2014/07/30

Зуны Сургалт

Католик Шашны Сургалтын багш нарт зориулсан “Хамтдаа алхая” нэртэй зуны сургалтанд манай “Гэгээн Мариа Сүм”-ийн “Хайрын сургууль” болон томчуудын багш нар амжилттай оролцоод ирсэн билээ. Энэхүү арга хэмжээ 7.25-7.27 хүртэл Хандгайтад болсон бөгөөд бүх паришийн багш нар Тэнгэрбурханы хайран дотор цуглан, хичээнгүйлэн олон зүйлийг сурч мэдэж авч байлаа. Багш нар маань сургалтанд оролцсоноор насанд хүрэгчдийн Xристчин амьдралд орох сургалтын /НХАЁ/ талаар суралцан, өөрсдийн санал бодлоо хуваалцахаас гадна сургалтыг үр дүнтэй, сонирхолтой явуулах арга ба хөгжөөх арга замыг нүдээр харж, сурч авсандаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байв.  Мөн багш нар маань бие биенээсээ суралцаж туршлага хуримтлуулахын хамт бие биедээ урам зориг өгч байлаа. Хайрын сургуулийн багш нарт зориулсан сургалтыг тусад нь зохион байгуулсан нь илүү үр дүнтэй, тэдний сэтгэлд нийцэж байсан юм. Энэ бүх ажилд идэвхитэй оролцсон багш нартаа талархаад цаашдын ажилд нь амжилт хүсэж байна. Мөн зуны сургалтыг зохион байгуулсан хүмүүс болон тав духтай сайхан орчин ба амттай сайхан хоол ундаар үйлчилсэн  бүх хүмүүст талархаж байна.                      

No comments:

Post a Comment