2016/01/27

Сүмийн хаалгаар орсон цагаас эхлэн миний амьдрал сүмтэй холбогдсон юм.

Т
 а хэдэн онд Ариун угаал хүртсэн бэ? Бидэнд анх сүмийг яаж мэдэх болов? Бүр итгэгч болоод сүмийн итгэлийн амьдралд туслах хүртэл таныг юу хөтлөв?

           Манайх 4-н ам бүлтэй. Дөрвөн хүүхэдтэйгээс 2 хүүхэд маань тусдаа гарсан. Одоогоор эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
           Би 2014онд баптизм хүртсэн. Одоо “Тереза Эх” ахмадын халамжийн төвд  3 дахь жилдээ ажиллаж байна. Миний үндсэн ажил бол галч, харуулын ажил, үүнээс гадна өндөр настай ахмадуудыг усанд оруулах, хувцсыг нь солих, зуны цагт агаар салхинд гаргах гээд тусламжийн ажлуудыг мөн хийдэг.

 “Гэгээн Эх Мариа” энэхүү сүмийг мэдэхээс өмнө би ажил төрөлгүй нэгэн явлаа. 2006 оны нэгэн өдөр сүмийн хажуугаар өнгөрч яваад орж үзмээр санагдаж билээ. Сүмийн хаалгаар орсон цагаас эхлэн миний амьдрал сүмтэй холбогдсон юм.
           Анх намайг сүмд ороход угтаж авч байсан хүмүүс гэвэл Августин багш мөн талийгаач Оюунжаргал багш нар байсан. Би Августин багшийн ангид 1 жил суралцаад дараа нь ахмадуудын ангид улиран суусан. Ингээд олон жил улирч суусны эцэст Ариун Угаалын ангид 2 жил суралцан сүмийн гишүүн болсон. Энэхүү хугацаанд Бенчиншү бүлгэмд 2 жил сайн дураараа тусалж ирсэн. Бенчиншү бүлгэм нь 2 дахь өдөр бүр хуралдаж,  хагассайн өдөр бүр Бенчиншү дээр очиж хоол хийлцэж, номын сангийн ажилд тусалдаг байсан. Ингэж л Тэнгэрбурханы хайрыг өдөр бүр мэдрэх болсондоо.
Та олон жил Католик Шашны сургалтанд суусан юм байна. Энэ урт хугацаандаа таны сэтгэлд хүрсэн ямар нэг дурсамжтай зүйл байгаа юу?
Байлгүй яахав. Миний сэтгэлд хүрч байсан зүйл бол сарнайн эрхэн залбирал байсан. Би талийгаач Оюунжаргал багшийн ангид сурч байх үед сарнайн залбирал их хийдэг байсан. Тэр залбирал миний амьдралд их нөлөөлсөн. Ер нь фадерын зааж өгсөн суман залбирал ч гэсэн хурдан хугацаанд тухайн газарт хүрдгээрээ бас чухал. Ингэж залбирах бүр сэтгэл сайхан болж тайвширлыг мэдэрдэг.
Ариун Угаал хүртэх үед таны анхны сэтгэгдэл ямар байсан бэ?
Анх Ариун Угаал хүртэх үед сэтгэл догдолж сайхан байсан. Бататгах Ариун ёслолын үед бүр итгэлээ бататгаж байгаадаа сэтгэл бүүр өөр сайхан мэдрэмжийг авч байсан.

Одоогоор танд “Гэгээн Эх Мариа” сүмд сайн дураараа тусалж байгаа ажил бий юу?
Би “Гэгээн Эх Мариа” сүмийн буяны албаны зөвлөлийн гишүүн болоод удаагүй байгаа. Мөн бүтэн сайн өдөр томчуудын угтах бүлэгт сайн дураараа тусалж байна. Энэхүү бүлэг нь шинээр ирсэн хүмүүсийг угтан авч сүмээ танилцуулан Католик Шашныг таниж мэдэх анхан шатны мэдлэгийг олгодог юм.
Та сүмийн итгэгч ахан дүүстээ хандан юу хэлмээр байна?
Өөртөө итгэлтэй байвал санаж явсан ажил үйлс чинь бүтэх болно. Мөн залбирал бол маш чухал, өөрийн гэр бүл, ажил үйлсийнхээ төлөө сайн залбирч байгаарай! гэж хэлэхийг хүсэж байна.
Танд байнга дотроо бодож явдаг юм уу хэлэх дуртай үг бий юу?
Тэнгэрбурхандаа талархъя! гэдэг үгийг байнга хэлдэгдээ.
Өнөөдөр ажил төрөлтэй, өөрийн амьдралдаа итгэлтэй явж байгаа нь Тэнгэрбурханы л ач тус шүү дээ!
гээд бахархалтай хэлж яриагаа өндөрлөв.
Үнэхээр Бямбаа ахын маань хэлдгээр итгэлтэй байвал юунд ч хүрч болдгийг Есүс бидэнд сургадаг билээ.

Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл, Дугаар 3

No comments:

Post a Comment