2013/08/27

Хамба ламын 10 жилийн ойн баярын Миса

Энэ жил манай Монгол дахь Католик шашны тэргүүн Вэнсэслао Падиллагийн Хамба лам болсны 10 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ бол бидний хувьд томоохон баярын өдөр бөгөөд Хамба лам Венсэслао Падилла бол Монгол дахь Католик шашны түүхэнд онцгой хувьд нэмэр оруулж буй санваартан билээ. Энэхүү ойг тохиолдуулан баярын Мисанд манай бүх паришийн итгэгч нар Катедральд цуглан хамтдаа залбирч, түүнээс адис хүлээн авсан юм. Ватикан улсаас Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падиллад баяр хүргэн, Мариа Эхийн хөрөг зураг илгээсэн байлаа. Мисаны үеэр Хамба лам маань Монгол эмэгтэйн төрхийг шингээсэн энэхүү Мариа Эхийн хөргийг бидэнд үзүүлж танилцуулан, биднийг сэтгэгдлээ хуваалцахыг хүсэж байсан юм. Магтаал Талархлын Мөргөлийн дараа бүх Паришийн хамт олноос Хамба Ламд зориулан баярын мэндчилгээ дэвшүүлж, залуучууд маань өөрсдийн бэлтгэсэн урлагийн хөтөлбөр үзүүлэн, бэлэг дурсгалын зүйлсээ дурсган хамтдаа баярласан билээ.Бидэнд зориулан амттай зууш бэлтгэн, сайхан орчинд биднийг угтсан Катедралийн хамт олон, бусад мишинерүүдэд баярлалаа. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй өдөр хүрэлцэн ирж Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн аван, баярын Мисанд оролцсон бүх паришийн итгэгч нартаа талархал илэрхийлж байна.   















No comments:

Post a Comment