2014/04/30

XXIII Иохан болон II Иохан Паул нар “Гэгээнтнүүдийн Ном”-нд бүртгэгдлээ


Ватикан хотод 2014.04.27ны – энэ өглөө Гэгээн Петрийн талбайд “хоёр гэгээнтэн Пап лам ХХIII Иохан ба II Иохан Паул-ыг гэгээнтэн болохыг батлах ёслолд зориулан хагас сая хүн оролцжээ. Өглөөний 5 цагт энэхүү үйл ажиллагааг нээснээс хойш, бүх дэлхийн сүсэгтэн олон тайлбай болон эргэн тойронд битүү дүүрсэн байжээ. Польш мөргөлчид хамгийн томоохон бүлгүүдийн нэг болон цугласан байв. Үйл ажиллагаанд зуу гаруй орны төлөөлөгч нар оролцон, хорь гаруй Улсын Тэргүүлэгчид болон дэлхийн улс төр, урлаг соёлын ертөнцийн олон дүр зураг болсон Спани улсын Хаан Кинг Жуан Карлос ба Хатан хаан Софиа, Белги улсын Хаан II Алберт ба Хатан хаан Паола, Лихтенштейний Ханхүү II Ханс Адам, Луксенбургийн Гранд Дюк Хэнри, Польш улсын ерөнхийлөгч асан Леч Валеса, Аргентиний ерөнхийлөгч Жулиан Домингуэз ба Европын Холбооны ерөнхийлөгч Хэрман Ван Ромпуи, бас Европын Хорооны ерөнхийлөгч Жоуз Мануел Барросо нар багтжээ.
Ариун Эцэг айлдлаас номлохдоо Гэгээн XXIII Иоханыг “Ариун Сүнсэн дэх нээлттэй Пап лам” хэмээн тодорхойлоод, II Иохан Паулын хүссэнчлэн “Гэр бүлийн Пап лам” хэмээн Эзэний өдрийн зүрх нь болсон Христийн Амилалтын Ариун долоо хоногийн төгсгөлд, амилсан Есүсийн шархны гайхамшигтай, Тэнгэрлэг Ивээлд зориулан,  II Иохан Паулыг санан дууджээ.
Пап лам Францис номлолдоо: XXIII Иохан ба II Иохан Паул нар, түүний урагдсан гар ба жадлагдсан хэсэгт хүрэхдээ Есүсийн шархыг хараад айгаагүй хэмээн Пап лам Францис тайлбарлажээ. “Тэд Христийн бие махбодоос ичээгүй, тэд түүнээс болон түүний загалмайгаас болж гутаан доромжлуулаагүй; тэд өөрсдийн ах дүүгийн бие махбодыг шийтгээгүй, учир нь зовж шаналж байгаа болон доромжлуулж буй хүн бүрийн доторх Есүсийг харсан билээ. Эд нар бол Ариун Сүнсний эрч хүчээр дүүрсэн, эр зоригтой эрс байсан бөгөөд тэд Тэнгэрбурханы сайн сайхан болоод, ивээл хишгийг газар дэлхийн ба Шашны өмнө гэрчлэн харуулсан юм.”


“Тэд бол хорьдугаар зууны санваартнууд, хамба лам ба пап лам байлаа. Хэдийгээр тэд тухайн эрин зууны хүнд үйл хэргийн дунд амьдарч байсан ч энэ бүхэнд тэд нар цөхрөөгүй билээ. Тэдний хувьд  Есүс Христ, Хүмүүний аврагч ба түүхийн Тэнгэрлэг Эзэн болох Тэнгэрбурханд итгэх бишрэл нь илүү хүчирхэг байсан; эдгээр таван шархаар үзүүлж буй Тэнгэрбурханы ивээл илүү хүчирхэг байв;  мөн бидний Эх Мариатай ойр дотно байдал нь илүү хүчирхэг байлаа.
Энэ нь Хоёрдугаар Ватиканы Зөвлөлөөс бас бидэнд өгсөн дүр төрх юм. XXIII Иохан ба II Иохан Паул нар зуун зууны турш Сүмд өгөгдсөн гэгээнтнүүдийн эдгээр шинж чанар бүхий цэвэр төрхийг хадгалсан, Шашныг сэргээн шинэчлэгч Ариун Сүнстэй хамтран ажилладаг байлаа. Энэ бол Шашныг чиглүүлж, хөгжүүлж байдаг гэгээнтнүүд гэдгийг бүү мартаарай. Зөвлөлийн хуралдаанд XXIII Иохан Ариун Сүнсэнд бүрэн нээлттэй болохоо харуулсан билээ. Тэрээр өөрийгөө Шашны төлөө номлогч, үйлчлэгч – удирдагчдад зориулан хөтлөсөн билээ. Энэ бол түүний Шашин дахь агуу үйлчилгээ байсан; тэр бол Ариун Сүнсэн дэх хамгийн нээлттэй пап лам байв.  
Тэнгэрбурханы Хүмүүст үйлчилснээр II Иохан Паул нь гэр бүлийн пап лам байсан. Тэрээр нэгэн удаа өөрийгөө гэр бүлийн пап лам болон дуурсагдахыг хүсэж буйгаа хэлж байлаа. Ялангуяа бид сүмийн гэр бүлийн зөвлөлд чиглэн, гэр бүлүүдтэйгээ хамт аян замд гарч буй үйл явцтай зэрэгцүүлэн, би үүнийг онцолж байгаадаа баяртай байна. Тэрээр өөрийн оршин буй Тэнгэрбурханы орноос аялалд маань биднийг хөтлөн, дэмжиж туслах нь гарцаагүй билээ. Ариун Эцэг дүгнэн хэлэхдээ: “эдгээр шинэ гэгээнтнүүд ба Тэнгэрбурханы хүмүүсийн хоньчид маань Шашныг хамгаалах болтугай, тэгснээр Сүмийн Зөвлөлийг чиглэсэн энэ хоёр - жилийн аялалын явцад, сүм гэр бүлд үйлчлэх шашны хариуцлагатай ажил үйлээрээ Ариун Сүнсэнд нээлттэй байх болно. Тэд хоёул Христийн шархаас болж доромжлуулахгүй байх, үргэлж найдаж үргэлж уучилдаг энэхүү үргэлж хайрладаг тэнгэрлэг ивээлийн нууцад илүү гүн гүнзгий нэвтрэн орохыг  бидэнд заах болтугай”.

No comments:

Post a Comment