2014/02/28

Пап лам Францисын өдөр тутмын уриалга








2.18нд
Бүгдээрэй хэрхэн залбирах, уучилж өршөөх, амар амгалангийн үрийг хэрхэн суулгах болоод хэрэгтэй үед хэрхэн ойр байхыг Христээс суралцацгаая.

2.20нд
Тэнгэрлэг Эзэн Есүс минь, Та өөрөө биднийг хайрладаг шиг биднийг хайрлах чадвартай болгож өгнө үү.

2.21нд
Христчин хүний хувьд бататгах ариун ёслол бол чухал байдаг;  энэ нь итгэл бишрэлээ хамгаалах болон Айлдлыг зоригтойгоор түгээх хүч чадал хайрладаг юм.

2.24нд
Бидний Эмэгтэй үргэлж бидэнтэй ойр байдаг, ялангуяа энэ бүх асуудалтай амьдралын ачааллыг биднийг мэдрэх үед маань.

2.25нд
Баптизм хүлээн авсан бид бүхэн сайн мэдээ түгээгч шавь нар юм. Бид дэлхий дээр амьд Айлдал болохоор дуудагдсан билээ.

2.27нд

Гэр бүлийн хувьд тусламж хэрэгтэй нэгнээ асран халамжлах нь ердийн хэрэг юм. Сул дорой байдлаас бүү ай!    

2014/02/25

Хосуудад зориулсан Үйл Ажиллага

2 сарын 23нд манай "Гэгээн Мариа Сүм"-ээс хосууддаа зориулсан үйл ажиллагаа зохион байгуулсан билээ. Хосууд маань тусгайлан бэлтгэсэн хичээл сургалтанд хамрагдан өөрсдийн итгэл бишрэлийн дагуу гэрлэх ёслолд орж, Христчин гэр бүлийн үлгэр жишгээр хичээн амьдарч байдаг билээ.  Тэдний сүнслэг амьдрал буюу хамтын амьдралд нь хувь нэмэр оруулах үүднээс олон үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ удаагийн үйл ажиллагаа нь магтан дуу буюу залбирал, асуулт хариултын уралдаан, хөгжөөнт тоглоом ба бүжиг гэсэн хөтөлбөртэй явагдсан бөгөөд фр. Франциско Хо болон бусад хосууд зохион байгуулсан билээ. Нийт  долоон хос оролцсон бөгөөд хамтдаа залбирч итгэл бишрэлийн талаар мэдлэгээ хөгжүүлэн, хосоор буюу бүлгээр  тэмцээнд оролцсоноор бие биедээ туслан илүү ихээр бие биеэ ойлгож байлаа.  Хэдийгээр 13 ~ 16 цаг үргэлжилсэн хэдий ч хосууд маань маш идэвхитэй оролцон олон зүйлийг сурч, баяр хөөртэй байлаа. Энэхүү үйл ажиллагаанд оролцож Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авсан та бүхэндээ талархаж байна. 

2014/02/20

Пап лам Францис: Тэнгэрлэг Эзэний хурга адил баяр хөөртэй алхагтун

Жинхэнэ Христийн шашинтай хүн бол Тэнгэрлэг Эзэний хурга шиг дэлхий даяар баяр хөөртэй алхдаг хүнийг хэлдэг. Энэхүү үгийг Пап лам Францис Ватикан дахь Гэгээн Марта Өргөөнд болсон Баасан гаригийн өглөөний Массан дээр хэлсэн билээ.
Христийн хүн бол хамгийн түрүүнд “илгээгдсэн” хүн юм, Тэнгэрлэг Эзэн  дэлхий даяар Айлдлаа тунхаглуулхаар өөрийн шавь нараа гадагш илгээдэг, тиймээс Христчин хүн бол “үргэлж урагш хөдлөн, алхаж байдаг нэгэн юм” хэмээн Христчин хүний өвөрмөц мөн чанарыг эргэцүүлсэн юм. Христчин хүний эхний онцлог шинж тэмдэг бол “хэдийгээр хүнд хэцүү зүйлс тулгарлаа ч тэдгээр бэрхшээлүүдийг даван гарахаар алхдаг учиртай, харин суусаар л байгаа Христчин хүн бол “өвчтэй” болдог ” хэмээн Пап лам хэллээ.
Христчин хүний хоёр дахь онцлогийн талаар Пап лам үргэлжлүүлэн: Христчин хүн бол “хурга” бөгөөд энэхүү онцлогийг өөртөө хадгалан, санаж байх ёстой гэсэн юм. Тэнгэрбурхан биднийг “чонон дунд орсон хурганууд адил” гадагш нь илгээдаг. Гэтэл зарим хурганууд тэдгээр чонуудын эсрэг хүчээ дайчлах санал дэвшүүлэх боловч Давид Филистинтэй тулалдсан үеийг бид санах ёстой: “тэд түүнийг Саулын бүхий л хуяг дуулгаар гоёхыг хүссэн боловч тэр хөдөлж чадахгүй, даруу төлөв, өөрөөрөө байж чадахааргүй байлаа”, харин эцэст нь тэрээр чавхаа авч байлдаанд ялсан юм. Зарим үед бидний дур хүсэл маань ийнхүү бодоход хүргэдэг : “Хэцүү байна, эдгээр чонууд надаас ухаантай харин би тэднээс ухаантай байх болно”. Гэхдээ энэ нөхцөл байдалд чи бол хурга бөгөөд Тэнгэрлэг Эзэн чамайг хамгаалдаг, харин чамайг чоно болж байх хооронд Тэр чамайг аврах бус, харин ч чамайг ганцааранг чинь орхих болно.
Христчин хүний үндсэн шинж чанарын гурав дахь онцлог бол “Христчин хэв маяг” болсон баяр хөөртэй байдал хэмээн Пап лам Францис үргэлжлүүлэн хэлсэн билээ. Христчин хүмүүс бол “Тэнгэрбурханыг мэддэг бөгөөд Тэнгэрбурханыг авч ирдэг учраас баяр хөөртэй хүмүүс байдаг юм.”  Баяр хөөр байхгүйгээр Христчин буюу  хурга болон алхах боломжгүй хэмээн Пап лам хэлжээ. Хэдийгээр бид эргэлзээтэй нөхцөл байдалд, бэрхшээлтэй тулгарч, өөрсдийн алдаа дутагдал болон гэм нүгэлтэй нүүр тулгарсан хэдий ч “тэнд Христийн баяр хөөр оршиж, биднийг үргэлж уучилж бас бидэнд тусалж байдаг”. “амьдралын “хэмнэл” нь удаан-гомдолтой байгаа ийм Христчин хүмүүс Тэнгэрлэг Эзэнд буюу Сүмд тусладаггүй бөгөөд энэ бол шавь нарын хэв маяг биш хэмээн Пап лам хэлжээ.

Сирил ба Мэтодус хэмээх Христчин хоёр шавийн тэмдэглэлт баярын өдрөөр бид Христчин хүний үндсэн мөн чанарыг эргэцүүлэн бодох ёстой. Пап лам Францис эцэст нь Христчин хүн гэдэг бол хэзээ ч суусан хэвээрээ байдаггүй, үргэлж хурга шиг алхаж бас баяр хөөртэйгөөр алхаж буй эрэгтэй эмэгтэй хүмүүс юм хэмээн хэлсэн билээ. Европыг Ивээгч эдгээр Гэгээнтнүүдийн зуучлалаар дамжуулан Тэнгэрлэг Эзэн бидэнд Христчин амьдралдаа баяр хөөртэй, хурга адил алхаж амьдрах хишиг ивээлээ хайрлах болтугай.   

2014/02/18

Пап лам Францисын өдөр тутмын уриалгаас

2014/02/11
Би бүх өвчтэй болоод зовж шаналж байгаа хүмүүстэй мэндчилж байна. Цовдлогдсон Христ та бүхэнтэй хамт байна; түүнээс салалгүй үргэлж түүнийг барьж байгтун.

2014/02/13
Шашны сургуульд сурч буй оюутнуудын төлөө залбирцгаая. Тэд Тэнгэрлэг Эзэний дуу хоолойг сонсож, баяр хөөртэйгөөр түүнийг дагах болтугай.

2014/02/14
Эрхэм хүндэт залуучууд аа, гэрлэлтээс бүү айхтун. Итгэл найдвар болон итгэл төгс гэрлэлт нь чамд аз жаргалыг авч ирэх болно.

2014/02/15
Африк тивийн амар тайвны төлөө, ялангуяа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс ба Суданы өмнөд хэсгийн төлөө залбирцгаая.                                                                              Амар тайвны төлөө залбирч байна.

2014/02/17

Бүх өвчтэй байгаа хүмүүс, ялангуяа хамгийн муугаар зовж шаналж байх үедээ итгэл найдвараа бүү алдаасай. Христ дэргэд чинь байна.

2014/02/13

Катехист /КШСБ/ нарын Семинар

 Сар бүр манай Католик шашны сургалтын албанаас багш нартаа зориулан семинар зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа 2 сарын 12нд манай "Гэгээн Мариа Сүм"д зохион байгуулсан бөгөөд фр.Проспер хүрэлцэн ирж "Католик Шашин" гэсэн сэдвээр явуулсан юм. Семинарт бусад паришийн 30 гаруй катехист /кшсб/ нар оролцож өөрсдийн мэдлэг боловсрол ба сүнслэг амьдралдаа ихээхэн хувь нэмэр оруулсан юмфр.Проспер богино хугацаанд Католик шашны мөн чанар болон Христчин байхын утга учир, бас Тэнгэрбурхан хэрхэн шашнаа удирдаж Ариун Нандин байдлыг хамгаалдаг талаар маш ойлгомжтой бөгөөд сонирхолтой хичээл заасан билээ. Мөн тэрээр өнөөгийн нийгэмд Католик шашны Ариун Нандин байдлын талаархи асуудлууд, шашны зүгээс болон итгэгчдийн хандлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байв. Семинарын үеэр Католик шашны сургалтын албанаас багш нарын баярыг тохиолдуулан бяцхан үйл ажиллагаа зохион явуулсан юм. Үүний дараа багш нар маань Пасторал төлөвлөгөөтэй танилцсанаар үйл ажиллагаа өндөрлөсөн билээ. Энэхүү семинарт оролцсон бүх багш нар болон бидэнд өргөн мэдлэг олгосон фр.Просперт талархаж буйгаа илэрхийлж байна.                    

2014/02/05

Пап лам Францисын өдөр тутмын уриалга

2014/02/04
Эрхэм хүндэт залуусаа, Есүс бидэнд арвин баялаг амьдралыг өгсөн билээ. Хэрэв бид түүнтэй ойр байвал бидний зүрх сэтгэл маань баяр хөөртэй болж нүүрэндээ инээмсэглэлтэй байх болно.
2014/02/03
Бид итгэж болох найз нөхөдтэй байна гэдэг их чухал. Гэвч биднийг хэзээ ч доош нь татдаггүй Тэнгэрлэг Эзэнд итгэх явдал нэн чухал билээ.
2014/02/02
Тэнгэрбурханд зориулсан амьдрал / Сахил хүртсэн Амьдрал/-н Дэлхийн Өдөр бол бид Есүсийг өөрсдийн амьдралынхаа төвд дахин нээхэд цагаа олсон үйл явдал болдог юм.        
2014/02/01
Заримдаа бид өөрсдийн гэм нүглийн хүнд ачаанаас болж сэтгэл гонсойсон байдаг. Энэ бүхнээс болж бид урам хугарахгүй байгаасай. Христ энэхүү дарамтыг арилгаж бидэнд амар тайвныг өгөхийн тулд ирсэн билээ.  
2014/01/31

Хэн ч өөрөө өөрийгөө авардаггүй. Хамт олон бол нэн чухал юм.