2013/05/27

Пентекостын баяр


Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчид 5 сарын 19нд Пентекостын баярыг тэмдэглэн Магтаал Талархлын Мөргөлөө хамтдаа өргөсөн билээ. Ариун Сүнсний тусламжтайгаар Тэнгэрбурханы амьд сүм хийд бий болсон тул манай Католик сүмийн хувьд томоохон баярын өдөр юм. Баярын Мисаг фр. Франциско Хо болон фр. Чарлиз нар удирдаж ёслол үйлдэн, итгэгчдэд баяр хүргэн Ариун Сүнсний билиг хишгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн билээ. Энэхүү мисанд нисэх, яармаг, зуун мод болон комбинат бүлгэмийн итгэгчид хүрэлцэн ирж хамтдаа тэмдэглэсэн билээ. Пентекостын баярын өдрөөр итгэгч бид бүхэн өөрсдийн сүнсэн дэх Ариун Сүнсний билигт хишгийг улам батжуулж, Христийн итгэл бишрэлийг гэрчлэхэд онцгой хүч нөлөөг хүлээн авдаг юм. Тиймээс Тэнгэрбурханы амьд сүмд энэхүү гайхамшигт мөчийг итгэгчид маань зүрх сэтгэлээ нээн хүлээн авдаг билээ. Та бүхний хүлээн авсан Ариун Сүнсний үр шим, хайр хишиг тань таны гэр бүл, хамт олон, орчин тойронд тань улам хөгжин дэлгэрэх болтугай.

No comments:

Post a Comment