2014 -04-11 Ватикан Радио
Пап лам Францис Баасан гаригт “Үр хөндөлтийн эсрэг
Хөдөлгөөн”-тэй хамтарсан уулзалтын үеэр нэмж хэлэхдээ иргэн бүрийн эрх бол ямар
ч нөхцөл байдлаас хамаарахгүй, сайн үр дүн, бас эдийн засаг, ямар ч үзэл
сурталгүй амьдрал дахь “анхны болоод хамгийн үндсэн эрх” бөгөөд хүмүүний
амьдрал бол ариун бөгөөд халдашгүй юм хэмээн давтан хэлжээ. Ариун Эцэг
хэлэхдээ орчин үеийн хамгийн эрсдэлтэй зүйл бол эдийн засаг ба ёс суртахуун
хоорондоо салсан явдал, үүнээс болж зах зээлийн нийгэм нь бидэнд техникийн шинэ
нээлт бүрийг өгч, ёс зүйн үндсэн хэмжүүрийг хамгийн ихээр үгүйсгэж байна.“ Улмаар ямар нэгэн байдлаар амьдралд халз тулгарах хамгийн
хүчтэй эсэргүйцэл дахин гарч ирдэг. Ялангуяа
гэм буруугүй буюу хамгаалалтгүй амь болох хэвлий дэх төрөөгүй хүүхэд бол гэм
буруугүй байдлын хамгийн бодит жишээ юм” хэмээн Пап лам Францис хэлжээ. Хоёрдугаар
Ватиканы Зөвлөлөөс хэлсэн үгийг эргэн санацгаая: “үр тогтох мөчөөс эхлэн амь нь
агуу их халамж анхаарлаар хамгаалагдсан байх ёстой, харин үр хөндөлт болон хүүхдийн аллага бол үгээр хэлшгүй гэмт
хэрэг юм.” (
Gaudium et Spes, 51).
Пап лам Францис бүх Хрисчдэд хандаж “энэхүү бүх үе шатны амьдралыг урам зориг ба хайраар хамгаалах нь нэг талаар Айлдалыг гэрчилж буй хэрэг юм” хэмээн хэлжээ. Би та бүхэнд хандаж “эмэгтэй хүн өөрийг нь сонсож, хүлээн зөвшөөрөн, нөхөрлөснөөр талархлыг мэдэрч чадахуйц байдлаар хамгийн ойр, хамгийн дотно байдлаар тэдэнд хандсан үйлсийг үйлдэж байхыг уриалж байна” хэмээн тэр хэлэв. Пап лам Францис “Үр хөндөлтийн эсрэг Хөдөлгөөн”-ий хоёр гол үйл ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлсэн билээ. Энэ бол жирэмслэлтийн хямралтай тулгарсан эмэгтэйчүүдтэй ажиллаж буй “Жэмма Төсөл”, мөн Европын Иргэний Холбоо“-нд санал болгож буй хүний ургийн устгалтай холбоотой, ялангуяа судалгаанд зориулан ургийг ашиглах хөгжлийн хамтарсан ажил ба нийтийн эрүүл мэндийн судалгааны хэсгийн санхүүжүүлж буй үйл ажиллагааг эсэргүүцдэг “Бидний Нэг” Аян байлаа.
No comments:
Post a Comment