Showing posts with label Хайрын сургууль. Show all posts
Showing posts with label Хайрын сургууль. Show all posts

2017/06/04

Пэнтикостын баярын өдөр

Пэнтикостын баярын өдөр бид бүхэн Тэнгэрбурханы Хүү Христийн амласан Ариун Сүнс буун ирсэн их баярын өдрийг ёслон тэмдэглэдэг. Аврагчийнхаа үхэл ба амилалтыг харсан дагалдагч нар хамтдаа цуглан залбирах үедээ хүлээн авсан Христийн бидэнд илгээсэн Туслагч нь дагалдагчдад үйлдсэний адил бид бүхэнд итгэл бишрэлийн гэрэл сайн мэдээний тунхаглалын хүчийг өгдөг гэдэгт бид итгэн найддаг. 

Сүмийн үүсэн бий болох суурийг тавьсан энэ өдөр сүсэгтэн ахан дүү нар маань ариун Угаал үндсэн ёслолыг хүлээн авч Тэнгэрбурханы хүүхэд болж, Гэгээн Эх Мариа сүмийн гишүүд нэмэгдлээ. 


Католик Шашны сургаал хийгээд Тэнгэрбуханы Үгийг хүлээн авсан эдгээр залуучуудын итгэлийн амьдралд Тэнгэрбурханы Ариун Сүнс үргэлж хамт байн ивээл хайраа дүүргэн өгөхийг хүсье. 


2015/12/22

Үйлчлэл, Уучлал, Талархал, Гэмшил

Ирэлтийн цаг улирлаар Хайрын сургуулийн хүүхдүүд маань "Үйлчлэл, Уучлал, Талархал, Гэмшил" хэмээх дөрвөн долоо хоногийг тэмдэглэн өнгөрөөлөө. 
Эхний долоо хоног болох "Үйлчлэл"-ийн долоо хоногоор бид сайн үйлсийг хийн өргөл болгон өргөсөн бол хоёр дахь "Уучлал" долоо хоногт уучлахад бэрх хэн нэгнийг уучлан, гурав дахь "Талархал" долоо хоногт бусдад баярлан талархсанаа илэрхийлсэн юм. Харин сүүлийн долоо хоногт хамгийн чухал сэтгэлийн бэлтгэл болох гэмшилд өөрсдийгөө дуудан, сайн хүүхэд болно гэсэн амлалтыг Тэнгэрбурхандаа өргөцгөөсөн юм. Дөрвөн долоо хоногт цаг улирал ч хэмээгддэг энэ Ирэлтийн цаг улиралд Хайрын сургуулийн хүүхдүүд дээрх дөрвөн сэдвийн дор хамтран Бяцхан Аврагчаа хүлээн авахад бэлдсэн билээ. 












2012/08/25

Хайрын сургуулийн бэлтгэл ажил



 Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн “Хайрын Сургууль”-н багш нар 2012 оноос 2013 оны хичээлийн жилээ угтан 8 сарын 23нд семинар зохион явуулсан юм. “Хайрын Сургууль” явагдаж эхлээд 10 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд маш олон багш нар өөрсдийн итгэлийн амьдралаа хөгжүүлэн Тэнгэрбурханы сайн мэдээг түгээхэд гүүр болохын төлөө хичээж ирсэн билээ. Мөн фр.Хо ерөнхийд нь багш нарыг хариуцан ажиллахаас гадна бас хичээл заадаг юм. Семинарын үеэр багш нар хамтдаа залбиран, өнгөрсөн хичээлийн жилийн “Хайрын Сургууль”-н талаар дүгнэлт гаргахаас гадна шинэ санаа гарган, өөрсдийн хичээлээ улам боловсронгуй болгон, төлөвлөгөө зохиож, бэлтгэл ажлын талаар нарийн ярилцсан юм. Хэдийгээр нэг өдрийн дотор хэтэрхий их зүйлийг ярилцан амжуулсан ч багш нар маань баяр хөөр, урам зориг дүүрэн “Хайрын Сургууль”-н хичээлийн 9 сарын 1ний шинэ өдрийг догдлон хүлээж байлаа.