Showing posts with label Уриалга. Show all posts
Showing posts with label Уриалга. Show all posts

2014/08/11

Пап лам Францисын уриалгаас

08/10/2014
Бүх гэр бүлд хандаж байна: та бүхэн залбирч байхдаа, Иракад өөрийн гэр орноос нь албадан гаргасан тэдгээр бүх хүмүүсийг санаарай.  # Энх Тайвны Төлөө Залбирцгаая.

08/10/2014
Иракаас гарч буй мэдээллүүд намайг зовоож байна. Тэнгэрлэг Эзэн минь та тэдгээр зовж шаналж буй хүмүүст хэрхэн эв нэгдэлтэй амьдрахыг зааж өгнө үү.   

08/10/2014
Иракад өөрийн гэр орноосоо хөөгдөгсөд биднээс хамаарч байна. Би та бүхнийг тэдний төлөө залбирхыг, боломжтой байгаа хүмүүс нь эд материалын тусламж дэмжлэг өгөхийг гуйж байна.   

08/09/2014
Хүчирхийлэл хүчирхийллээр дарагддаггүй. Тэнгэрлэг Эзэн минь, бидэнд энх тайвны бэлгийг илгээнэ үү. #Энх Тайвны Төлөө Залбирцгаая.  

08/09/2014

Би олон улсын нийгэмлэгт хандаж Ирак дахь хүчирхийллээс зовж шаналж буй бүх хүмүүсийг хамгаалж өгөхийг гуйж байна.  

2014/03/13

Пап лам Францисын өдөр тутмын уриалга

3.8нд
Хрисчин эхнэр нөхрийн төлөө дуудлага бол: хамтдаа байж, хэрхэн бие биенээ үргэлж хайрлахыг мэдэх явдал, ийм замаар өөрсдийн хайрыг өсгөн нэмэгдүүлдэг.  

3.7нд
Түүнтэй байж, түүнтэй алхаж, түүний шавь нартай байснаар бидний хамгийн гүн гүнзгий баяр хөөр маань Христээс ирдэг билээ.

3.6нд
Хавчлаганд нэрвэгдсэн хүмүүсийн төлөө залбирцгаая, тэгснээр тэд муу ёрын зүйлд хэрхэн сайн нөлөө үзүүлхийг мэдэх болтугай.

3.5нд
Наминчлалын улирал бол золиослол хийхэд сайн цаг болдог. Өөрсдийгөө  үгүйсэн, өдөр бүр ямар нэг зүйлээр бусдад туслацгаая.  

3.4нд
Бид амьдралдаа олон алдаа гаргадаг. Өөрсдийн алдаа дутагдлаа санаж уучлалт гуйж сурцгаая.

3.3нд
Хэрхэн сайн гэрлэж амьдрах вэ? Тэнгэрбурхантай нэгдсэнээр, бэрхшээл бүрийг даван туулах бидний хайр ба хүч чадлыг маань үргэлж шинэчилж өгдөг билээ.

3.1нд
Католик сургуулиудад зааж буй бүх хүмүүст талархлаа илэрхийлцгээе. Боловсрол олгоно гэдэг бол хайр энэрлийн үйлс юм; энэ нь яг л амьдрал өгөхтэй адилхан билээ.   

2.28нд
Эвхарист бол бидэнд зориулсан зайлшгүй хэрэгтэй зүйл юм: энэ бол биднийг өөрийн хишиг ивээлээр дүүргэхээр амьдралд маань орж ирэхийг  хүсэж буй Христ билээ.


2014/02/28

Пап лам Францисын өдөр тутмын уриалга








2.18нд
Бүгдээрэй хэрхэн залбирах, уучилж өршөөх, амар амгалангийн үрийг хэрхэн суулгах болоод хэрэгтэй үед хэрхэн ойр байхыг Христээс суралцацгаая.

2.20нд
Тэнгэрлэг Эзэн Есүс минь, Та өөрөө биднийг хайрладаг шиг биднийг хайрлах чадвартай болгож өгнө үү.

2.21нд
Христчин хүний хувьд бататгах ариун ёслол бол чухал байдаг;  энэ нь итгэл бишрэлээ хамгаалах болон Айлдлыг зоригтойгоор түгээх хүч чадал хайрладаг юм.

2.24нд
Бидний Эмэгтэй үргэлж бидэнтэй ойр байдаг, ялангуяа энэ бүх асуудалтай амьдралын ачааллыг биднийг мэдрэх үед маань.

2.25нд
Баптизм хүлээн авсан бид бүхэн сайн мэдээ түгээгч шавь нар юм. Бид дэлхий дээр амьд Айлдал болохоор дуудагдсан билээ.

2.27нд

Гэр бүлийн хувьд тусламж хэрэгтэй нэгнээ асран халамжлах нь ердийн хэрэг юм. Сул дорой байдлаас бүү ай!    

2014/02/18

Пап лам Францисын өдөр тутмын уриалгаас

2014/02/11
Би бүх өвчтэй болоод зовж шаналж байгаа хүмүүстэй мэндчилж байна. Цовдлогдсон Христ та бүхэнтэй хамт байна; түүнээс салалгүй үргэлж түүнийг барьж байгтун.

2014/02/13
Шашны сургуульд сурч буй оюутнуудын төлөө залбирцгаая. Тэд Тэнгэрлэг Эзэний дуу хоолойг сонсож, баяр хөөртэйгөөр түүнийг дагах болтугай.

2014/02/14
Эрхэм хүндэт залуучууд аа, гэрлэлтээс бүү айхтун. Итгэл найдвар болон итгэл төгс гэрлэлт нь чамд аз жаргалыг авч ирэх болно.

2014/02/15
Африк тивийн амар тайвны төлөө, ялангуяа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс ба Суданы өмнөд хэсгийн төлөө залбирцгаая.                                                                              Амар тайвны төлөө залбирч байна.

2014/02/17

Бүх өвчтэй байгаа хүмүүс, ялангуяа хамгийн муугаар зовж шаналж байх үедээ итгэл найдвараа бүү алдаасай. Христ дэргэд чинь байна.

2014/02/05

Пап лам Францисын өдөр тутмын уриалга

2014/02/04
Эрхэм хүндэт залуусаа, Есүс бидэнд арвин баялаг амьдралыг өгсөн билээ. Хэрэв бид түүнтэй ойр байвал бидний зүрх сэтгэл маань баяр хөөртэй болж нүүрэндээ инээмсэглэлтэй байх болно.
2014/02/03
Бид итгэж болох найз нөхөдтэй байна гэдэг их чухал. Гэвч биднийг хэзээ ч доош нь татдаггүй Тэнгэрлэг Эзэнд итгэх явдал нэн чухал билээ.
2014/02/02
Тэнгэрбурханд зориулсан амьдрал / Сахил хүртсэн Амьдрал/-н Дэлхийн Өдөр бол бид Есүсийг өөрсдийн амьдралынхаа төвд дахин нээхэд цагаа олсон үйл явдал болдог юм.        
2014/02/01
Заримдаа бид өөрсдийн гэм нүглийн хүнд ачаанаас болж сэтгэл гонсойсон байдаг. Энэ бүхнээс болж бид урам хугарахгүй байгаасай. Христ энэхүү дарамтыг арилгаж бидэнд амар тайвныг өгөхийн тулд ирсэн билээ.  
2014/01/31

Хэн ч өөрөө өөрийгөө авардаггүй. Хамт олон бол нэн чухал юм.