2012/11/23

Солонгос дахь итгэгчдийн уулзалт

Манай Монгол дахь Ватиканы элчин сайд,  Хамба лам, эрхэм хүндэт Венсэслао Падилла болон  "Гэгээн Эх Мариа" сүмийн ахлах лам фадер Ким, мөн Солонгосд гадаад ажилчдын төлөө ажил эрхэлдэг фадер Жан нар хамтдаа 11 сарын 18нд Солонгосд сурч ажиллаж буй манай Католик итгэгчдэд зориулан Магтаал Талархлын Мөргөл өргөсөн билээ. Мисанд гуч орчим итгэгч оролцсоноос хорин тав нь Монгол итгэгчид бөгөөд зарим нь Солонгосд байхдаа баптизм хүртсэн байна. Манай Монгол дахь Католик шашнаас итгэгч нарынхаа боловсролыг дэмжин Солонгосд сургах болсноор олон оюутан амжилттай сурч байгаа бөгөөд үүнд Солонгос мишинерүүд, итгэгч ахан дүүсийн маань тус дэм, сэтгэл их билээ. Энэ үеэр тусламжаар "Гэгээн Эх" эмнэлэгт хөлөө эмчлүүлэхээр Солонгост ирсэн Тунгалаг Моникатай уулзан, түүний төлөө Мисанд хамтдаа залбирсан нь түүнд их сэтгэлийн дэм өгсөн байна. Мөн энэхүү уулзалтаар саяхан Солонгосд мишинерийн ажлаар явсан Жагаа Юстинаг танилцуулан, хоорондоо мэдээллээ хуваалцах үүднээс сүлжээ бий болгосон байна. Ингэснээр баяр хөөр болон зовлон бэрхшээлээ хамтдаа даван туулж, бие биенийхээ төлөө залбирах боломжтой болсондоо бүгд баяртай байлаа. Бас энэхүү сүлжээгээр дамжуулан Солонгосд нэмж очсон болон буцаж явсан итгэгч нарыг дор бүр нь мэдэгдэж байхаар болсон байна. Ингэснээр итгэгч нартайгаа байнгын холбоотой байж тэдэнд хэрэгтэй тусламжийг үзүүлэхэд илүү ойр болж байгаа юм. Солонгосд сурч, ажиллаж буй итгэгч ахан дүүс нартаа хичээл сурлага болон ажлын амжилт хүсье.            

No comments:

Post a Comment