2013/08/22

Бясалгал



Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс залуу эмэгтэйчүүдэд зориулан бясалгал зохион байгуулсан билээ. Энэхүү арга хэмжээнд  17 – 25 насны эмэгтэйчүүд оролцсон ба “Хайрын Төв”-д хоёр өдөр үргэлжилсэн юм. Католик итгэгч хүний хувьд өөрийн хувийн болоод ирээдүйн амьдралаа итгэлийн нүдээр харах утга учрын талаар ярилцан, тунгаан бодож залбирсан билээ. Удахгүй гэрийн эзэгтэй, ирээдүйн ээж болох эмэгтэйчүүд маань амьдралдаа Тэнгэрбурханы хаанчлалыг оруулснаар зөв зүйтэй сонголт хийж, бие биенээ хүндэтгэдэг, хайрын бодит илэрхийлэл болсон харицлагатай амьдрал зохиохыг хүсэж буйгаа илэрхийлж байсан билээ. Бясалгалын үеэр гэрлэсэн эгч нарынхаа заавар зөвлөгөөг сонсож, хрисчин гэр бүлийн үлгэр жишээгээр амьдрахад тулгарч болох саад бэрхшээлийг зөв зүйтэй даван туулахад өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар ярилцаж санал бодлоо солилцсон юм. Мөн хамтдаа Мисанд оролцон, өөрсдийн ирээдүйн амьдралд бэлтгэхийн төлөө залбирч байлаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан болон оролцсон итгэгч нартаа талархаж  байна.   
 
       

No comments:

Post a Comment