2014/12/03

Ирэлийн Улиралд зориулсан бясалгал


Сарын сүүлийн бүтэн сайн буюу 11 сарын 30нд "Гэгээн Мариа Сүм"-д итгэгч ахан дүүстээ зориулан Ирэлтийн Улирлын тухай Бясалгал зохион байгуулсан билээ. Бясалгалыг Чамиа Руфина зохион явуулсан бөгөөд яармаг, нисэх, зуун мод болон комбинат бүлгэмийн итгэгч нар оролцсон юм. Бясалгалын эхэнд удахгүй дикон ёслолд орох гэж буй Энх Иосефоос итгэгч ахан дүүстээ хандаж хэлсэн үгс болон өөрийн тухай товч танилцуулга бүхий дүрс бичлэг үзүүлсэн нь хүн бүрийн сонирхлыг татаж, баяртайгаар хүлээн авч байлаа. Мөн Энх Иосефийн 12.11нд болох дикон ёслолд  зориулан зохион байгуулж буй Новена буюу залбиралт ес хоногт идэвхитэй оролцохыг итгэгчиддээ уриалсан билээ. Үүний дараа Ирэлтийн Улирал гэж ямар утгатай болох, итгэгч бид хэрхэн Ирэлтийн Улиралд өөрсдийгөө бэлтгэх тухай сурч, итгэгчдэд өөрсдийн сүснлэг амьдралын талаар хуваалцаж, тунгаан бодох боломж өгсөн юм. Хувь хүн ирэлтийн улиралдаа хэрхэн өөрийгөө бэлтгэж байгаа талаар ярьж, цаашид юу хийх тухайгаа ярьж хэлж байсан нь бусад хүмүүст ч мөн адил олон сайн санаа төрүүлж өгсөн билээ. Бясалгалыг бэлтгэж, заасан Руфина болон идэвхитэй оролцсон бүх итгэгч нартаа талархлаа илэрхийлээд Ирэлтийн Улиралдаа сурсан зүйлээ хэрэгжүүлээд Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авахыг урьж байна. 
     


       

No comments:

Post a Comment