Сайн байна уу? Та өөрийгөө бидэнд товч танилцуулаач. Залуучуудын бүлгийг хэдий их хугацаанд удирдаж байна вэ? Мөн Гэгээн Эх Мариа париш дээр өөр ямар ямар сайн дурын ажлуудыг гүйцэтгэж байна вэ? Энэ бүхнийг хийхэд өөрийн ажил цаг зав хувийн амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?
Баярлалаа. Сэтгүүлийн хамт олон болон нийт уншигчиддаа Есүс Христийн мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе.Итгэлийн амьдралд хөл тавихад танд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ? Баптизмийн нэрээ хэрхэн сонгосон эсвэл сонирхолтой дурсамж байвал бидэнтэй хуваалцаач.2012 онд Баптизм авахаар болсон. Амилалтын баярын мисаны өмнөх өдөр нь нэр сонгох ёстойгоо мэдэж библи эргүүлж эмэгтэй нэр хайж байснаа санаж байна. Мисаны өмнөх бэлтгэлийн үеэр фадерууд баптизмын ээж аавуудаа сонгосон эсэхийг асуухад нь Аугустин ахыг гэж хэлж билээ. Миний бапитзмын ээж талийгаач Болороо Гератина.
Таныг Азийн залуучуудын уулзалтад явж байсан гэж сонссон. Энэ уулзалтаар бусад улс орны залуучуудтай итгэл бишрэлээ хуваалцах тэр агшинд танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?2014 онд Солонгос улсад зохиогдсон Азийн залуучуудын 6-р их наадамд нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн. Тухайн үед анх удаа олон орны /ойролцоогоор 25 гаруй улс/ төрөл бүрийн хэл соёлтой залуучуудтай уулзах, нэг баг хамт олон болох, хоорондоо ойлголцох гэх мэт зүйлсүүд тулгарсан. Гэвч 14 хоног хамт байсны эцэст олон олон найзуудтай болж өөрсдийн багахан ч болов итгэлээ хоорондоо хуваалцаж, түүгээр дамжуулан өөрсдийн итгэлээ улам батжуулсан гэдэгт итгэж байна. Үүний далимд сайн мэддэггүй таньдаггүй байсан монгол ахан дүүстэйгээ илүү ойр хамтран ажиллах , хамт байх мөч тохиолдсонд маш их баярлаж явдаг
Монгол дахь Католик Сүмийн дүр төрх бол итгэгч залуучуудаас их шалтгаалдаг. Энэ талаар таны бодол юу вэ?
Паришд залуучуудын бүлгийг удирдаж байх явцад ямар ямар асуудалтай тулгарч байв?
Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл, Залуучуудын дуу хоолой булан




















