2013/05/09

Пап Лам ажилгүйдлийн талаар


 Пап лам Францис өнгөрсөн Лхагва гарагт ажилгүйдлийн эсрэг тэмцэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахыг уриалан, Гэгээн Иосэфийн Ажилчны баярын өдрийг тэмдэглэсэн юм.
Пап лам Гэгээн Петрийн нэрэмжит Талбайд болсон долоо хоног бүрийн ердийн уулзалтаар 70,000 гаруй хүмүүст хандаж хэлсэн үгэндээ, ажилгүйдлийн асуудал нь “нийгмийн  шударга ёсыг хязгаарлахаас гадна, ихэнх тохиолдолд амин хувийн ашиг тусыг эрэлхийлсэн, нийгмийн эдийн засгийн байдлаас цэвэр шалтгаалдаг юм”.“Ажилгүйдэлд шинээр хөдөлгөх хүч өгөх ямар ч оролдлогогүй хэвээр байгаа, тэдгээр төрийн албан газруудыг дэмжсэн энэхүү нийтлэг эрх ашгийн төлөө би хүн бүрт урилга түгээхийг хүсэж байна. Энэ бол хувь хүний эрх ашигт анхаарал тавиж буйн илэрхийлэл.” хэмээн тайлбарлав. Пап лам урд нь “Гэгээн Мартагийн Гэр” жижиг залбиралын өрөөнд болсон Мисан дээр өсвөр насны гэрлээгүй ээж нарын цуглаан болон тэдний хүүхдүүдийн өмнө номлол хийж байхдаа үүнтэй ижил сэдвээр товч тэмдэглэж байжээ. Пап лам номлолдоо: ажилгүйдэл бол “бидний дотоод сэтгэлийн дарамт юм” учир нь нийгэм өөрөө хүмүүст ажиллах боломжийг санал болгох чадваргүй тийм арга замаар зохион байгуулагдсан тохиолдолд “тухайн нийгэмд ямар нэг буруу зүйл байна: Энэ бол зөв биш. Энэ нь өөрийн эрх мэдлээ ажил хөдөлмөрөөр эхлүүлэхийг хүссэн хүний хувьд Тэнгэрбурханы эсрэг өөрийг нь чиглүүлж байгаа хэрэг.”
Пап лам саяхан Бангладешд, барьж байсан барилга нурсны улмаас 400 гаруй ажилчид алагдсан “эмгэнэлт явдал”-г дурссан юм. Мэдээллийн дагуу ажилчид сард ердөө $38 олсон байна. Тэрээр “Энэ бол та  бүхний нэрлэдэг боолын хөдөлмөр” хэмээн хэлсэн юм. “Бид Гэгээн Паулын хэлснийг богино үгээр 'ажил хийгээгүй хүн идэх ёсгүй,' хэлдэг, харин бид 'Хэн ажиллахгүй байна тэр өөрийн эрх мэдлээ алддаг' гэж хэлэх хэрэгтэй, яагаад гэвэл тэд ямар ч ажиллах боломжийг олохгүй байна.”
Мөн Пап лам энэхүү ердийн уулзалтынхаа үеэр боолын хөдөлмөр болон хүний наймааны эсрэг онцгой уриалга гаргажээ. Тэрээр “дэлхий дахинд өөрийн ажилдаа үйлчлэх замаар, хэр олон хүн иймэрхүү боолчлолын хэлбэрт өртөгдөж байна,” хэмээн хэллээ. “Ажил хөдөлмөр нь хүмүүст үйлчлэхийг санал болгодог, ингэснээр тэднийг эрх мэдэлтэй болгодог байх.”
Нам гүм байдалд Тэнгэрбурхантай ярилцах буюу Есүсийг бодон бясалгах залбиралын ач холбогдлыг Пап лам сонсогчиддоо сануулахыг хүссэн билээ.
Тавдугаар сар бол Есүсийг “өөрсийн бодол, өөрсдийн анхаарал халамж ба өөрсдийн үйл хэргийнхээ гол цөм” нь болгон хадгалахад тусладаг сарнайн эрхин залбиралын гоо сайхныг  сэргээж өгдөг юм хэмээн Пап лам хэлэв. “Ялангуяа энэхүү тавдугаар сард, гэр бүлээрээ, найз нөхдийн хамт, сүмдээ сарнайн эрхин залбирлыг уншиж залбирвал гайхалтай байх болно.” хэмээн тэрээр нэмж хэллээ.
Пап лам Францис Польшоос ирсэн мөргөлчидтэй мэндчилсний дараа Пап лам Ерөөлт II Иохан Паул хутагтын хоёр  дахь удаагийн 5 сарын 1ний тэмдэглэлт өдрийг сануулсан юм. Тэр санваартны сургуулийн Польш оюутнууд болон багш нарт хандан “II Иохан Паулын апостолик  буяны үйл болон урам зориг, итгэл бишрэлийг шингээн” өөрсдийн амьдралдаа үзүүлэхийг асууж хүссэн юм.      

No comments:

Post a Comment