2014/05/28

"Лежио Мариа Бүлгэм"-ийн бясалгал

5 сарын 27 нд "Гэгээн Мариа Сүм"-ийн "Лежио Мариа Бүлгэм"-ээс өөрсдийн гишүүддээ зориулан  бясалгал зохион байгуулсан юм. Бүлгэмийн гишүүд маань Солонгос ба Монгол хэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаа Монгол итгэгчид маань энэхүү бясалгалыг зохион байгуулж байгаа юм. Бясалгал 6 цагийн Мисагаар эхлээд 28ны өглөө10 цаг хүртэл үргэлжилсэн билээ. Монгол итгэгчдээс бүрдсэн Лежио Мариа бүлгэм нь долоо хоног бүрийн ням гаригт 9 цагт сүм дээр цуглан залбирал хэрэгцээтэй ахан дүүсийхээ төлөө Мариа Эхтэй хамтран залбирдаг уламжлалтай. Итгэгчид маань бясалгалаар дамжуулан Мариа Эхийн хамт Тэнгэрбурхандаа өөрсдийн залбирлаа өргөхөөр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан билээ. Ялангуяа оюутан залуус, өвчтэй буюу хүнд дарамттай хүмүүс, "Мариагийн Шөнө"-ийн үйл ажиллагаа болон Лежио Мариа бүлгэмийнхээ төлөө гэх мэт олон зүйлийн төлөө хамтдаа залбирсан байна. Энэ бүх хугацаанд тэд Мариа Эхийн бидэнд сургасан "Сарнайн Эрхин Залбирал"-аар залбирч байсан бөгөөд өөрсдийн итгэлийн амьдралаа хөгжүүлэн, Тэнгэрбурханаас олон хишиг ивээлийг хүлээн авсан юм. Энэхүү бясалгалыг зохион байгуулж, итгэгч ахан дүүсийнхээ төлөө залбирсан "Лежио Мариа бүлгэм"-ийн гишүүд Фелисиа Өлзий, Болор Грецина, Сайхнаа Киара Лучиа болон Гүнчээ Жиоржио нартаа бүх итгэгчдийн өмнөөс талархал илэрхийлж байна. Энэхүү "Лежио Мариа бүлгэм"-д элсэн орохыг хүсвэл ням гариг бүрийн өглөө 9 цагт сүмдээ ирээд, хамтдаа залбирч гишүүн болох боломжтой тул итгэгч та бүхнийг урьж байна.         

No comments:

Post a Comment