2014/12/03

Энх Иосефийн "Диконы Ёслол"-д зориулсан залбиралт ес хоног

           12 сарын 3нд Новена  /залбиралт ес хоногийн залбирлын / хоёр дахь өдөр

1. Дикон гэж хэн бэ?
 Дикон хэмээх үг нь “диаконас” хэмээх грек үгнээс гаралтай бөгөөд үйлчлэгч, гүйцэтгэгч, биелүүлэгч гэсэн утгыг илэрхийлдэг. Диконы үзүүлэх үйлчлэл бол мөн л бусад ахан дүүсдээ үзүүлж байгаа энэрэл хайрын үйлчлэл юм. Бид энэ амьдралдаа Тэнгэрбурханыг хайрлах мөн бусдыг хайрлах хэрэгтэй байдаг. Үүнтэй адил утгаар дикон нь тахилын ширээнд үйлчлэхээс гадна бусдын төлөөх үйлчлэлийг хийдэг. Тухайлбал дикон нь Ариун угаал хүртээх, Гэрлэлт үндсэн ёслолыг гэрчлэх, талархал магтаалын үндсэн ёслолыг удирдаж буй санваартанд туслах, санваартан байхгүй тохиолдолд залбирал болон шашны бусад ёслолуудыг удирдах гэх мэтчилэн сүмийн ажил үүрэгт тусладаг. Мөн Шашин дахь аль ч хүрээний бүх үйлчлэлд өөрийн биеэр оролцон туслах үүргийг гүйцэтгэдэг.
Католик Шашны хувьд диконы буюу тахилчын  хоёр төрөл байдаг нь үүрдийн дикон ба түр дикон нар юм. Үүрдийн диконы үйлчлэлийг албан ёсоор “хугацаагүй тахилчийн эрх үүрэг” гэж нэрлэх ба эгэл итгэгч байхаас гадна тухайн хүн нь гэрлэлт үндсэн ёслолыг хүлээн авсан байж болно. Түр зуурын диконы хувьд санваартан болохоор суралцаж байгаа хүний сүүлийн үе шат юм. Түр зуурынх ч бай үүрдийнх ч бай дикон болно гэдэг нь: Шашны хүрээнд ямар нэгэн цол хэргэм хүртэж буй бус харин “үйлчлэлийн” томилолтыг хүлээн авч буй хэрэг юм. Учир  нь диконы энэхүү үйлчлэл бүхэлдээ Тэнгэрбурханы энэрэл хайрыг бусдад үзүүлэх ганцхан зорилгыг эрхэмлэж байдаг юм. 

                      
                          2. Тэнгэр дэх Эцэг минь ээ 

                          3.  Амар амгалан Мариа минь ээ
                        
                          4.  Алдаршуулал
                                       






                          

No comments:

Post a Comment