Showing posts with label Шинэ мэдээ. Show all posts
Showing posts with label Шинэ мэдээ. Show all posts

2017/05/31

Мариа Эхийн шөнө

Гэгээн Эх Мариагийн сарын хамгийн сүүлийн өдөр. Мариагийн шөнө. Энэ үдэш бид Тэнгэрбурханы Эх Мариа Елизабетийн гэрт очсон айлчлалыг тунгаан Магнификат буюу Магтагтун хэмээх Мариагийн дууг сонсдог. 

Сүмийн бүхий л бүлгэм цуглан Гэгээн Эхийн хамт сарнайн эрихний залбирал үйлдэн, сүсэгтэн ахан дүүсийнхээ Мариа Эхэд зориулан бэлдсэн урлагийн үзүүлбэрүүдийг үзэн сонирхлоо.






2016/12/06

Нисэх, яармагт өдөр өнжүүлэх нээгдлээ


Сургуулийн насны хүүхдүүдийн ирээдүйн төлөө тэдний хичээл хийх орчинг бүрдүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 6 болон 16-р хороонд өдөр өнжүүлэх хичээлийн танхимыг нээн адислалаа.


Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээл хийх таатай орчинг бүрдүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд нь туслах зорилготой энэхүү хичээлийн байр нь  10:00-16:30 гэсэн цагийн хуваарьтайгаар ажиллаж эхэлсэн байна. 

Багш болон харилцан бие биенээ хүндэтгэх ганцхан дүрэм бүхий энэ танхим нь хүүхдүүдийн боловсролд багахан боловч тус болохын тулд гэрийн даалгавар хийхэд нь туслах ба цаашдаа хүүхдийн идэвхи болон сурах байдлыг харгалзан англи болон солонгос хэлний сургалт явуулах төлөвлөгөөтэй байгаа юм. 


Сүсэгтэн ахан дүүс та бүхэн энэхүү үйл ажиллагааг дэмжин сайн дурын үйлчлэл хийхийг хүсвэл сүмийн нийгмийн ажилтантай холбоо барина уу. 


Өдөр өнжүүлэх хаяг:
  1. ХУД Нисэх 16-р хороо Тайнийн 1-24
  2. ХУД Яармаг 6-р хороо Нүхт29 ХБЗ 3-1
Холбоо барих: 9993-4992 /Н.Отгонгэрэл Нийгмийн ажилтан/


2014/04/30

XXIII Иохан болон II Иохан Паул нар “Гэгээнтнүүдийн Ном”-нд бүртгэгдлээ


Ватикан хотод 2014.04.27ны – энэ өглөө Гэгээн Петрийн талбайд “хоёр гэгээнтэн Пап лам ХХIII Иохан ба II Иохан Паул-ыг гэгээнтэн болохыг батлах ёслолд зориулан хагас сая хүн оролцжээ. Өглөөний 5 цагт энэхүү үйл ажиллагааг нээснээс хойш, бүх дэлхийн сүсэгтэн олон тайлбай болон эргэн тойронд битүү дүүрсэн байжээ. Польш мөргөлчид хамгийн томоохон бүлгүүдийн нэг болон цугласан байв. Үйл ажиллагаанд зуу гаруй орны төлөөлөгч нар оролцон, хорь гаруй Улсын Тэргүүлэгчид болон дэлхийн улс төр, урлаг соёлын ертөнцийн олон дүр зураг болсон Спани улсын Хаан Кинг Жуан Карлос ба Хатан хаан Софиа, Белги улсын Хаан II Алберт ба Хатан хаан Паола, Лихтенштейний Ханхүү II Ханс Адам, Луксенбургийн Гранд Дюк Хэнри, Польш улсын ерөнхийлөгч асан Леч Валеса, Аргентиний ерөнхийлөгч Жулиан Домингуэз ба Европын Холбооны ерөнхийлөгч Хэрман Ван Ромпуи, бас Европын Хорооны ерөнхийлөгч Жоуз Мануел Барросо нар багтжээ.
Ариун Эцэг айлдлаас номлохдоо Гэгээн XXIII Иоханыг “Ариун Сүнсэн дэх нээлттэй Пап лам” хэмээн тодорхойлоод, II Иохан Паулын хүссэнчлэн “Гэр бүлийн Пап лам” хэмээн Эзэний өдрийн зүрх нь болсон Христийн Амилалтын Ариун долоо хоногийн төгсгөлд, амилсан Есүсийн шархны гайхамшигтай, Тэнгэрлэг Ивээлд зориулан,  II Иохан Паулыг санан дууджээ.
Пап лам Францис номлолдоо: XXIII Иохан ба II Иохан Паул нар, түүний урагдсан гар ба жадлагдсан хэсэгт хүрэхдээ Есүсийн шархыг хараад айгаагүй хэмээн Пап лам Францис тайлбарлажээ. “Тэд Христийн бие махбодоос ичээгүй, тэд түүнээс болон түүний загалмайгаас болж гутаан доромжлуулаагүй; тэд өөрсдийн ах дүүгийн бие махбодыг шийтгээгүй, учир нь зовж шаналж байгаа болон доромжлуулж буй хүн бүрийн доторх Есүсийг харсан билээ. Эд нар бол Ариун Сүнсний эрч хүчээр дүүрсэн, эр зоригтой эрс байсан бөгөөд тэд Тэнгэрбурханы сайн сайхан болоод, ивээл хишгийг газар дэлхийн ба Шашны өмнө гэрчлэн харуулсан юм.”

2013/03/20

“Habemus Papam” = “Бид нар шинэ Паптай боллоо”


Эзэний доторх хайрт ахан дүүс нар минь

Хамба лам Жорж Марио Бэрголиогийн Пап ламаар сонгогдсон явдал нь 16-р Бенедиктийн чөлөөндөө гарах болсон тухай гэнэтийн гайхшруулсан мэдээний талаархи яриаг болон түүний үйл хэргийг чухам хэн залгамжлах талаарх бодол таамаглалуудыг намдаалаа. 

Ариун Эцэг урт наслах болтугай!
Ядуусыг болон нийгмээс тусгаарлагдагсдыг хамгаалагч хэмээн тунхаглагдсан Шашны сайн удирдагчийг өгсөн Тэнгэрбурхандаа дэлхийн бүх католик сүсэгтнүүд бид нэгэн дуу хоолойгоор  талархцгаая. Пап лам Францис нь өвөг дээдсийнхээ замналаар амьдралаа удирдахыг хичээдэг нэгэн болох нь харагддаг бөгөөд өөрийнхөө папын нэрээр Гэгээн Ассисигийн  Францисын нэрийг сонгосон юм.
Шинэ Папынхаа төлөө биднийг удирдах мэргэн ухаан, зориг тэвчээр, шийдэмгий байдал ба үнэнч сэтгэлийг ерөөж Тэнгэрбурхандаа залбирцгаая. Түүний эгэл даруу байдал болон пасторал мэргэн ухаан нь бидэнд үлгэр дууриал болох болтугай.

Гэгээн Эх маань биднийг хамгаалж Тэнгэрбурханы төлөөх бидний хайр хүн бүрт Түүний бялхам ивээлийг шагнах болтугай. Би та бүхэндээ утга учиртай, ашиг тусаар дүүрэн Ариун долоо хоног ба Амилалтын баярыг хүсэн ерөөе!.

Хамба лам Вэнсэслао Падилла ССМ
Апостолик Тэргүүн/ Бишоп



2012/10/12

“Гэгээн Мариа Эх” сүмийн итэгчдийн сүлжээ

Анх манай "Гэгээн Эх Мариа" сүмийн зөвлөлийн хурлаас гэр бүлийг дэмжих үүднээс сүлжээ зохион байгуулах санаа гарсан бол одоо итгэгчдээ сүлжээнд оруулан үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон билээ.
Итгэгчид маань энэхүү сүлжээнд орсноор богино хугацаанд өөр хоорондоо мэдээллээ  хуваалцах боломжтой болж, өөрийн баяр хөөр болон зовлон бэрхшээлээ бусадтайгаа хуваалцахыг хүссэн үед бусад ахан дүүс маань хамт байж залбирч өгөх болно.                                                                          
Энэхүү сүлжээ маань  хоёр фадер, 5 зуутын үйлчлэгч, 27 аравтын үйлчлэгч нараас бүрдэж байгаа бөгөөд гол төлөв итгэгчдийг амьдардаг чиглэлээр нь бүлэглэсэн байгаа. Зуунмодны зуутын үйлчлэгч нь дөрвөн аравтын үйлчлэгчид, нисэх бүлгэмийн зуутын үйлчлэгч нь гурван аравтын үйлчдэгчид, яармаг бүлгэмийн үйлчлэгч нь зургаан аравтын үйлчлэгчид, комбинат бүлгэмийн хоёр үйлчлэгч нь тус тус долоон аравтын үйлчлэгчид үйлчлэх буюу хоёр фадераас авсан мэдээг дамжуулж өгөх үүрэгтэй юм. Харин аравтын үйлчлэгч нар нь өөрийн бүлэгт хуваагдсан итгэгчдэд үйлчлэх болно.