
Ёс журамт гишүүд буюу
чуулганаас зөвшөөрөгдөж сахил хүртсэн, паришийн гишүүдээс бусад бүх Хрисчин
хүмүүсийг энгийн итгэгч хэмээн ойлгож болно. Өөрөөр хэлбэл усан
баталгаа/баптизмаар Христтэй нэг бие болж Хрисчин нэгдлийн гишүүн болсноор, тахилч
ба зөнч мөн хааны албанд өөрөө бие даан оролцож буй хүмүүс болсноороо Христчин
нэгдлийн бүхий л бүтээн байгуулалт дундаас өөрийн хувь нэмрийг чуулган ба
дэлхий дахинд хэрэгжүүлж буй Хрисчин хүмүүсийг хэлнэ.
Энгийн итгэгчдийн үүрэг нь
өөрийн дуудлагын дагуу өнөөгийн нийгэмд ажил хөдөлмөр эрхлэн Тэнгэрбурханы
хаанчлал өөд эрмэлзэн тэмүүлэх явдал юм. Энгийн итгэгчид нь нийтэд уламжлал
болсон дэлхийн бүх үүрэг хариуцлагатай ажил хөдөлмөр дунд тус тусдаа, зөвхөн
өөрсдийн амьдралтай хэлхэгдсэн гэж үзсэн нийгмийн нөхцөл байдал дотор өдөр
тутмын гэр бүлийн амьдралаар амьдарч явна. Үүгээр Тэнгэрбурханы дуудлагыг
хүлээн авч өөрийн гэсэн өнгө төрх бүхий үүргээ гүйцэтгэн, айлдлын оюун санааг
хэрэгжүүлэн, дэлхийн хөгжил цэцэглэлтэд гичийн үр мэт дотроосоо хувь нэмрээ
оруулж, мөн ингэснээр юу юунаас илүү өөрийн амьдралын баталгаа болж, итгэл ба
хүсэл мөн хайраар гэрлийг олж нээн Христийг бусад хүмүүст тодорхой үзүүлж өгдөг.
Тиймээс энгийн итгэгчдийн онцгойлон хийх ёстой зүйл бол өнөөгийн нийгэмд өөрсөдтэйгөө
дотно хамааралтай бүх эд зүйлсийг гэрэлтүүлэн хөтөлж, ингэснээр бүх ажил хэрэг
үргэлж Христийн тааллаар биелэн хөгжисний дүнд алдаршуулал нь Бүтээгч Эзэн ба
Аврагч Эзэнд байх юм.

No comments:
Post a Comment