2012/12/26

Христмас баярын мэнд хүргэе

Манай Католик итгэгч нарын хувьд 12 сарын 24 буюу Христийн мэндэлсэн өдөр бол их чухал, том баяр байдаг билээ. Энэ баярт өдрийг тэмдэглэхээр дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс сэтгэл догдлон хүлээдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд манай “Гэгээн Эх Мариа” сүмийн “Хайрын сургууль”-н багш нар малын саравчийг “Гэгээн Эх Мариа” сүмийн загвараар урлаж, залуучуудын бүлгэм Христмас баярыг зохион байгуулснаар өвөрмөц байлаа. Бас манай Солонгос ахан дүүс маань баярын мисанд зориулж дуу бэлтгэсэн нь хүн бүрийг баярлуулсан юм. Монгол дахь Католик шашны бүх мишинерүүд, итгэгч нар Тэнгэрбурханы бидэнд зориулсан энэхүү гайхамшигт бэлгийг хүлээн авч буйдаа талархан, баяр хөөртэйгөөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Учир нь Тэнгэрбурхан биднийг хайрласан тэр агуу хайрын илэрхийлэл болж түүний цорын ганц Хүү энэ дэлхийд гэрэл болж ирсэн билээ. Өөрөөр хэлбэл энэ баяр бол гайхамшигт хайрын баяр юм. 




2012/12/24

Христмас баярын бэлтгэл



Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчдийн дунд Христмас баяраа угтсан нэг үйл ажиллагаа бол “Ариун гэр бүл”-н барималыг өөрсдийн гэртээ хүлээн авсан явдал билээ. Ингэснээр ойр амьдардаг бусад итгэгчид, найз нөхдөө ч бас урин хамтдаа залбирч, гэр бүлээрээ бүтэн нэг өдрийг Ариун гэр бүлтэй хамт ариунаар, баяртайгаар өнгөрөөсөн билээ.  Мөн 12 сарын 21нд “Комбинат бүлгэм” –н бясалгал болж өнгөрсөн юм. Энэхүү бясалгалаар итгэгчид маань Христмас баярын утга учир, Тэнгэрбурханы үгээр амьдрах, эвлэрэл ёслолын талаар илүү гүн ойлгож аван хоорондоо хуваалцаж, наминчилах ёслолдоо оролцлоо. Хэдийгээр гадаа хүйтэн, оройтсон байсан ч хүрэлцэн ирж Мисандаа суусны дараа ариун сүнс дуудах залбиралд  сууж бас бясалгалд оролцсон Комбинат бүлгэмийн итгэгчдийн хичээл зүтгэлд талархаж байна. Мөн бусад бүх бүлгэмийн бясалгалдаа идэвхтэй оролцсон итгэгчид болон янз бүрийн шалтгаанаар ирж чадаагүй итгэгчиддээ талархаж байна. 

2012 оны 12 сарын 23нд "Христосын Ирэлтийн Улиралын IV ням гараг"-н Номлол


1-р уншлага:Мика. 5:1-4
2-р уншлага: Еврей.10:5-10
Айлдал: Лук.1:39-45

Номлол сонсох:
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.



2012_12_23_nomlol.mp3 Listen on Posterous

2012/12/17

Угтлага улиралд зориулсан бясалгал

Манай "Гэгээн Эх Мариа" сүм итгэгчдээс бүрдсэн "Зуун мод", "Нисэх", "Яармаг", "Комбинат" ба "Солонгос итгэгчид"-н таван бүлгэмтэй билээ. 12 сарын 8нд итгэгчдийн дундах мэдээллийн сүлжээний аравт болон зуутын дарга нарт зориулан өөрсдийн хувийн итгэл бишрэлээ хөгжүүлэх болон сүлжээгээр дамжуулан итгэгчидтэйгээ итгэл бишрэлээ хуваалцах, мөн хувийн тэмдэглэл хөтлөх замаар нь ариун судраа бие даан уншиж Тэнгэрбурханы үгээр амьдрах нь нэг үр дүнтэй арга болох талаар фадер Стефано Ким танилцуулан маш сонирхолтой семинар явуулсан юм. Мөн 12 сарын 15нд манай "зуун мод" бүлгэм болон "нисэх" бүлгэмийн итгэгчдийн хүсэлтээр бясалгал зохион байгуулж, бүгд эвлэрэл сакраментэд орсон байна. Харин энэ долоо хоногт яармаг, комбинат, солонгос ахан дүүсийн хүсэлтээр тус тус бясалгал зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм. Итгэгч та бүхнийг Христмас баярыг тохиолдуулан өөрсдийгөө бэлтгэн эвлэрэл сакраментэд орохыг урьж байна.  

2012 оны 12 сарын 16нд "Христийн Ирэлтийн Улиралын III ням гараг"-н Номлол

1-р уншлага: Зефаниа 3:14-18
2-р уншлага:Филиппой 4:4-7
Айлдал: Лук 3:10-18

Номлол сонсох:
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.



2012_12_16_nomlol.mp3 Listen on Posterous

2012/12/10

2012 оны 12 сарын 9нд "Христосын Ирэлтийн Улиралын II ням гараг"-н Номлол


1-р уншлага: Барухын 5:1-9
2-р уншлага: Флиппой 1:3-6, 8-11
Айлдал: Лук 3:1-6


Номлол сонсох:
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

2012_12_09_nomlol.mp3 Listen on Posterous

2012/12/03

Лежио Мариа бүлгэмийн семинар


Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн Лежио Мариа бүлгэм нь жил бүр өөрийн үйл ажиллагааны талаар хурал семинар зохион байгуулж томоохон баяр тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жил 11 сарын 28, 29нд хоёр өдрийн семинар зохион байгуулсан билээ. Энэхүү семинар гурван сэдэвтэй бөгөөд 1. Лежио Мариа бүлгэм, гишүүд, үйл ажиллагааны талаар Хан Буниташю ах илүү дэлгэрэнгүй, маш сонирхолтой тайлбарлаж бидний итгэлийг гүнзгийрүүлсэн юм. 2. Итгэлийн амьдрал сэдвээр Иохан ах өөрийн олон жилийн итгэлийн амьдралын туршлагаас хуваалцсан нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөн бидэнд урам зориг өгсөн юм. 3. Мариа Эхийн тухай фр.Ким зааж Тэнгэрбурханы хайр хишгийг бидэнд ойлгуулсан билээ. Манай Монгол дахь Лежио Мариа бүлгэм бол өөрсдийн ариун байдлаа эрхэмлэхээс гадна энэхүү ариун үйлсийн төлөө тангараг өргөн, хамгийн эрхэм үйл хэргээ болгосон итгэгчид юм. Тиймээс хаана залбирал хэрэгтэй байна тэнд байж, хэнд залбирал хэрэгтэй байна түүний төлөө залбирч байдаг Мариа Эхийн Цэргүүд гэсэн эрхэм нэрийг хүлээн авсан юм.  



2012 оны 12 сарын 2нд "Христосын ирэлтийн улиралын 1-р ням гараг"-н Номлол


1-р уншлага: Иеремиа 33:14-16
2-р уншлага: 1 Тесалоник 3:12-4:2
Айлдал:Лук 21:25-28, 34-36

Номлол сонсох
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

2012_12_02_nomlol.mp3 Listen on Posterous