2012/11/27

“Сүнс, сүнслэг амьдралын талаар Католик итгэл бишрэл" Семинар

Манай Католик шашны хувьд энэ 11-р сар бол “Талийгаачдыг тайтгаруулах сар” тул итгэгчид бид насан эцэслэгчдийг Тэнгэрбурханы хаанчлалд хүрэхийн төлөө залбирч, тэдэнд туслах боломжтой болдог билээ. Ингэснээр бид өөрсдийн сүнслэг амьдралын талаар илүү их эргэцүүлэн бодоход хүрдэг. Ялангуяа орчин үеийн нийгэмд мухар сүсэгт авталгүй, өөрийн итгэл бишрэлээ зөв удирдах үүднээс фр.Пиер итгэгчдэд зориулан сүнсний талаар таван бүлэг сэдэв бүхий семинар явуулсан юм. Тэрээр хэлэхдээ: «Бүхнийг бүтээгч Тэнгэрбурхан хүн бүрт эрх чөлөө, сонголтыг өгсөн тул Тэнгэрбурханы хаанчлалд орох эсэх нь бидний сонголтоос хамаардаг байна. Тиймээс талийгаачдын сүнс ч мөн адил өөрсдийн сонголтоор Тэнгэрбурханы хаанчлалд орох боломжтой юм. Бид Тэнгэрбурханы хаанчлалд орох сонголт хийнэ гэдэг нь өөрсдийн өдөр тутмын амьдралдаа хэрхэн хүндэтгэлтэй, зөв шударга хандах сонголтоо хийсэн байх ёстой. Энэ нь өөрийн амьдралдаа залбирал, хичээл зүтгэл, гэмшилээр Ариун сүнсний илчлэл, Есүс Христийн авралаар төгөлдөржин Тэнгэрбурханы хаанчлалд ордог билээ» хэмээн Католик итгэл бишрэлийн талаар тодорхой олон зүйлийг дурьдсан билээ.                                            

No comments:

Post a Comment