05.01
Би улс төрийн хариуцлагатан хүн бүрт хоёр зүйлийг: хүн төрөлхтний сүр хүч болон нийтлэг сайн сайхны талаар санаж байгаа эсэхийг асуудаг.

2014.05.02
Тэнгэрбурхан Эцэгээс илүү тэвчээртэй хэн ч байхгүй; тэрээр хичнээн их хүлээдэг болохыг хэн ч ойлгож, бас мэдэж чадахгүй.

2014.05.03
Бүү ай! Христэд хаалгаа нээж өгөөрэй!

2014.05.05
"Сайн Мэдээг Тунхаглах" гэдэг ямар утгатай вэ? Бид баяр хөөртэйгөөр бас энгийн даруу байдлаар өөрсдийн хэн болох, юунд итгэдэг болохоо гэрчилж өгөх юм.





No comments:

Post a Comment