Хрисчин эхнэр
нөхрийн төлөө дуудлага бол: хамтдаа байж, хэрхэн бие биенээ үргэлж хайрлахыг
мэдэх явдал, ийм замаар өөрсдийн хайрыг өсгөн нэмэгдүүлдэг.
3.7нд
Түүнтэй байж,
түүнтэй алхаж, түүний шавь нартай байснаар бидний хамгийн гүн гүнзгий баяр хөөр
маань Христээс ирдэг билээ.
3.6нд
Хавчлаганд нэрвэгдсэн
хүмүүсийн төлөө залбирцгаая, тэгснээр тэд муу ёрын зүйлд хэрхэн сайн нөлөө үзүүлхийг
мэдэх болтугай.
3.5нд
Наминчлалын улирал бол золиослол хийхэд сайн цаг болдог. Өөрсдийгөө
үгүйсэн, өдөр бүр ямар нэг зүйлээр бусдад
туслацгаая.
3.4нд
Бид амьдралдаа
олон алдаа гаргадаг. Өөрсдийн алдаа дутагдлаа санаж уучлалт гуйж сурцгаая.
3.3нд
Хэрхэн сайн гэрлэж амьдрах вэ? Тэнгэрбурхантай нэгдсэнээр, бэрхшээл бүрийг
даван туулах бидний хайр ба
хүч чадлыг маань үргэлж шинэчилж өгдөг билээ.
3.1нд
Католик сургуулиудад зааж буй бүх хүмүүст талархлаа
илэрхийлцгээе. Боловсрол олгоно гэдэг бол хайр энэрлийн үйлс юм; энэ нь яг л амьдрал
өгөхтэй адилхан билээ.
2.28нд
Эвхарист бол бидэнд зориулсан зайлшгүй хэрэгтэй зүйл юм: энэ
бол биднийг өөрийн хишиг ивээлээр дүүргэхээр амьдралд маань орж ирэхийг хүсэж буй Христ билээ.
No comments:
Post a Comment