2013/08/27

Семинар


Манай католик шашны сургалтын албанаас зохион байгуулсан Катехист буюу Католик Шашны сургалтын багш нарын семинар 8.16 – 8.18 хооронд болж өнгөрсөн билээ. Энэхүү семинарт манай бүх паришийн багш нар оролцсон ба эхний өдөр бүлгээр хөгжөөнт тоглоом тоглон, хоорондоо танилцаж хамтдаа ярилцсан билээ. Дараах өдөр нь Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж Катехист хүний мөн чанар юу болох, амьдрал дээр хэрэгжүүлэх талаар тайлбарлан, хөршөө өөрийн адил  хайрлаж буйг жишээ болгон бахархан ярьж өгснөөр бидэнд урам зориг хайрласан бөгөөд түүнээс адислал хүлээн авсандаа бид баяртай байлаа. Мөн энэ өдөр Роза болон Аманда эгч маань өөрсдийн гэрчлэлээ хуваалцаж, фр.Франциско анхны Катехистуудын талаар сонирхолтой хичээл заан, Катехист гэж хэн болох, сурган хүмүүжүүлэх үүргийн талаар Клара бидэнд маш чухал мэдээлэл өгсөн юм. Ийнхүү оройн хоолны дараа Ариун Сүнсний төлөө дуулан залбирч, өөрсдийн сүснлэг амьдралын төлөө чөлөөтэй залбирч бүгд баяр жаргалтай болсон байлаа. Эзэний өдрийн Мисаг фр. Андрей хүрэлцэн ирж удирдсан бөгөөд номлолдоо: орчин үеийн Катехист хүний амьдрал, саад бэрхшээлээ хэрхэн даван туулдаг талаар ярисан нь багш нарын сэтгэл хөдлөн олон зүйлийг ухаарч авсан билээ. Энэ бүх үйл ажиллагаанд багш нар их идэвхи санаачлагатай оролцсон бөгөөд цаашид сурч мэдэх зүйлийн талаар хэлж, дараагийн семинарт баяртайгаар оролцохоо илэрхийлж байлаа. Энэхүү семинарыг санаачилж их хувь нэмэр оруулсан мишинерүүд итгэгч нартаа талархаж байна.



1 comment:

  1. семинарын хувьд бид үнэхээр сонирхолтой бас дурсамжтай байж чадсаан. ах эгч нарынхаа авьяас чадварыг нь бишэрч, бас чөлөөтэй амралтыг өнгөрөөж чадсан. таньдаггүй олон хүнтэй ярилцаж бодлоо хуваалцаж чадсан шүү, их үр өгөөжтэй семинар болсон байна лээ

    ReplyDelete