2013/08/02

“Христийн төлөө Хосууд”-н Семинар


Манай Католик шашны энгийн итгэгч нарын байгууллага болох “Христийн төлөө Хосууд” хөдөлгөөний ахан дүүс маань Монгол итгэгч нарт зориулан семинар хийхээр Флиппинээс Монголд хүрэлцэн ирсэн юм. “Христийн төлөө Хосууд” байгууллага нь 1981 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Семинар хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Монгол дахь Католик шашны тэргүүн хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж “Христийн төлөө Хосууд” ахан дүүс нараар дамжуулж бидэнд сайн мэдээг хүргэж байгаа Тэнгэрбурхандаа талархаад, тэдэнд баярлаж буйгаа илэрхийлсэн билээ. Эхний өдөр гурван хос маань өөрсдийн гэр бүлийн амьдралын талаар хуваалцан гэрчлэл хийн, хоёр дахь өдөр нь Хрисчин хосуудын онцлог, ёс суртахуун болон үүрэг хариуцлагын талаар ярьж, бидэнтэй санал бодлоо хуваалцсан билээ. Энэ бол Есүс Христийг өөрсдийн амьдралын төв болгосноор хайр энэрэл баяр хөөрөөр дүүрэн, бат бэх гэр бүлтэй болж, Тэнгэрбурханы хаанчлалд өөрийн хайртай хүмүүстэйгээ хамт байх явдал юм. Үүгээр ч зогсохгүй бусад хүмүүстэй энэхүү баяр жаргалаа хуваалцах нь Хрисчин хүмүүсийн үүрэг билээ. Энэ бүхнийг хуваалцан Тэнгэрбурханы сайн мэдээг бидэнд хүргэсэн “Христийн төлөө Хосууд” хөдөлгөөний ахан дүүс нартаа маш их баярлаж байна. Хүн бүр хань ижил, үр хүүхдээ хүндэтгэн Христийн жишээгээр амьдарч, хамт олноороо бие биенийхээ зөвт амьдралд нь туслаж дэмжих нь өнөөгийн нийгэмд үнэ цэнэтэй болж байна. Манай “Гэгээн Эх Мариа” сүм дээр хүрэлцэн ирж, семинарт идэвхитэй оролцсон итгэгч нартаа баярлалаа.  
     






No comments:

Post a Comment