2013/05/09

Семинар


Сар бүр манай “Гэгээн Эх Мариа” сүм дээр итгэгчиддээ зориулан семинар болон бясалгал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ таван сард Доминик буюу Ууганбаяр өөрийн итгэлийн амьдралаас, ялангуяа Ариун хот хэмээн нэрлэгддэг Израйлийг зорисон тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Ууганбаяр Доминик нийгмийн ажил ба сүмийн ажилд их идэвхтэй оролцдог, манай сүмийн ууган итгэгч юм. Түүний гэр бүлийхэн Католик итгэгчид бөгөөд дүү Санжаажав нь санваартан болохоор Солонгос улсад сурч байгаа билээ. 2 сарын 21 Израйлийг зорисон манай сүмийн 11 эргэл мөргөлчдөөс Ганэрдэнэ Иосэф ба Ууганбаяр Доминик хоёр Монгол итгэгч нараа төлөөлөн оролцоод ирсэн юм. Ууганбаяр явсан өдөр бүрийн түүхэн газар болоод энэ хугацаанд өөрийн итгэлийн амьдралдаа хуримтлуулсан туршлагын талаар маш дэлгэрэнгүй ярисан билээ. Семинар 1 цаг 30 минут үргэлжилж, богино хугацаанд маш их зүйлийг багтаан ярьж өгсөн бөгөөд олон итгэгч нар түүний яриагаар хамтдаа Израйлаар аялсан мэт боллоо хэмээн хэлэлцэж байлаа. Ууганбаяр Доминикд бүх итгэгч нарын зүгээс сайн мэдээ дуулгасанд талархаж буйгаа илэрхийлж байна.

No comments:

Post a Comment