2012/05/09

Монгол дахь Католик шашны байгууллагын 20 жилийн ойн спорт тэмцээн

Манай Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярыг угтсан томоохон үйл ажиллагааны нэг болох байгууллагуудын хоорон дахь спортын тэмцээн боллоо. Тэмцээн 2012 оны 05.04 – 05.06 хооронд “Дон Боско” ТМС төвийн спорт зааланд сагс, волейбол, ширээний теннис, шатар ба даам гэсэн төрлөөр явагдсан ба 14 эмэгтэй, 9 эрэгтэй баг бүхий нийт 200 гаруй ажилчид оролцсон томоохон үйл ажиллагаа болсон юм. Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла тэмцээнийг нээж: “Бид бүхэн нэгэн том гэр бүл бөгөөд хамтдаа энэ баяр хөөрөө хуваалцахаар энд цугласан билээ. Энэ тэмцээнд хэн ялах вэ гэдгээс илүү, энэ гэр бүлийн гишүүний хувьд оролцож байгаа гэдэг нь хамгаас чухал юм.” хэмээн хэлээд өөрийн биеэр тэмцээнд оролцсон юм. Жил ирэх тутам оролцогчдын авьяас чадвар өсөн нэмэгдэж, байгууллагууд улам бүр идэвхитэй оролцож байна. Мөн мишэнерүүд /шашин дэлгэрүүлэгч/ хэдий цаг зав бага ч гэсэн ажилчдаа дэмжиж, хамт тэмцээнд оролцож, бас өөрсдөө хэр их спортлог болох нь харагдав. Манай Католик Байгууллагууд чөлөөт цагаараа эрүүл амьдралын үндэс болсон спортоор тогтмол хичээллэдэг болсон нь харагдаж байлаа.

No comments:

Post a Comment