2014/08/19

Пап лам Солонгос дахь бусад Шашин, шүтлэгтний тэргүүлэгчидтэй уулзжээ

(Ватикан Радио) Пап лам Францис Даваа гаргийн өглөө Солонгос дахь өөр өөр Христийн Шашны тэргүүнүүд, болон бусад гол гол шашны бүлгэмийн удирдагч нартай хамт уулзсан билээ. Сөүл дэх Католик Шашны төв сүмд болсон энэхүү нүүр тулсан уулзалт нь яг сүүлийн Массны өмнө буюу Пап ламын таван өдрийн хөтөлбөрт, сүүлийн арга хэмжээ болон сонгосон байжээ.
Пап ламын айлчлалд зориулан Солонгос дахь манай сурвалжлагч Сиан-Патрик Ловэт – тэрээр энэхүү дэлхийн хэмжээний чухал бөгөөд харилцан итгэлцэл дээр үндэслэсэн уулзалтын талаар мэдээллэв.
Пап лам Улсын Меонг-дунг Гол сүмд хийх сүүлийн Мисаг үргэлжлүүлхийн өмнө, өглөө Солонгосын шашны удирдагч нартай богино хэмжээний уулзалт хийх боломж тохиожээ.       Энэ айлчлалын нийтлэг гол сэдэв болсон Солонгосын мартируудыг (итгэл бишрэлдээ үнэнч байхын төлөө зовж тарчлан нас барсан гэгээнтнүүдийн) төлөөлсөн зургийн өмнө зогсоод, Пап лам хүн нэг бүртэй мэндчилсэн бөгөөд тэдний дунд Солонгос улс дахь Сөүлийн Англиканы Хамба лам, Лютерен Сүмийн Ерөнхийлөгч болон Прэсбитэриан сүмүүдийн удирдагчид хүрэлцэн ирсэн байлаа. Солонгосын Буддын шашны тэргүүлэгч болон бусад Христчин хамт олны төлөөлөгчдийн гардуулсан бэлгэн дунд Ортодоксын Ахлах Хамба ламын өгсөн византын загалмайтай Ариун Эцэг бүхий бэлэг байжээ. Пап лам онцгойлон энэхүү бэлгийг бахархан харж, Мисаны сүүлийн адислалаа дамжуулахдаа хэрэглэнэ гэдгээ амлаж байлаа.
“Бид хамтдаа үргэлжлүүлэн алхах ёстой”, дэлхийг хамарсан цугларалт нь “Тэнгэрбурхантай хамт алхаж  хамтдаа урагш явах явдал юм. Миний төлөө залбирч өгнө үү.” хэмээн Пап лам Францис хэлжээ.
Энэ улсын шашны ажиглагчид хэлэхдээ Солонгос дахь олон янзын шашин шүтлэгүүд хоорондоо найрсаг харилцаатай (ядаж л өнгөн хэсэгтээ) бөгөөд цөөн нөхцөл байдалд дэлхийн хаа нэгтээ түгшүүртэй хүйтэн харилцааг ихээр амсаж туулдаг. 
Магадгүй энэ бол шашны хүлцэнгүй байдлыг – эсвэл шашны хайхрамжгүй байдал өсөн нэмэгдэж буйг  магтууштай үр дүн гэж тэд хэлэхгүй. Саяхны судалгаанд Солонгос дахь хүн амын бараг тал хувь нь ямар ч шашинлаг итгэл үнэмшилгүй болохоо зөвшөөрсөн гэсэн асуудлыг ил гарган тавьжээ.
Тиймээс Пап лам Францисын тэдэнд хандаж буй: итгэлгүй хоосон байдал дахь шинэ нүүр царайг ойлгоход маш амархан байлаа.   
Сөүл, Сеан-Патрик  Ловэт

2014/08/17

Пап лам Францисын уриалгаас

08/17/2014
Шашин илүү ариун бөгөөд дөлгөөн байж,  Тэнгэрбурханы хайран дотор ядуус, ганцаардсан болон өвчтэй хүмүүст үйлчилдэг байхын төлөө залбирцгаая.  

08/16/2014
Уйлж буй Христчин хүмүүс ба Ирак дахь эмзэглэн шаналж буй бүх хүн амыг марталгүй байцгаая.  

08/16/2014
Мартирууд бидэнд:  эд баялаг, нэр төр ба алдар хүнд бол өчүүхэн төдий зүйл,  харин жинхэнэ үнэт эрдэнэ бол ганцхан Христ юм гэдгийг зааж өгдөг билээ.   

08/15/2014
Ялангуяа би Ирак дахь хүүхдүүдийг бодох үед сэтгэл минь өвддөг. Бидний Эх, Мариа тэднийг хамгаалах болтугай.  

08/15/2014
Эрхэм залуус минь, өөрийн амьдрал дахь үнэхээр чухал зүйлсийг ажиглан харахдаа сонор соргог буюу анхаарал сэрэмжтэй байхыг Христ та бүхнээс гуйж байна.  
08/14/2014
Тэнгэрийн Хатан, Мариа минь, дэлхий ертөнцийг Тэнгэрбурханы төлөвлөгөөний дагуу хувиргахад минь бидэнд тусална уу.

08/14/2014
Энх тайвны Хатан, Мариа минь, үзэн ядалтыг зайлуулж эв найрамдалтай амьдрахад бидэнд тусална уу.

08/14/2014
Гэгээн II Иохан Паул минь, бидний төлөө ялангуяа манай залуусын төлөө залбирч өгнө үү.

08/13/2014
Тэнгэрбурхан Солонгосыг – онцгой арга замаар, настай болон залуу хүмүүсийг  адислах болтугай.

08/13/2014
Ирак дахь бидний ах эгч, дүүст маань зүрх гарган туслаж буй бүх хүмүүст талархаж байна.  
08/13/2014
Би өөрийн аялалаа эхлэхийн хамт, Солонгос болон бусад Азийн орнуудын төлөө надтай нэгдэн залбирхыг та бүхнээс гуйж байна.  


2014/08/16

Пап лам Солонгосын удирдагч нарт хандаж: Бидний өвөг дээдэс, үнэт эрдэнэ болсон залуусаа хүндэтгээрэй.

(Ватикан Радио) Пап лам Францис пүрэв гаргийн өглөө Сөүл хотод ирээд, Сөүл дэх Апостолик Элчин сайдын газарт өөрөө Магтаал Талархлын Мөргөл өргөснөөр, Өмнөд Солонгос дахь Шашны хариуцлагатай аян замаа эхлүүлсэн билээ. 
Ариун Эцэг маань дараах Магтаал Талархлын Мөргөлөө ерөнхийлөгч Пак Жеүн-хитэй мэндчилсэн, “Хөх Ордон” хэмээн нэрлэдэг,  Ерөнхийлөгчийн Ордонд үргэлжлүүлэв. Хоёр тэргүүлэгчид богино хэмжээний найрсаг айлчлалд зориулан уулзаж, бэлэг солилцов. 
Үүний дараа Пап лам Францис Солонгосын төрийн эрх баригч бүхий улс төрийн тэргүүлэгчид, Дипломат Корпусын төлөөлөгчид болон бусад удирдагчидтай уулзсан билээ.
“Солонгосд ирэх нь миний хувьд агуу баяр хөөр юм” хэмээн Пап лам хэлээд, “өглөөний тайтгарлын орон, үүнийг зөвхөн байглийн гоо үзэсгэлэнгээс гадна, юу юунаас илүүтэй энэ ард түмэн ба эдгээр баялаг түүх болон соёлоос гоо үзэсгэлэнг олж мэдэрдэг билээ”
Пап лам Францис өөрийг нь Өмнөд Солонгост авчирах болсон хоёр үйл явдал бол Зургадугаар Азийн Залуучуудын Өдөр болон 124 Солонгос мартируудыг тодруулах ёслол хэмээн хэлжээ. “Эдгээр хоёр тэмдэглэлт үйл явдал нэг нэгнээ гүйцэлдүүлж байна” хэмээн Ариун Эцэг хэлэв. Өвөг дээдсийнхээ мэргэн ухаан ба нийгэм дэх тэдний байр суурийг хүндэтгэх байдал нь төрөлхи сүр хүч болохыг Солонгосын соёл сайн ойлгодог. Католикчууд бид нар итгэл бишрэлийнхээ төлөө тарчилж нас барсан өөрийн ахас дээдсээ хүндэлдэг, учир нь тэд өөрсдийн амьдралдаа хэрхэн амьдрахыг эрэлхийлснээр итгэл найдвартаа хүрч, тэд үнэний төлөө өөрсдийн амьдралаа өгөх дур хүсэлтэй байсан билээ.
Пап лам үргэлжлүүлэн, “Цэцэн мэргэн ба агуу хүмүүс зөвхөн өөрсдийн өв залгамжилсан уламжлалаа нандигнаад байдаггүй; тэд бас өөрсдийн залуусаа нандигнан хайрлаж, өнгөрсөн өв уламжлалаа дамжуулан өгөхдөө өнөө үеийн шаардлагуудад хэрхэн хэрэглэх талаар эрэлхийлдэг. Яг одоогийн үйл явдал шиг залуучууд хэдийд ч цуглах нь бид бүхний хувьд тэдний итгэл найдвар болон санаа зовоож буй зүйлсийг сонсож болох үнэт боломж юм.”   Өнөөгийн дэлхий ертөнцөд тулгарч буй сорилт ба боломжийг харицуулахад, “бидний хувьд онцгойлон залуустаа өгөх шаардлагатай энх тайвны бэлгийн талаар эргэцүүлэн бодох нь чухал” болохыг –“энх тайван бус байдлаас болж удаан хугацаанд зовж шаналж буй газар” Солонгост хүчтэй цуурайтуулах уриа хэмээн Пап лам хэлсэн юм. Энх тайвны төлөөх эрэл хайгуулыг тэрээр хэлэхдээ: “энх тайван байдлыг харилцан буруу шаах, үр ашиггүй шүүмжлэлүүд болон хүч далайлгахаас илүүтэйгээр чимээгүй сонсож харилцан ярилцах замаар олж авдаг” гэдгийг ялангуяа улс төрийн үүрэг хүлээсэн удирдагчид ухамсарлах ёстой. Улс төрийн удирдагч нар өөрийн хүүхдүүдэд зориулан илүү сайн, илүү амар тайван, шударга ба хөгжин цэцэглэсэн дэлхий ертөнцийг байгуулах зорилгод хүчин чармайлтаа чиглүүлдэг болохыг тэрээр хэлэв.
Тухайн өдрийн ач холбогдол бүхий сонирхлуудыг авч үзэх байдлаар Солонгос улс хичээн зүтгэдэг шиг “нийгэм дэх гишүүн бүрийн дуу хоолойг сонсогддог” байлгахад ач холбогдол өгөх тал дээр Пап лам Францис сэтгэл зовнисон байлаа. Тэрээр дахин нэг удаа “ядуус, сэтгэл нь хөндүүртэй байгаа болон дуу хоолой нь сонсогдохгүй байгаа тэдгээр хүмүүст” “онцгойлон анхаарал тавьж” буйгаа үзүүлэхийг уриалсан билээ.
Ариун Эцэг дүгнэлт болгон “Солонгос улсын ирээдүй та бүхний дунд оршин буй мэргэн ухаантай, ач буянтай ба гүн гүнзгий сүнслэг амьдралтай олон эмэгтэйчүүд ба эрчүүдээс шалтгаалах болно.” хэмээн Солонгос улсад зочилсон хамгийн сүүлийн Пап лам II Иохан Паулын итгэлтэйгээр хэлсэн үгийг иш татан хэлжээ.    


2014/08/11

“Гэгээн Мариа Сүм”-н баяр


Манай “Гэгээн Мариа Сүм”-ийн 12 жилийн ойн баяраа 8.10ны ням гаригт тэмдэглэсэн билээ. Баярын Мисанд Монгол кахь Католик Шашны тэргүүн хамба лам Венсэслао Падилла болон фр.Пиер нар хүрэлцэн ирж паришийн ахлах лам фр.Францискотой Миса удирдсан юм. Мөн энэ өдөр Азийн Католик залуучуудын наадамд оролцохоор Солонгос улсыг зорьж буй залуучууд ч мөн адил цугласан байв. Тиймээс энэ өдөр паришийн баяр, зөвшөөрөх ёслол ба Азийн Католик Залуучуудын наадамд оролцогчдыг үдэх гээд гурван чухал үйл явдал болж баяр дээр баяр нэмж байлаа. Хамба лам номлолдоо: Мариа Эхийн Тэнгэрбурханд за хэмээн хэлсэн итгэл бишрэлийн дуулгавартай байдлыг магтаад, Тэнгэрбурханы хүүхдүүд бид ч мөн адил түүний үлгэр дууриаллаар Тэнгэрбурхандаа томоос том за хэмээн хэлцгээе. Энэхүү хариултын илрэл бол Есүсийг амьдралынхаа төв болгон, өдөр бүрийн амьдралдаа ЗА гэж хэлж чаддаг байхыг хэлдэг. Бид шаналж буй нэгний сэтгэлийг нь хуваалцаж, өвдөж зовсон нэгэнд туслаж байхдаа, бага багаар өдөр бүр за гэж хэлж байдаг. Христчин хүний мөн чанар бол Христэд төвлөрөн, цаг мөч бүхэнд за хэмээн хариулж, үргэлж урагшилж байх явдал билээ. Азийн Залуучуудын наадамд оролцож буй залуус маань ч мөн адил За хэмээн хэлэхээр явж байгаа. Ариун Эцэг маань залуучуудын наадамд гурван зорилгоор оролцох болсон бөгөөд нэгдүгээрт: Залуучууд бол сүмийн  төдийгүй улс орны, дэлхийн хөгжлийн тулгуур багана мөн. Сүмийн залуус та бүхний үүрэг маш чухал юм. Хоёрдугаарт: Солонгост итгэл бишрэлийнхээ төлөө зовж шаналан нас барсан 24 хүнийг гэгээнтнээр ёсчлох арга хэмжээ, гуравдугаарт: бүх дэлхийн амар тайвны төлөө ялангуяа өмнөд ба хойт Солонгосын эв нэгдлийн төлөө залбирах явдал юм. Тэрээр үгийнхээ төгсгөлд нь бүх итгэгч нарыг бүх дэлхийн залуусын төлөө, мартируудын төлөө болон дэлхийн энх тайвны төлөө залбирч байхыг хүсээд Азийн залуучуудын наадамд бүгд сэтгэл зүрхээрээ оролцохоо илэрхийлсэн билээ. Мөн энэ өдрийн бас нэгэн чухал үйл явдал бол Ариун Угаал Хүртэх Бэлтгэл сургалтанд орох гэж буй хүмүүст зориулсан зөвшөөрөх ёслолын үйл ажиллагаа юм. Энэхүү ёслол бол өөрсдийн итгэл бишрэлийн амьдралдаа том алхам хийж буйгаа зөвшөөрч, нөгөө талаас сүмийн хамт олон дэмжиж байгааг илэрхийлдэг. зөвшөөрөх ёслолд Солонгос-3, Монгол- 4 хүн оролцсон бөгөөд хэрэв ёслолын талаар мэдээлэл авч амжаагүй хүмүүс байвал Ариун Угаал Хүртэх Бэлтгэл сургалт хариуцсан багш нартай холбоо барихыг урьж байна. Баярын мисандаа идэвхитэй оролцсон бүх итгэгч нартаа талархаж буйгаа илэрхийлээд, зөвшөөрөх ёслолд оролцсон хүмүүс болон Азийн наадамд оролцож буй залуустаа амжилт хүсэж байна.    






Пап лам Францисын уриалгаас

08/10/2014
Бүх гэр бүлд хандаж байна: та бүхэн залбирч байхдаа, Иракад өөрийн гэр орноос нь албадан гаргасан тэдгээр бүх хүмүүсийг санаарай.  # Энх Тайвны Төлөө Залбирцгаая.

08/10/2014
Иракаас гарч буй мэдээллүүд намайг зовоож байна. Тэнгэрлэг Эзэн минь та тэдгээр зовж шаналж буй хүмүүст хэрхэн эв нэгдэлтэй амьдрахыг зааж өгнө үү.   

08/10/2014
Иракад өөрийн гэр орноосоо хөөгдөгсөд биднээс хамаарч байна. Би та бүхнийг тэдний төлөө залбирхыг, боломжтой байгаа хүмүүс нь эд материалын тусламж дэмжлэг өгөхийг гуйж байна.   

08/09/2014
Хүчирхийлэл хүчирхийллээр дарагддаггүй. Тэнгэрлэг Эзэн минь, бидэнд энх тайвны бэлгийг илгээнэ үү. #Энх Тайвны Төлөө Залбирцгаая.  

08/09/2014

Би олон улсын нийгэмлэгт хандаж Ирак дахь хүчирхийллээс зовж шаналж буй бүх хүмүүсийг хамгаалж өгөхийг гуйж байна.  

Мэдээллийн булан

           Миса бэлтгэх хуваарь
    2014.08.10нд  /10:30/   “Нисэх бүлгэм                                   2014.10.17нд  /10:30/   Коминат бүлгэм”

Эзэний өдрийн Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгчиддээ баярлалаа.
  • Та бүхэнд “Гэгээн Мариа Сүм”-н 12 жилийн ойн баярын мэнд хүргэе.
  • Солонгос явж буй залуучууддаа амжилт хүсье.
  • Зөвшөөрөх ёслолд орсон ахан дүүстээ баяр хүргэе
  •         Гэгээн Мариа Сүм” дээр 11,12,13,14,18,19,20нд Миса байхгүй
  • Өвчтэй байгаа ахан дүүсийнхээ төлөө залбирцгаая
  • Анх удаа сүм дээр ирж буй ахан дүүсээ тавтай морилно уу хэмээн урьж байна.
  • 17 ноос эхлэн автобус явахгүй болохыг анхааруулж байна.
  • Ирэх долоо хоногийн Миса бэлтгэх хариуцлагатай,  Коминат бүлгэм” болон ахан дүүс та бүхэндээ амжилт хүсэж байна.

Мисаны уншлага болон айлдалууд /2014.08.10-2014.08.17/  


1-р уншлага
Дуулал
Айлдал
Даваа
Езекиел  28:1-17
Дуулал 119
Матай 14:22-36
Мягмар
Езекиел 30:1-2, 10-14
Дуулал  102
Матай 15:1-2,10-14
Лхагва
Езекиел7:9-10,13-14
Дуулал  113
Матай  17:1-9
Пүрэв
Езекиел 31:31-34
Дуулал  78
Иохан  16:13-23
Баасан
Илчлэлт 11:19a,12:1-6,10
1Коринт 15:20-27
Дуулал  32
Матай 16:24-28
Бямба
Иошуа  24:14-29
Дуулал  9
Матай  17:14-20
Ням
Исаиа 56:1,6- 7
II унш Ром11:13-15,29-32
Дуулал 85
Матай  14:22-33

Та бүхэн "Гэгээн Мариа Сүм"-н цахим хуудстай танилцаж, мэдээлэл болон номлол сонсоно уу.
http://gegeenmariasum.wix.com/gegeenmariasum
http://gegeenmariasum.blogspot.com/

2014/08/09

ОРОН ГЭРГҮЙ ХҮМҮҮСТ ТУСЛАЖ БАЙНА

Пап лам сахил хүртсэнээр хамгийн ихээр дахин дахин, давтдаг зүйлийн нэг бол ёс зүйн төлөвшил, сүнслэг байдал, сэтгэл зүй, бие махбодийн буюу санхүүгийн гээд аливаа тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүст туслахаар “оршин буй орон нутгаас” гадагш гарах явдал одоог хүртэл өөрийн дуудлага байсаар ирсэн билээ. Пап ламын санааг зовоож буй зүйл бол ариун сударт гүн шингэж тогтсон байдаг тэдгээр нийгмийн зөрүүтэй байдал болон Эзэний элч нараас хойш Христийн итгэгчдэд урам зориг болж буй Айлдалд шударга үнэнээр бүтээлч байх сүнсний баталгаа юм.                                                                                                                       Оршин буй орон нутгийн төвөөс зайдуу байгаа хүмүүст үйлчилж, сүнслэг амьдрал ба томилолтоор алгуурхан амьдарсаар ирсэн нэгэн бүлэг бол – Данбурид / АНУ/ үүсгэн байгуулагдсан сайн дурын байгууллага бөгөөд орон гэргүйчүүдэд аюулгүйн баталгааны зардлыг газар эзэмшил ба дагалдах сайн дурын ажлаар зуучлах маягаар байнга гүйцэтгэн, тэдэнд болон тэдний гэр бүлийг тогтмол орон байртай болох нөхцлөөр тусалж ажилладаг билээ.                                                                                                                         Хэдийгээр орон гэргүй хүмүүс ялангуяа эд хөрөнгийн хүчирхийлэл, оюун санааны болоод биеийн эрүүл мэндээр асуудалтай байгаа хүмүүст зориулан засгийн газраас аль хэдийнээ үйлчилгээ болон буяны хангамжаар тусалж байгаа боловч, тусламж дэмжлэг нэвтрэх боломжгүй хаа нэгтээ байгаа хүн амд хүртэх хүртээмж асар ихээр байнга хийдэгдэж байна. OTS-г үүсгэн байгуулагч ноён Маекил Олэс бол Католик сүмд Деакон сахил хүртсэн бөгөөд OTS бүлгээ шинээр байгуулсан Ланкастертаа одоо амьдардаг. Энэхүү төслийг онцгойлон хаа ч очих газаргүй хүмүүст туслахад зориулан эхлүүлсэн болохыг Деакон Олэс Ватикан Радиод хэлжээ. “Энэ бол тэрхүү [засгийн газар ба бусад тусламж дэмжлэгт] зориулан бэлтгэн боловсруулж чадахгүй байгаа тэдгээр хүмүүсийн хөтөлбөрүүдийг үнэхээр бид шууд [хүрэх] боломжтой юм” хэмээн тэрээр хэлжээ.                                                  OTS нь зуучлал болон баталгаанд тусламж дэмжлэг өгөхөөс гадна, хүмүүсийг тогтмол хэрэгцээгээ авахад нь туслан гал тогооны хэрэгсэл ба тавилга, ор дэр ба цагаан хэрэгсэл, удаан хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг – хамгийн хурдандаа нэг хоёр өдөр зарцуулдаг хэдий ч, ерөнхийдөө энэ байдлаар нэгээс хоёр долоо хоног зарцуулдаг байна. OTS нь дөрвөн хэсэгтэй: хоёр нь Конектикатад, нэг нь Пенсилваниад болон нэг нь Калицорниад байдаг. OTS бүрэн дүүрэн сайн дурынханаар үндэслэгдсэн бөгөөд хараахан таван жил хүрээгүй ч таван зуу орчим хүмүүст тусламж дэмжлэг үзүүлжээ.   

2014/08/05

Мэдээллийн булан


           Миса бэлтгэх хуваарь
  2014.08.3нд /10:30/   “Яармаг бүлгэм                                               2014.08.10нд  /10:30/  “Зуун мод бүлгэм”

Эзэний өдрийн Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгчиддээ   баярлалаа.
  • 8.6ны  лхагва гаригт 10.00 цагт сүм дээр Мисатай, 18 цагт нисэхийн Мисатай.
  • 8.9нд ажилчид, зөвлөлийн гишүүд, бусад гишүүд баярын Мисанд зориулан чимэглэл болон цэвэрлэгээ хийнэ. Та бүхэн идэвхитэй оролцоно уу. 
  • 8.10нд манай сүмийн 12 жилийн ойн баярын Миса хийнэ. Бүх итгэгч ахан дүүсээ урьж байна.
  •       Мөн энэ өдөр Тэнгэрбурханы хайрыг бусадтай өөрийн итгэл бишрэлээр хуваалцахаар, Солонгост болох Азийн залуучуудын их наадамд оролцох залуучуудыг үдэх ёслол байгаа. 
  • 8.10нд энэ жил категизмийн ангиад орох хүмүүсийг хүлээн авах ёслол байгаа.
  • Анх удаа сүм дээр ирж буй ахан дүүсээ тавтай морилно уу хэмээн урьж байна.
  • Ирэх долоо хоногийн Миса бэлтгэх хариуцлагатай, Нисэх бүлгэм, Зуун мод бүлгэм болон бусад ахан дүүс та бүхэндээ амжилт хүсэж байна.

Мисаны уншлага болон айлдалууд /2014.08.03-2014.08.10/  


1-р уншлага
Дуулал
Айлдал
Даваа
Иеремиа  28:1-17
 Дуулал 119
Матай 14:22-36
Мягмар
Иеремиа  30:1-2, 10-14
Дуулал  102
Матай 15:1-2,10-14
Лхагва
Даниел 7:9-10,13-14
Дуулал  113
Матай  17:1-9
Пүрэв
Иеремиа 31:31-34
Дуулал  78
Иохан  16:13-23
Баасан
Нехемиа 2:1,3,3:1-3,6-7
Дуулал  32
Матай 16:24-28
Бямба
Хабаккук 1:12-2:4
Дуулал  9
Матай  17:14-20
Ням
1 Хаадын дээд 19:9а,11- 13
2-р унш Ром 9:1-5
Дуулал 85
Матай  14:22-33

Та бүхэн "Гэгээн Мариа Сүм"-н цахим хуудстай танилцаж, мэдээлэл болон номлол сонсоно уу.
http://gegeenmariasum.wix.com/gegeenmariasum
http://gegeenmariasum.blogspot.com/

"Би Дурлачихжээ" сургалт хөтөлбөр

Манай "Гэгээн Мариа Сүм"-ийн хүүхдүүд 8 сарын 2нд "Би Дурлачихжээ" гэсэн хөтөлбөрт амжилттай оролцож олон зүйлийг суралцсан билээ. Энэ бол өсвөр насны хүүхдүүдэд зориулсан чөлөөт сургалтын эхний хөтөлбөр бөгөөд тэдэнд тулгардаг олон асуудлууд, өөрсдийн гэр бүл, найз нөхөд болоод нийгэм дэх харилцаагаа сайжруулах болон хайрын үнэ цэнэ ба мэдрэмжээ хэрхэн удирдах гээд маш олон мэдээллийг хамарч чадсан юм. Хөтөлбөр "Гэгээн Перт ба Гэгээн Паул" сүмд зохиогдож, бүх паришийн 30 гаруй хүүхэд залуус оролцсон байна. Энэхүү хөтөлбөрт  "Гэр бүл, Хувь хүн Хөгжлийн Үндэсний Төв" ТББ-н ажилтан Сүхбаатар хүрэлцэн ирж  10-12 цаг хүртэл семинар хийн, хүүхдүүдийн асуусан асуултанд чөлөөтэй хариулт өгч байв. Үдээс хойших хөтөлбөрт хүүхэд залуус маань хамтдаа хөгжөөнт дуу бүжиг хийж, хайрын үнэ цэнэ болон бодит амьдрал дээр тулгардаг саад бэрхшээлийг хэрхэн таниж мэдэх талаар "Пасторал багийн" бэлтгэсэн олон талын зөвлөгөөг сонсож авсан юм. Хүүхэд залуус маань энэ хөтөлбөрт оролцсондоо баяртай байсан бөгөөд найз нөхөд, гэр бүлийнхэндээ сурсан мэдснээ хуваалцана гэдэгт итгэж байна. Энэ хөтөлбөрт идэвхитэй оролцсон хүүхэд залуус болон зохион байгуулахад оролцсон хүмүүст талархаж байна.