Жинхэнэ Христийн шашинтай хүн бол Тэнгэрлэг Эзэний хурга
шиг дэлхий даяар баяр хөөртэй алхдаг хүнийг хэлдэг. Энэхүү үгийг Пап лам
Францис Ватикан дахь Гэгээн Марта Өргөөнд болсон
Баасан гаригийн өглөөний Массан дээр хэлсэн билээ.
Христийн хүн бол хамгийн түрүүнд “илгээгдсэн” хүн юм, Тэнгэрлэг
Эзэн дэлхий даяар Айлдлаа тунхаглуулхаар
өөрийн шавь нараа гадагш илгээдэг, тиймээс Христчин хүн бол “үргэлж урагш
хөдлөн, алхаж байдаг нэгэн юм” хэмээн Христчин хүний өвөрмөц мөн чанарыг эргэцүүлсэн
юм. Христчин хүний эхний онцлог шинж тэмдэг бол “хэдийгээр хүнд хэцүү зүйлс
тулгарлаа ч тэдгээр бэрхшээлүүдийг даван гарахаар алхдаг учиртай, харин суусаар
л байгаа Христчин хүн бол “өвчтэй” болдог ” хэмээн Пап лам хэллээ.
Христчин хүний хоёр дахь онцлогийн талаар Пап лам
үргэлжлүүлэн: Христчин хүн бол “хурга” бөгөөд энэхүү онцлогийг өөртөө хадгалан,
санаж байх ёстой гэсэн юм. Тэнгэрбурхан биднийг “чонон дунд орсон хурганууд
адил” гадагш нь илгээдаг. Гэтэл зарим хурганууд тэдгээр чонуудын эсрэг хүчээ дайчлах
санал дэвшүүлэх боловч Давид Филистинтэй тулалдсан үеийг бид санах ёстой: “тэд
түүнийг Саулын бүхий л хуяг дуулгаар гоёхыг хүссэн боловч тэр хөдөлж чадахгүй, даруу
төлөв, өөрөөрөө байж чадахааргүй байлаа”, харин эцэст нь тэрээр чавхаа авч
байлдаанд ялсан юм. Зарим үед бидний дур хүсэл маань ийнхүү бодоход хүргэдэг :
“Хэцүү байна, эдгээр чонууд надаас ухаантай харин би тэднээс ухаантай байх
болно”. Гэхдээ энэ нөхцөл байдалд чи бол хурга бөгөөд Тэнгэрлэг Эзэн чамайг
хамгаалдаг, харин чамайг чоно болж байх хооронд Тэр чамайг аврах бус, харин ч чамайг
ганцааранг чинь орхих болно.
Христчин хүний үндсэн шинж чанарын гурав дахь онцлог бол
“Христчин хэв маяг” болсон баяр хөөртэй байдал хэмээн Пап лам Францис
үргэлжлүүлэн хэлсэн билээ. Христчин хүмүүс бол “Тэнгэрбурханыг мэддэг бөгөөд
Тэнгэрбурханыг авч ирдэг учраас баяр хөөртэй хүмүүс байдаг юм.” Баяр хөөр байхгүйгээр Христчин буюу хурга болон алхах боломжгүй хэмээн Пап лам
хэлжээ. Хэдийгээр бид эргэлзээтэй нөхцөл байдалд, бэрхшээлтэй тулгарч, өөрсдийн
алдаа дутагдал болон гэм нүгэлтэй нүүр тулгарсан хэдий ч “тэнд Христийн баяр
хөөр оршиж, биднийг үргэлж уучилж бас бидэнд тусалж байдаг”. “амьдралын
“хэмнэл” нь “удаан-гомдолтой” байгаа ийм Христчин хүмүүс
Тэнгэрлэг Эзэнд буюу Сүмд тусладаггүй бөгөөд энэ бол шавь нарын хэв маяг биш
хэмээн Пап лам хэлжээ.
Сирил ба Мэтодус хэмээх Христчин хоёр шавийн тэмдэглэлт
баярын өдрөөр бид Христчин хүний үндсэн мөн чанарыг эргэцүүлэн бодох ёстой. Пап
лам Францис эцэст нь Христчин хүн гэдэг бол хэзээ ч суусан хэвээрээ байдаггүй,
үргэлж хурга шиг алхаж бас баяр хөөртэйгөөр алхаж буй эрэгтэй эмэгтэй хүмүүс юм
хэмээн хэлсэн билээ. Европыг Ивээгч эдгээр Гэгээнтнүүдийн зуучлалаар дамжуулан
Тэнгэрлэг Эзэн бидэнд Христчин амьдралдаа баяр хөөртэй, хурга адил алхаж амьдрах
хишиг ивээлээ хайрлах болтугай.
No comments:
Post a Comment