2013/05/27

Семинар


Энэ жил манай “Гэгээн Эх Мариа” сүмийн баптизм хүртсэн итгэгч нар 6.2нд бататгах сакраментэд орох ёслол болохоор бэлтгэж байна. Бататгах сакраментэд зөвхөн ариун угаалыг хүртсэн хүмүүс орох боломжтой бөгөөд Ариун Сүнсний онцгой оргилолт нь тухайн итгэгчийг “Ариун Сүнсний билигт хишгээр тамгалдаг” юм. Тиймээс итгэгчид маань энэхүү ёслолд өөрсдийгөө бэлтгэх зорилгоор сүмээс семинар, бясалгал зохион байгуулахаар шийдсэн билээ. Өнгөрсөн баасан гарагт 05.17нд бататгал сакраментэд оролцох итгэгчдэд зориулан Ариун Сүнс буюу Сүм, Гэрчлэл, Үйлчлэл гэсэн сэдвээр семинар зохион байгууллаа. Энэ удаагийн семинарт бататгах сакраментэд орох итгэгчдээс гадна сонсохыг хүссэн итгэгч нар хүрэлцэн ирж  сонсож өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Хэдийгээр оройн 20 цагт эхэлсэн боловч итгэгчид маань цаг зав гарган, өөрийн итгэлийн амьдралдаа үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ талархаж байна.



No comments:

Post a Comment