2012/05/29

Ариун Сүнсний буун ирсэн баярын өдөр

       Ариун Сүнс буун ирсэн баярын өдөр бол сүмийн баяр, бүх итгэгчдийн хувьд төрсөн өдрийн баяр юм. Энэ баярын Мисанд манай Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж итгэгчдэд баярын мэнд хүргэн, бататгах ёслол /тосон баталгаа/-г хүртээсэн билээ. Хоёр жилд нэг удаа хүртдэг бататгах ёслолд 20 хүн хүлээн авсан юм. Энэ ёслолын хамгийн бяцхан итгэгч бол Польшоос ирэн Монголд мишинерийн ажлаар амьдарч буй Раф ба Гошагийн том хүү Избешик байлаа. Избешик бол монголд төрж өссөн бөгөөд одоо 8 настай билээ. Мөн энэ өдөр манай итгэгчид Католик шашны 20 жилийн ойн баярт зориулан яармаг худалдаа зохион байгуулж явуулсан юм. Энэ үйл ажиллагаанд манай залуучууд,  Солонгос ахан дүүс маань их идэвхитэй оролцож сүмдээ их хувь нэмэр оруулсанд баярлаж байна. Мөн манай шашин дэлгэрүүлэгч / миссионерүүд/ оролцон хамтдаа баяраа хуваалцсан та бүхэндээ талархлаа илэрхийлж  байна. 20 жилийн ойн үйл ажиллагаанд зориулсан энэ яармаг худалдаанд ирж олон зүйл худалдан авч бас кимбаб, чабчэ, кимчи болон хачиртай талх кекс зэргээс худалдан авч амтархан идсэн бүх итгэгчиддээ баярлаж байна.  Энэхүү 05.27 ны Эзэний өдөр манай Гэгээн Мариа Сүмийн итгэгч гэр бүлийн хувьд бас нэг баяр болсон юм. Энэ нь Эзэний өдөрт зориулсан амралтын өрөө нээгдсэн явдал байлаа. Ялангуяа бага насны хүүхэдтэй гэр бүл хүүхдээ амраах, хооллох, саатуулах гээд тэднийг Мисандаа илүү тухтай оролцоход нь манай итгэгч Отгонгэрэл Болороо хоёр тусладаг юм. Энэ амралтын өрөөг нээсэн явдал итгэгчдийн талархлыг ихээхэн хүлээж байлаа.
         Ийнхүү Ариун Сүнсний буун ирсэн баярын өдөр хүүхэд багачууд, гэр бүл, мишионерүүд гээд хүн бүхний баярын өдөр боллоо.              

2012/05/23

2012 оны 05-р сарын 20 Эзэний Тэнгэрт Залрах ням гарагийн баярын номлол

1-р уншлага: Үйлс1:1-11   Дуулал 47
2-р уншлага: Еф 4:1-13    Айлдал Марк 16:15-20


Nomlol_2012_05_20.mp3 Listen on Posterous

Энхээ Санжаагийн видео захиа


Ариун дуудлагын ням гарагийн /2012.04.29/ баярын өдөрт зориулан Солонгост санваартны сургуульд сурч байгаа Энхээ Иосеф болон Санжаа Петр нарын мэндчилгээг хүлээн авч үзнэ үү.

“Итгэлийн Их Дэлгүүр” –ийн Библийн хичээл


Нийт итгэгч та бүхэндээ Есүс Христийн тэнгэрт заларсан баярын өдрийн мэнд хүргэе!
Долоо хоног бүрийн Эзэний өдөр буюу ням гаригт 11 цагийн Мисаны дараа Библийн болон Залбиралын “Их дэлгүүр”ажилладаг билээ. Өнөөдөр 2012.05.20ны өдөр Библийн хичээлээр фадер Даниел бидэнд Мосегийн тухай заасан юм.   
1.    Мосе гэж хэн бэ?
Мосе бол Есүс Христ энэ дэлхийд ирэхээс 1500 гаруй жилийн өмнө амьдарч байсан. Тэр Египтэд төрж өссөн Израйль хүн юм.

2.    Түүний анхны дуудлага
Мосег хонио хариулж явах үед модноос гал асаж байсан хэдий ч мод шатахгүй байсныг харан гайхан очтол түүнийг нэрээр нь дуудан: Ариун газар тул гутлаа тайл хэмээн Тэнгэрбурхан түүнтэй ярьсан. Тэнгэрбурхан түүнийг явж Египтээс миний ард түмэн болох Израйльчуудыг чөлөөл хэмээн хэлсэн ч Мосе надад хүмүүс итгэж, үгийг минь сонсохгүй хэмээн хэлсэн. Тэнгэрбурхан түүнд: Бүү ай, би чамтай хамт байх болно хэмээн амлаад Мосед  2 тэмдгийг харуулсан нь:

2012/05/16

2012 оны 5-р сарын 13-нд Христийн Амилалтын 6 дахь Ням Гарагийн Номлол

2012 оны 5-р сарын 13-нд Христийн Амилалтын 6 дахь Ням Гараг

1-р уншлага: Үйлс 10: 25-26.34-35.44-48; Дуулал 98
2-р уншлага: 1Иохан 4: 7-10; Айлдал Иохан 15: 9-17



Nomlol_2012_05_13.mp3 Сонсох


Залбирлын аян


Өнөөдөр 05.12нд бид “Тереза Эх” халамжийн төвөөс “Гэгээн  Антон”-ийн нэрэмжит халамжийн төв хүртэл “Залбиралын аян”-д явган алхсан билээ. Өглөө 8 цагаас  “Тереза Эх” халамжийн төв дээр Магтаал талархлын мөргөлөөр эхэлсэн.  Гадаа маш хүйтэн байгаа ч гэсэн одоогийн байдлаар маш их хүн ирсэн байна. Фадер Хо, фадер Эрнесто 2 Магтаал талархлын мөргөлийг удирдсан юм. Фадэр Эрнесто эхлэлийн залбирлаар Тэнгэрбурханаас ивээлийг гуйн залбирсан.
Фадер Эрнесто номлолдоо:
“Дээр үед хүмүүс гэгээн хүний нас барсан газар очдог байсан. Яагаад гэвэл тэнд очих юм бол өөрсдөө ч гэсэн ариун болно гэж боддог байсан үүнтэй адил бид ч гэсэн өнөөдөр явж байна” гэж тайлбарласан.
Мөргөл дуусахаас өмнө фадер Франциско Хо:

2012/05/09

Монгол дахь Католик шашны байгууллагын 20 жилийн ойн спорт тэмцээн

Манай Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярыг угтсан томоохон үйл ажиллагааны нэг болох байгууллагуудын хоорон дахь спортын тэмцээн боллоо. Тэмцээн 2012 оны 05.04 – 05.06 хооронд “Дон Боско” ТМС төвийн спорт зааланд сагс, волейбол, ширээний теннис, шатар ба даам гэсэн төрлөөр явагдсан ба 14 эмэгтэй, 9 эрэгтэй баг бүхий нийт 200 гаруй ажилчид оролцсон томоохон үйл ажиллагаа болсон юм. Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла тэмцээнийг нээж: “Бид бүхэн нэгэн том гэр бүл бөгөөд хамтдаа энэ баяр хөөрөө хуваалцахаар энд цугласан билээ. Энэ тэмцээнд хэн ялах вэ гэдгээс илүү, энэ гэр бүлийн гишүүний хувьд оролцож байгаа гэдэг нь хамгаас чухал юм.” хэмээн хэлээд өөрийн биеэр тэмцээнд оролцсон юм. Жил ирэх тутам оролцогчдын авьяас чадвар өсөн нэмэгдэж, байгууллагууд улам бүр идэвхитэй оролцож байна. Мөн мишэнерүүд /шашин дэлгэрүүлэгч/ хэдий цаг зав бага ч гэсэн ажилчдаа дэмжиж, хамт тэмцээнд оролцож, бас өөрсдөө хэр их спортлог болох нь харагдав. Манай Католик Байгууллагууд чөлөөт цагаараа эрүүл амьдралын үндэс болсон спортоор тогтмол хичээллэдэг болсон нь харагдаж байлаа.

2012/05/08

Христийн Амилалтын 5дахь Ням гараг номлол

2012 оны 5-р сарын 6-нд Христийн Амилалтын 5дахь Ням Гараг
1-р уншлага: Үйлс 9:26 - 31; Дуулал 22
2-р уншлага: 1 Иохан 3:18 - 24; Айлдал: Иохан 15:1 - 8

Nomlol_2012_05_06.mp3 СОНСОХ

2012/05/03

Христийн Амилалтын 4дэх Ням гараг номлол

2012 оны 4-р сарын 29-нд: Христийн Амилалтын 4дэх ням гараг
1-р уншлага: Үйлс 4:8 - 12; Дуулал 118
2-р уншлага: 1Иохан 3:1 - 2; Айлдал: Иохан 10:11 - 18

2012_04_29_nomlol.mp3 Сонсох

Гэгээн Эх Мариа сүмийн Их бясалгал


Сар бүрийн сүүлийн бүтэн сайнд Мисаны дараа “Их баясалгал” -ын ёслол явагддаг билээ. Их Бясалгалын өдөр бол итгэгчид бидний хувьд өөрсдийн нэг сарын итгэлийн амьдралаа тунгаан бясалгаж, Тэнгэрбурханы хайр ивээлийг хүлээн авах боломжтой болдог их чухал өдөр билээ.
2012 оны 4 сарын 29-ны “Их бясалгал” нь Ариун дуудлагын өдөртэй давхацсанаар их онцлогтой байлаа. Энэ удаа фадер Франциско Хо “Магтаал талархлын Миса” гэсэн сэдвээр явуулж Мисаны үнэ цэнийн талаар тунгаан бодож, бясалгасан юм. Фадер Франциско Хо ярихдаа:
Хүн бүрийн дотоодод залбирах хүсэл байдаг ба Тэнгэрбурханы ивээл, хамгаалалтанд байхын тулд гуйн залбирдаг билээ. Хэдийгээр зарим хүмүүс зөвхөн гуйх зүйлийн төлөө залбирахаар сүмд ирдэг боловч Миса бол үүнээс ялгаатай юм.
Тэнгэрбурхан аль хэдийн бидэнд хайр ивээлээ өгсөн тул бид бүхэн бат илгэлтэйгээр Тэнгэрбурханы хайр ивээлийг хүлээн авснаа баттайгаар магтан талархах нь Мисаны хамгийн гол нь юм. Илчлэл 4 номонд гардагтай нэгэн адил Миса/мөргөл/ эхэлснээр фадер сүмийн голоор орж ирэхэд бид бүхэн Тэнгэрбурханы хаанчлалын хаалгаар Түүний найранд Түүний 12 шавь нар, 12 үндэстний хаадын/дэлхийн бүх үндэстэн/  хамт орсон хэмээн ойлгож болно.
Мөн библийн ишлэлийг Мисаны ёслолтой хэрхэн холбогдсон болохыг тайлбарлан өгч тунгаан бясалгаж Мисаны үнэ цэнийг ойлгоход илүү тус нэмэр болсон юм.    
Бид Тэнгэрбурхан аврагч,