2016/01/03

2016 онд Тереза Эх Гэгээнтэн-ээр батлагдана



Ватикан CNS Ерөөлт эмэгтэй Голготагийн Тереза /Тереза Эх/  гэгээнтнээр батлагдана. Тереза Эхийн гэгээрснийг бататгахын төлөөх эцсийн босго болох гайхамшгийн шалгалтанд тэнцсэн бөгөөд Гэгээнтнээр батлах ёслол нь дараа жилийн 9 сарын 4нд байх магадлалтай.

Пап Франциско 12 сарын 17нд Ерөөлт охин Терезагийн ивээлээр гайхамшиг болсон гэх агуулга бүхий тогтоолд гарын үсэг зурлаа. Тереза Эхийн гэгээрснийг батлах хүсэлт гаргагч Bryan санваартан нь энэ удаа хүлээн зөвшөөрөгдсөн 2дахь гайхамшгаар нэгэн эрэгтэй эдгэрсэн хэмээжээ.

Brazil Santos гаралтай 42 настай энэ технологч нь вирусын гаралтай тархиний эмгэгээс болж хам шинжтэй тархины хавдар туссан байв. Тал бүрийн эмчилгээнд сайжралгүй эцэстээ сэхээнд оржээ. Саяхан гэрлэсэн энэ залуугийн эхнэр нь олон сарын хугацаанд Тереза Эхийн ивээлийг гуйн залбирч байсан ба энэ эрэгтэйн мэс заслын өдөр болох 2008 оны 12 сарын 9-нд хамаатан садан найз нөхдийн хамт залбирчээ.

Энэ өдөр мэс заслын өрөөнд орсон эмч тухайн цагт өвчтөн сэрүүн байсан бөгөөд ямар нэг өвчин зовиургүй байдлаар өөрийгөө яагаад мэс заслын өрөөнд байгааг асуусныг батлан ярьжээ. Эмчилгээний багийнхан өвчтөн ор мөргүй эдгэрснийг тогтоосон ба Ромын захиргааны гэгээн шинжийг хариуцсан эмч нар өнгөрсөн 9 сард энэ эрэгтэйн эдгэрэл нь анагаах ухааны хувьд ч шинжлэх ухааны хувьд ч тайлбарлах боломжгүй гэсэнд бүгд адил саналтайгаар нэгдлээ.

Нөгөөтэйгүүр Энэрэл нигүүслийн онцгой жилийн хуваарийг удирдаж буй Сайн мэдээ тунхаглалтыг дахин сэргээх зөвлөлийн тэргүүлэгч нь Тереза гэлэнмаагийн Гэгээрснийг бататгах ёслол 9 сарын 4-нд болно хэмээн дамжууллаа. Энэ өдөр нь энэрэл нигүүслийг хэрэгжүүлэгч сайн дурын ажилтнуудын төлөөх онцгой өдөр бөгөөд Ерөөлт эмэгтэйн нас барсны 19дэх жилийнх нь өмнөх өдөр юм.


Тереза Эхийн Гэгээрснийг батлах өдрийг 2 сард болох хамба лам нарын нэгдсэн хуралдаанаар албан ёсоор зарлагдана. 

Эх хувилбар: Католик сонин 2015.12.27

No comments:

Post a Comment