2012/09/26

Олон Улсын Энхтайвны Өдөр


9.21нд болдог “Олон улсын энх тайвны өдөр”-г манай Монгол улсаас жил бүр тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэхүү 11 дэх удаагийн арга хэмжээнд Хиндү шашин, Иудейн шашин, Бурханы шашин, Шинто шашин, Исламын шашин, Бахай шашны төлөөлөгчид болон манай Монгол дахь Католик шашны элч төлөөлөгч, хамба лам эрхэм хүндэт Венсэслао Падилла бусад мишинерүүдийн хамт хүрэлцэн ирсэн байлаа. Ёслолын арга хэмжээг нээж НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги мүний Энхтайвны өдөрт зориулсан "Аливаа зөрчил асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэхийг уриалж байна" Илгээлтийг Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглу уншиж танилцуулсан юм. Ийнхүү манай Монгол улс дахь шашин бүрийн төлөөлөгч нар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцанөөрийн шашны зан үйлийн дагуу залбиран зул мандааж, нэг зүрх сэтгэлтэйгээр дуу хоолойгоо өргөн "Энх тайвны хонх" цохиж буй нь үнэхээр гайхамшигтай байсан билээ. Үүний дараа төлөөлөгчид бусад шашны төвүүдэд очиж хамтдаа залбирдаг уламжлалтай бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн Гишүүн С. Цэдэндамба дарга цугласан төлөөлөгчдөд талархан үг хэлээд дараагийн арга хэмжээндээ өргөнөөр оролцохыг уриалсан юм.   



2012/09/25

2012 оны 9-р сарын 23нд "Жирийн улиралын XXV ням гараг"-н Номлол

1-р уншлага: Мэр. 2:17-20
2-р уншлага: Иаков. 3:16--4:3
Айлдал: Марк. 9:30-37

Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.


2012_09_23_nomlol.mp3 Listen on Posterous

2012/09/18

2012 оны 9 сарын 16нд "Жирийн улиралын XXIV ням гараг"-н Номлол


1-р уншлага: Исаиа. 50:5-9
2-р уншлага: Иаков. 2:14-18
Айлдал: Марк. 8:27-35

Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

Номлол сонсох

2012/09/13

“ТУРРИС ЭБУРНЭА”- Монголд ирлээ


Turris Eburnea” буюу “Туррис Эбурнэа” гэдэг бол “Хаш Цагаан Цамхаг” гэсэн утгатай юм. “Туррис” гэж Латин хэлээр цамхаг гэсэн үг бөгөөд сэтгэлийн хүчний бэлэг тэмдгийг илэрхийлж байгаа юм. “Эбурнэа” гэж зааны яс гэсэн утгатай бөгөөд цагаан өнгөөрөө цэвэр ариун байдлын бэлэгдсэн тэмдэг билээ. Хүн амьдралдаа урам хугарах, уруу таталтанд орох, эрээ цээргүй байдалтай тулгарах тохиолдолд ялан дийлэх сэтгэлийн хүч зайлшгүй хэрэгтэй. "Сэтгэлийн хүч ба Цэвэр ариун байдал" – энэ хоёр чанар бол залуу бүсгүйчүүдэд ирээдүйдээ аз жаргалтай амьдрах түлхүүр нь болдог. ТУРРИС ЭБУРНЭА”-н гишүүд ​8 .31 – 9.10 хооронд Итали улсаас Монголд ирж Катедраль, Арвайхээр болон Дуурь бүжгийн театрт үйл ажиллагаа явуулсан бөгөөд манай “Гэгээн Эх Мариа” сүмийн залуучуудтай биечлэн ирж ярилцсан билээ. Энэхүү үйл ажиллагааг олон хүн дэмжсэний дотор манай Хамба лам Венсэслао Падилла өөрийн зүгээс ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Ромын Пап Лам VI Паул “Туррис Эбурнэа”-гийн гишүүдэд хандан “Чамин тансаг байдал ба зэрэг зиндаа, гоо үзэсгэлэн ба даруу зан, өөртөө итгэлтэй байдал болон цэвэр ариун чанар, гадны гоо үзэсгэлэн ба тэнгэрийн хишиг бие биетэй хослон, үнэ цэнэтэй үнэн чанарыг бий болгож байдаг билээ. Өнөө үед бид үүнийг үнэлж, сонор соргогоор хамгаалж, түгээн дэлгэрүүлцгээе” хэмээн айлдсан байна.


“ТУРРИС ЭБУРНЭА” гишүүд болох загвар өмсөгч Итали бүсгүйчүүд манай "Гэгээн Эх Мариа" сүмд ирэн мисанд сууж, итгэгч залуустай уулзаж ярилцсан билээ. Бид тэдний тухай сонсож танилцан, өөрсдийн санаа бодлоо хуваалцах үед үнэхээр сэтгэл хөдлөж байсан бөгөөд бид дотоод гоо үзэмжээрээ бүгд гэрэлтэж байлаа.                                                                                   

“Туррис Эбурнэа” нийгэмлэгийн гишүүд өөрийн Тэнгэрбурханаас авсан хоёр бэлэг болох

2012/09/11

2012 оны 9 сарын 9 нд "Жирийн улиралын XXIII ням гараг" -н номлол

1-р уншлага: Исаиа. 50:5-9
2-р уншлага: Иаков. 2:1-5
Айлдад: Марк. 8:27-35

Аудил бичлэг гартал түр хүлээнэ үү.
Номлол сонсох


2012/09/06

2012 оны 9 сарын 2нд "Жирийн улиралын XXII ням гараг"-н номлол

1-р Уншлага Дэд хууль 4: 1-4.6-8
2-р Уншлага Иаков 1:17-18.21-22.27
Айлдал Марк 7:1-8.14-15.21-23

Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

Номлол Сонсох